Дотуур байр



Өвөр Монголын Их Сургуулийн Хятад улсад ирж суралцах гадаад оюутны дотуур байранд суух дүрэм журам болон зочин хүлээн авах тогтолцоо


1.Дотуур байранд суух дүрэм журам

1.Гадаад оюутан дотуур байр луу орох, дотуур байрнаас гарах үедээ орох, гарах картыг хэрэглэнэ. Гадаад оюутны дотуур байр үдэш бүрийн 23:30-д хаалгаа хаах бөгөөд гадаад оюутан энэ цагаас өмнө заавал дотуур байрандаа харьж ирсэн байх ёстой.

2.Гадаад оюутан бүр заасан өрөөнд суух бөгөөд дотуур байрны удирдагч багшийн зөвшөөрөлгүйгээр өөрийн дураар өрөөгөө сольж болохгүй.

3.Гадаад оюутан сургуулийн дотуур байр хариуцсан багш зөвшөөрсний дараа гадаад оюутны дотуур байрнаас нүүх эсвэл орхин явж болно.

4.Гадаад оюутан өөрийн дураар гадуур байр түрээслэн суух эсвэл байр зээлэн сууж болохгүй. Хэрэв онцгой шалтгааны улмаас сургуулийн гадна суух өргөдөл гаргах шаардлагатай бол заавал сургуульд өргөдөл гаргаж, сургууль болон цагдаагийн газрын зөвшөөрлийг олсны дараа сургуулийн гадна сууж болно.

5.Гадаад оюутны байранд суухдаа гадаад оюутан нь сургуулийн “Өвөр Монголын Их Сургуулийн Хятад улсад ирж суралцах гадаад оюутны дотуур байранд суух дүрэм журам” дээр гарын үсэг зурна. Ерөнхийдөө нэг семистрээр нэгж болгож, семистрийн дунд онцгой шалтгаангүй бол өрөөгөө дураараа сольж болохгүй. Бүр мөсөн сургуулиас явахаас бусад тохиолдолд семистрийн дунд өрөөний төлбөрийг буцаах өргөдөл гаргаж болохгүй. Гадаад оюутан сургууль дотор сууж байгаад сургуулийн гадна суухаар нүүх тохиолдолд заавал дүрмийн дагуу нэг сарын өмнө олон улсын оюутны албан өрөөнд очиж сургуулийн гадна суух зөвшөөрлийн материалыг бүрдүүлэх ёстой. Эс бөгөөс сургуулиас нүүхийг зөвшөөрөхгүй.

6.Гадаад оюутан дотуур байрны нам тайван байдлыг хангаж, бусдын хэвийн суралцах болон амьдрахад нөлөөлөхгүйн тулд чанга дуу гаргах, чимээ шуугиан гаргах, хөгжим чанга тавьж болохгүй. Гадаад оюутан үдэш бүрийн 23:30-аас өмнө өөрийн өрөөндөө орж, бусад оюутны өрөө эсвэл коридороор хэсэж чимээ шуугиан гаргаж болохгүй.

7.Гадаад оюутан өрөөн дотор хоол хийж болохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй мөн архи согтууруулах ундаа гадаад оюутны дотуур байр луу авч орж болохгүй.

8.Гадаад оюутан өрөөн дотор, гадна ариун цэврийг сахиж, өрөөний дотор, гадна ханан дээр дураараа зураг зурах, юм наах зэргийг хориглоно. Гадаад оюутан нийтийн орчны ариун цэвэрч байдлыг сахиж хогоо заасан газарт хаяна.

9.Гадаад оюутан нийтийн эд хогшлыг хайрлан хамгаалж, эвдэлж гэмтээсэн тохиолдолд сургуулийн дүрмийн дагуу нөхөн төлүүлнэ. Өрөөн доторх, гаднах төхөөрөмжийг дураараа хөдөлгөх эсвэл задлахыг хориглоно. Өрөөн доторх бүх өдөр тутмын хэрэгслийг цэвэр, эмх цэгцтэй байлгаж, өрөөн дотор, гадна ариун цэврийг сахиж, гадаад харагдах байдлыг анхаарч, цонхоор эд зүйлс хаяж болохгүй.

10.Өрөө болон дотуур байран доторх төхөөрөмж хэрэгсэл, утсыг эвдэлж гэмтээх, задлах, өөрчилж болохгүй. Нийтийн эд хогшлыг эвдэлж гэмтээх эсвэл гээж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн төлүүлнэ. Ус зайлуулах хоолойг ариун цэвэр сахиагүйн улмаас бөглөрүүлсэн тохиолдолд хариуцагч засварын мөнгийг хариуцна. Хэрэв хариуцлагыг тодорхойлох аргагүй тохиолдолд тухайн өрөөнд суугч гадаад оюутантай тэнцүү хуваана. Гадаад оюутан өрөөн доторх усны хоолой, гэрлийн чийдэн эвдэрсэн тохиолдолд заавал цаг тухайд нь жижүүрт мэдэгдэн засуулна. Хэрэв мэдэгдээгүйн улмаас үүссэн ослыг тухайн өрөөний гадаад оюутан хариуцна.

