Өвөр Монголын Их Сургууль нь ӨМӨЗО-ны төв, түүх соёлын нэрт хот болох Хөх хотод байрладаг. Бээжин хотоос 400 гаруй км-ийн зайд оршдог бөгөөд БНХАУ байгуулагдсаны дараах Нам болон улсаас хилийн үндэстний бүс нутагт байгуулсан хамгийн анхны их сургууль юм. Манай сургууль 1957 онд байгуулагдсан бөгөөд тухайн үеийн Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Өөртөө засах орны удирдагч Улаанхүү анхны захирлаар (1956-1968) ажиллаж байсан. Нам, засгийн газар Бээжингийн их сургууль зэрэг дотоодын нэрд гарсан 10 гаруй их сургуулиас нэр хүндтэй хичээлийн удирдагч, эрдмийн тулгуур багийг сонгон авч, сургууль байгуулагдсан эхний өдрүүдэд өндөр түвшний багшлах боловсон хүчнийг бүрдүүлсэн. Олон жилийн эрдэм шинжилгээний уламжлал, нэр хүндтэй сургуулиудад хуримтлуулсан их дээд сургуулийн үзэл санаа нь сургуулийг удирдан чиглүүлэх бат бөх суурийг тавьж, сургуулийн төгс хэв маягийг бий болгосон.

Манай сургууль нь 1962 оноос эхлэн магистр, доктор элсүүлэн авч, 1978 онд бүх улсын онцлох их сургуулийн нэг болсон. 1984 онд докторын зэрэг олгох эрхтэй болж, 1997 онд улсын “211 төсөл”-ийн чухал бүтээн байгуулалтын сургуулиар батлагдсан. 2004 онд ӨМӨЗО-ны Ардын засгийн газар болон Боловсролын яамны хамтдаа бүтээн байгуулах их сургууль болсон. 2012 онд улсын “Төв баруун хэсгийн сургуулиудын нэгдсэн хүчийг нэмэгдүүлэх төлөвлөгөө”-ний их сургуулиар сонгогдсон.

Манай сургууль нь 22 дээд сургуультай(сургуулийн төв байр, Манжуурын дээд сургууль багтсан), Өвөр Монголын Их Сургуулийн ардын эмнэлэг, Өвөр Монголын Их Сургуулийн харьяа дунд сургууль, Өвөр Монголын Их Сургуулийн харьяа бага сургуулийг хамтран байгуулсан. Сургуулийн шинжлэх ухааны салбарт гүн ухаан, эдийн засаг, хууль зүй, сурган хүмүүжил, утга зохиол, түүх, байгалийн ухаан, инженер, хөдөө аж ахуй, менежмент, урлаг гэсэн 11 төрөл багтдаг. Мөн Хятад улсын цөөн тоот үндэстний хэл уран зохиол, амьтан судлал гэсэн улсын онцлох шинжлэх ухааны 2 салбар, экологи судлал гэсэн улсын онцлон бэлтгэх шинжлэх ухааны 1 салбар, Өөртөө засах орны 18 онцлох шинжлэх ухааны салбар, Өөртөө засах орны 8 онцлон бэлтгэх шинжлэх ухааны салбартай.

Манай сургууль гадаад(хилийн чанад)-ын 116 их сургууль болон шинжлэх ухааны судалгааны газартай хамтын ажиллагаа солилцоо явуулж, багш оюутнуудын олон улсын хамтын ажиллагааны солилцоо өдөр ирэх тутам өргөжин тэлж байна. АНУ-ын Аризона мужийн их сургуультай хамтран Хятад-Америкийн экологи, эрчим хүч, тогтвортой байдлын шинжлэх ухааны Өвөр Монголын судалгааны төв, Японы Айчи их сургуультай хамтран Хятад, Японы хамтарсан GIS-ийн хэрэглээ, бүс нутгийн эдийн засгийн аж үйлдвэрийн судалгааны төвийг, Их Британийн Уорвикийн их сургуультай хамтран Хятад-Британийн аж ахуйн нэгжийн дижитал лабораторийг байгуулсан. Мөн Монгол судлалын төв, Орос хэл, соёлын төв, Канад судлалын төв, Япон судлалын төв, Австралийн судалгааны төв, АНУ-ын судалгааны төв, ОХУ-ын Халимаг улсын их сургуультай хамтран Күнзийн институтыг тус тус байгуулсан. Манай сургууль нь Боловсролын яамнаас батлагдсан Хятад улсад суралцах улсын үлгэр жишээ бааз төдийгүй мөн ӨМӨЗО-ны гадаад оюутнууд хятад хэлний бэлтгэлд суралцах сургалтын бааз, Улсын хятад хэлний нэгдлийн гадаад оюутнуудад зориулсан шинэ хятад хэлний түвшин тогтоох шалгалтын онлайн шалгалт авах газар, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, Олон улсын хятад хэлний багшийн тэтгэлэг, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлгээр гадаад оюутныг хүлээн авдаг сургууль юм.