Даатгал
1.Даатгуулах нөхцөл
Хятад улсад ирж суралцах гадаад оюутан, Хонгконг, Макао, Тайванийн оюутан болон хилийн чанадад буй Хятад оюутан, 8-69 настай бол уг даатгалд хамрагдаж болно.
2.Даатгалын агуулга
(1)Даатгалын хариуцлага
Даатгалын хүчинтэй хугацаанд даатгалын компани доорх даатгалын хариуцлага болон үйлчилгээний төрлийг хариуцна. Үүнд:
①Нас барсны хариуцлага
Даатгуулагч гэнэтийн осол эсвэл өвчний улмаас нас барсан тохиолдолд даатгалын компани даатгалын хураамжийг тохирсон даатгалын үнийн дүнгийн дагуу төлж, даатгалын хариуцлага дуусгавар болно.
②Гэнэтийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсны хариуцлага
Даатгуулагч гэнэтийн осолд өртсөн тохиолдолд осол гарсан өдрөөс эхлэн 180 өдрийн дотор “Хувь хүний даатгалын хөгжлийн бэрхшээлийн үнэлгээний стандарт, код” (JR/T0083-2013 (Хятад улсын Даатгалын хянан удирдах хорооны хамгаалалт (2014) №6)-ын жагсаалтад орсон хөгжлийн бэрхшээлийн зүйлийг даатгалын компани уг стандарт дүрмийн дагуу даатгалын үнэлгээг хийнэ. Өөр тохиролцоо байхгүй бол даатгалын компани даатгалын үнэлгээнд харгалзах стандарт дүрмийн дагуу гэнэтийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсны даатгалын нөхөн олговрыг олгоно. Тухайлбал эмчилгээ дуусаагүй тохиололд осол гарсан өдрөөс эхлэн 180 дахь өдрийн биеийн байдлыг үндэслэж даатгалын нөхөн олговрыг олгоно. Даатгуулагчийн тухайн удаагийн гэнэтийн ослоос үүдсэн хөгжлийн бэрхшээл өмнөх удаагийнхтай нийлж ноцтой болсон тохиолдолд өмнөх удаагийн аль хэдийнэ олгосон даатгалын нөхөн олговрыг(даатгалд хамрагдахаас аль хэдийн байсан эсвэл хариуцлагаас чөлөөлөх шалтгааны улмаас үүссэн “Хувь хүний даатгалын хөгжлийн бэрхшээлийн үнэлгээний стандарт, код” (JR/T0083-2013 (Хятад улсын Даатгалын хянан удирдах хорооны хамгаалалт (2014) №6”) хасаж тооцно. Даатгуулагчийн гэнэтийн ослын улмаас үүссэн хөгжлийн бэрхшээл, гэнэтийн ослын улмаас нас барах, өвчний улмаас нас барах тус бүрийн даатгалын нөхөн олговрын нийт хэмжээ даатгалын нийт дүнгээр хязгаарлагдах бөгөөд төлбөрийн хуримтлагдсан дүн нь даатгалын хэмжээнд хүрсэн тохиолдолд тухайн даатгуулагчийн даатгалын хариуцлага дуусгавар болно.
③Гэнэтийн ослын эмчилгээний хариуцлага
Даатгуулагч гэнэтийн осолд өртсөн тохиолдолд осол гарсан өдрөөс эхлэн 180 өдрийн дотор эмчилгээ хийлгэхэд даатгалын компани нь бодит үндэслэлтэй, шаардлагатай эмчилгээний зардлыг гэнэтийн ослын эмчилгээний даатгалын нөхөн төлбөрийн дагуу 100 хувь төлнө.
Гэнэтийн осолд тухайлбал: Нохой, мууранд хазуулах, алхаж байхдаа унаж бэртэх, спортын үйл ажиллагааны үеэр унаж бэртэх гэх мэт осол орно.
Нөхөн олговрын томьёо: Зохистой нийт зардал * 100% = нөхөн төлбөрийн хэмжээ (зохистой нийт зардалд тухайн газрын нийгмийн суурь эрүүл мэндийн даатгалд заасан өөрөө төлөх болон хэсэгчлэн төлөх төлбөрийг тооцохгүй)
Даатгуулагч нь нэг удаа эсвэл хэд хэдэн удаа гэнэтийн осолд өртсөн эсэхээс үл хамааран дээрх заалтын дагуу даатгалын компани “гэнэтийн ослын эмчилгээний даатгалын нөхөн төлбөр”-ийг төлөх боловч нийт төлбөрийн хэмжээ нь даатгуулагчийн гэнэтийн ослын эмчилгээний даатгалын мөнгөн дүнгээс хэтэрч болохгүй. Гэнэтийн ослын эмчилгээний даатгалын хэмжээнд хүрсэн тохиолдолд даатгуулагчид төлөх уг даатгалын хариуцлага дуусгавар болно.
④Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хариуцлага
Даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол даатгалын компани бодит болон шаардлагатай сувилахуйн төлбөр (хязгаар 200 юань/хоног, нийт 60 хоног), өвчний намтар нээсэн төлбөр, дулааны төлбөр, агааржуулагчийн төлбөр, орны төлбөр, үзлэгийн төлбөр, тусгай үзлэгийн төлбөр, мэс заслын төлбөр, эмний төлбөр, эмчилгээний төлбөр, лабораторийн төлбөр, туяан эмчилгээний төлбөр зэргийг “эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх даатгалын нөхөн төлбөр”-ийн дагуу 100 хувь төлнө.