11.Гадаад оюутан өрөөнөөс явахдаа хаалга, цонхоо түгжиж, ус, цахилгаанаа хэмнэж, ус алдах, галын аюулын осол гарахаас урьдчилан сэргийлж, өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж, угаалтуурын цоргоо хаана. Өрөөн дотор өндөр хүчдэлийн цахилгаан хэрэгсэл хэрэглэхийг хориглоно. Тухайлбал цахилгаан зуух, цахилгаан халаагч тень, будаа агшаагч гэх мэт. Дураараа цахилгааны утас татаж болохгүй, галын аюул осол гарахаас өөрийн ухамсраар урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв дүрмийг зөрчсөнөөс үүдэн ус алдах эсвэл галын аюул осол зэрэг гарвал хариуцагч холбогдох хариуцлагыг үүрч, нөхөн төлбөрийг хариуцна. Байран дотор амархан тэсэрч дэлбэрэх эд зүйлсийг хадгалахыг хориглоно. Галын аюул гаргагч нь бүх хохирлыг төлнө. Ноцтой тохиолдолд хууль шүүхийн байгууллага эрүүгийн хэргийн хариуцлага хөөн хэлэлцэнэ.

12.Гадаад оюутан өрөөн дотор амьтан тэжээхийг хориглоно. Тэжээвэр амьтныг гадаад оюутны дотуур байр луу авч орж болохгүй.

13.Гадаад оюутан өрөөндөө зочин эсвэл эсрэг хүйсийн хүн хонуулж болохгүй.

14.Гадаад оюутан өөрийн үнэт эд зүйлсийг сайтар хадгалах хэрэгтэй. Тухайлбал гадаад паспорт, бэлэн мөнгө гэх мэт. Хэрэв үнэт эд зүйлс хадгалахаар бол сургуулийн албан өрөөнд ирж бүртгүүлэн, сургуулиас төлөөлөн хадгалах болно. Эс бөгөөс эд зүйлээ гээгдүүлсэн эсвэл эвдэлж гэмтээсэн тохиолдолд сургууль хариуцахгүй болно.

15.Дотуур байрыг ашиглан хууль бус болон сургуулийн дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж болохгүй. Сууж байгаа өрөөгөө өөрийн дураар шилжүүлэх, түрээслүүлж болохгүй.

16.Манай сургуулийн оюутны эрхээ алдагч заасан хугацаанд сургуулиас явах ёстой. Хугацаа хэтэрвэл сургуулиас дахин байраар хангахгүй бөгөөд сургууль өрөөн доторх үлдээсэн эд зүйлсийг шийдвэрлэх эрхтэй.

17.Гадаад оюутан дотуур байранд суухаасаа өмнө байрны төлбөрөө тушаах ёстой. Байрны төлбөрийг семистер бүрт нэг удаа тушаана. Хичээл эхлээд нэг долоо хоног өнгөрөхөд байрны төлбөрөө тушаагаагүй бол сургуулиас хожимдсон төлбөрийн хураамж авна(нийт мөнгөн дүнгийн 5%).

18.Гадаад оюутны дотуур байрнаас хуваарилсан түлхүүрийг уг хүн зөвхөн өөрөө хэрэглэж, хувиараа олшруулах эсвэл бусдад зээлдүүлж болохгүй. Амралтын хугацаанд өрөөнд эд зүйлсээ гээгдүүлэхээс сэргийлж үлдээж явж болохгүй.

19.Дотуур байрны удирдагч багш ажлын шаардлагын улмаас оюутны өрөөнд орж болно. Ажлын шаардлагын улмаас өрөөнд орох үед оюутан хамтран ажиллаж, татгалзаж болохгүй. Гадаад оюутан дотуур байрны удирдагч багшийг хүндэлж, дотуур байрны багшийн хуваарилалтыг дагах ёстой.

20.Гадаад оюутан цонхоор үсрэн дотуур байр луу орох, гарахыг хориглоно. Хэрэв гадаад оюутан цонхоор үсрэн дотуур байрнаас орж гарах тохиолдолд цонх эвдэрлийн төлбөрийг төлөхийн зэрэгцээ унаж бэртэх, нас барах зэрэг ослын хариуцлагыг өөрөө хариуцна. Нөхцөл байдал ноцтой тохиолдолд сургуулиас хасах шийтгэл оногдуулж, сургалтын төлбөрийг буцааж өгөхгүй.

21.Дээрх бүх дүрэм журмыг заавал чандлан мөрдөх ёстой бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд гадаад оюутны дотуур байрны удирдагч багш мөнгөн торгууль оногдуулах эсвэл шийтгэл оногдуулах эрхтэй. Муу нөлөөлөл үзүүлсэн бол олон улсын оюутны албан өрөөнөөс сургуулиас хасаж шийдвэрлэнэ.

2.Зочин хүлээж авах тогтолцоо

1.Зочин хүчинтэй бичиг баримтаа үзүүлэн жижүүрт бүртгүүлнэ. Жижүүрийн өрөөнөөс зочин хүлээн авагчид мэдэгдсэний дараа танхимд зочинтой уулзана. Хэрэв зочин хүлээн авагч зөвшөөрвөл жижүүрийг зөвшөөрсний дараа өрөөндөө зочин хүлээн авч болно. Гэвч зочин хүчинтэй бичиг баримтаа заавал үлдээх ёстой.

2.Дотуур байранд амьдрагчийн өрөөндөө зочин хүлээн авах хугацаа нэг цагаас хэтэрч болохгүй. Эс бөгөөс жижүүр зочинг гадаад оюутны дотуур байрнаас явуулах эрхтэй.

3.Зочин хүлээн авах хугацаа: Өдөр бүр 10:00—22:00. Зочин 22:00 цагаас өмнө заавал гадаад оюутны дотуур байрыг орхин явах ёстой.

4.Гадаад оюутан заавал амрах хугацаандаа зочин хүлээж авна. Хичээлийн цагаар болохгүй.