Сургуулийн захирлын шуудангийн хайрцаг: renligang@imu.edu.cn

“Сургуулийн захирлын шуудангийн хайрцаг” нь сургуулийн удирдлага нөхцөл байдлыг ойлгох, асуудлыг олж мэдэх, олон нийтийн мэргэн санааг цуглуулж, ашигтай саналыг өргөнөөр хүлээж авах чухал суваг бөгөөд бидэнд асуудлыг олж мэдэх, асуудлыг зохицуулах, асуудлыг шийдвэрлэх платформоор хангаж байгаа юм. Таны захидалд бид аль болох түргэн шуурхай хариу өгч, захидалд дурьдсан асуудлыг бид цаг тухайд нь судлан шалгаж, холбогдох арга хэмжээг авах болно.

1. Таны тавьсан асуудлыг хянан нягталж, хариулахад дөхөм байх үүднээс та өөрийн жинхэнэ овог нэр, албан газар/анги курс эсвэл холбогдох утас(хаяг)-ыг тодорхой бичсэнээр бид танд шийдвэрлэж буй нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдэгдэх болно. Өөрийн овог нэрийг бичилгүй ирүүлсэн захидалд ч бас бид цаг тухайд нь арга хэмжээ авч, хариу өгөх болно.

2. Сургуулийн захирлын шуудангийн хайрцгийг хариуцах ажилтан холбогдох дүрмийг чандлан сахиж, бодит баримтад тулгуурлан үнэнийг эрэлхийлэх, асуудлыг шийдвэрлэх, цаг тухайд нь өндөр үр дүнтэй байх зарчмыг баримталж, багш оюутан ажилтнуудын ирүүлсэн санал, зөвлөгөөг сайтар шийдвэрлэх болно. Мөн захидал илгээгчийн овог нэрийг нууцална.

3. Улсын интернэт сүлжээний холбогдох дүрмийг сахиж, үнэн бодит бус эсвэл бусдын эрхэнд халдсан захидал илгээхгүй байхыг хүсье.