1.Зам тээврийн мэдээлэл
1.Галт тэргэнд суух
(1)Хөх хотын вокзалаас Өвөр Монголын Их Сургуулийн төв байранд ирэх
Маршрут 1: Хөх хотын галт тэрэгний вокзалаас 34/18/37 ноймрын автобусанд сууж Өвөр Монголын Их Сургуулийн буудал дээр буух
Маршрут 2: Хөх хотын галт тэрэгний вокзалаас Өвөр Монголын Их Сургууль руу таксинд суух
Маршрут 3: 2 ноймрын метронд сууж Их сургуулийн баруун гудамжны буудал дээр бууж, 98/56/62 ноймрын автобусанд дамжин сууж Өвөр Монголын Их Сургуулийн буудал дээр буух
(2)Хөх хотын зүүн вокзалаас Өвөр Монголын Их Сургуулийн төв байранд ирэх
Маршрут 1: Хөх хотын зүүн вокзалаас 16/66 ноймрын автобусанд сууж Өвөр Монголын Их Сургуулийн буудал дээр буух
Маршрут 2: Хөх хотын зүүн галт тэрэгний вокзалаас Өвөр Монголын Их Сургууль руу таксинд суух
Маршрут 3: 1 ноймрын метронд сууж Өвөр Монголын Үзэсгэлэнгийн ордны буудал дээр бууж, 53/66 ноймрын автобусанд дамжин сууж Өвөр Монголын Их Сургуулийн буудал дээр буух
2.Онгоцонд суух
Маршрут 1: Цагаан суварга онгоцны буудлаас 97 ноймрын автобусанд сууж Рү И талбайн буудал дээр бууж 53 ноймрын автобусанд дамжин сууж Өвөр Монголын Их Сургуулийн буудал дээр буух
Маршрут 2: Хөх хотын Цагаан суварга онгоцны буудлаас Өвөр Монголын Их Сургууль руу таксинд суух
Маршрут 3: Хөх хотын Цагаан суварга онгоцны буудлаас автобусанд сууж Гү лөү-ийн доороос K4 эсвэл 62 ноймрын автобусанд сууж Өвөр Монголын Их Сургуулийн буудал дээр буух
Маршрут 4: 1 ноймрын метронд сууж Дун Ин замын буудал дээр бууж Чан Лэ Гуны автобусны буудал руу алхан 53 ноймрын автобусанд сууж Өвөр Монголын Их Сургуулийн автобусны буудал дээр буух
2.Бүртгүүлэх газрын хаяг
ӨМӨЗО, Хөх хот, Сайхан дүүрэг, Их сургуулийн баруун гудамж №235, Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын оюутны A дотуур байр
3.Бүртгүүлэх явц
1.Өвөр Монголын Их Сургуулийн олон улсын оюутны бүртгэлийн хүснэгтийг бөглөх(урьдчилан файлаар бөглөж тушаахыг зөвлөж байна)
2.Олон улсын оюутны албан өрөөнд доорх материалыг авчрах шаардлагатай. Үүнд:
Өвөр Монголын Их Сургуулийн олон улсын оюутны бүртгэлийн хүснэгт
Хүчинтэй гадаад паспорт
JW201/202 хүснэгт
Төгсөлтийн гэрчилгээ
Дүнгийн хуудас
Урилга
Цээж зураг файлаар болон 1 инчийн цээж зураг(хамгийн багадаа 5 хувь)
Даатгал худалдаж авсан баримт(хувийн зардлын оюутан урьдчилан Student Insurance China (lxbx.net) -д бүртгүүлэн өөрөө даатгал худалдаж авах)
3.101 тоот албан өрөөнд очиж хичээлтэй холбоотой материал бүрдүүлэх(үндсэн мэргэжлийн оюутнууд мөн өөрсдийн харьяалагдах сургууль дээрээ очиж бүртгүүлэх шаардлагатай)
4.111 тоот албан өрөөнд очиж сургалтын төлбөр, байрны төлбөр зэргийг тушааж архивын бичиг баримтыг бүрдүүлэх
5. Улсын шинжилгээний төвд очиж шинжилгээ өгөн хариугаа авсны дараа олон улсын оюутны албан өрөөнд тушаах
6. Өөрөө банкинд очиж карт нээлгэн, карт нээсэн баримтыг олон улсын оюутны албан өрөөнд тушаах
7. Их сургуулийн баруун замын цагдаагийн газарт очиж гадаадын иргэн оршин суух бүртгэлийг хийлгэх
8. X1 визтэй оюутан Хөх хотын Хилийн орох гарах удирдлагын газарт очиж оршин суух зөвшөөрөл мэдүүлэх
9. Оюутны карт нээж сургуулийн кампусын интернэтэд холбогдох