Яаралтай тусламжийн үед гарсан холбогдох зардлыг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хариуцлагад тооцно. Эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн аврах ажиллагаанд орсон даатгуулагчийн гаргасан үндэслэлтэй, шаардлагатай эмчилгээний зардлыг даатгалын нөхөн олговрын дагуу 100 хувь төлнө.
Нөхөн олговрын томъёо: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нийт зохистой зардлын хэмжээ * 100% = нөхөн олговрын дүн (нийт зохистой зардалд тухайн газрын нийгмийн суурь эрүүл мэндийн даатгалд заасан өөрөө төлөх болон хэсэгчлэн төлөх төлбөрийг тооцохгүй)
Даатгуулагч нь нэг удаа эсвэл хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэх эсвэл яаралтай аврах эмчилгээнд орсон эсэхээс үл хамааран дээрх заалтын дагуу даатгалын компани заасан хязгаар доторх даатгалын нөхөн төлбөрийг төлөх боловч тус тусын нийт төлбөрийн хэмжээ нь даатгалы нийт хэмжээнд хүрсэн тохиолдолд даатгуулагчид төлөх уг даатгалын хариуцлага дуусгавар болно.
⑤Амбулаторийн болон яаралтай тусламжийн эмчилгээний хариуцлага
Даатгуулагч өвчний улмаас амбулаторийн болон яаралтай эмчилгээ хийлгэхийн тулд гаргасан үндэслэлтэй, шаардлагатай эмчилгээний зардлыг даатгалын хугацаа бүрт өдөр тутмын эмчилгээний зардлын дээд хэмжээ нь 600 юань байна (тухайлбал өдрийн эмчилгээний зардал хязгаараас хэтэрсэн тохиолдолд 600 юаниар тооцно. Өдрийн эмчилгээний зардал 600 юаниас хэтрээгүй тохиолдолд гарсан бодит дүнгээр тооцно). Өдрийн хязгаарыг үндэслэн, хуримтлагдсан суутгалын хэмжээ 650 юаниас давсан тохиолдолд нийт төлбөрийн 85 хувийг нөхөн төлөх бөгөөд нийт төлбөрийн дүн 20000 юаниар хязгаарлагдана. Төлбөрийн хуримтлагдсан дүн нь даатгалын хэмжээнд хүрсэн тохиолдолд даатгуулагчид төлөх уг даатгалын хариуцлага дуусгавар болно.
Өдөр тутмын хязгаар: Өдөр тутмын эмнэлгийн үзлэгт зориулсан зардлын дээд хязгаар. Суутгал: Уг даатгалд 650 юанийн суутгал хийх (даатгалын хугацаанд нэг удаа нийт 650 юань хасагдах болно), суутгал хийх хэмжээнээс доогуур бол нөхөн төлбөр олгохгүй. Амбулаторийн болон яаралтай эмнэлгийн зардалд: нэгдсэн амбулаторийн гарсан зардал, яаралтай тусламж, амбулаторийн мэс засал, ажиглалтад яаралтай байх зардал, эмнэлэгт хэвтсэнтэй адил шалтгааны улмаас амбулаторийн болон яаралтай эмнэлгийн хариуцлагын хүрээнд эмнэлгийн өмнөх болон дараах гарсан зардал зэрэг багтана.
Үүнд: хэвлийгээр өвдөх, халуурах, ухаан алдах, амьсгалын дээд замын халдварт өвчний улмаас амбулаторийн болон яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байгаа бол;
Нөхөн олговрын томъёо: (өдөр тутмын 600 юанийн хязгаар доторх зохистой зардлуудын нийлбэр - 650 юань) * 85% = нөхөн олговрын дүн (нийт зохистой зардалд тухайн газрын нийгмийн суурь эрүүл мэндийн даатгалд заасан өөрөө төлөх болон хэсэгчлэн төлөх төлбөрийг тооцохгүй)
Жич:
1.Дээрх эрүүл мэндийн даатгалд хамрагдах бүх эмнэлгийн байгууллагууд эх газрын Хятад улсын улсын эмнэлгүүдээр хязгаарлагдана. Даатгуулагч улсын эмнэлгээс гадна гадаадын зочдын тасаг, VIP тасаг, хувийн өрөө, А болон бусад тасаг, нэг хүний өрөө, тусгай оношилгоо, тусгай хэрэгцээний тасаг, тусгай оношлогоо, тусгай хэрэгцээт тасгаас дээш тасагт эмчилгээ хийлгэж байгаа бол даатгуулагчийн бүх эмчилгээний зардлыг даатгалын компани нөхөн төлөхгүй.
2.Дээрх бүх эмчилгээний зардлын хувьд бусад гуравдагч этгээд зардлын зарим хэсгийг эсвэл бүхэлд нь төлсөн тохиолдолд даатгалын компани зөвхөн тухайн орон нутгийн эрүүл мэндийн үндсэн даатгалын төлбөрийн хамрах хүрээтэй нийцсэн үлдэгдэл болон зохистой зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Харин ор төлбөр, даатгалын хариуцлагын зардал, амбулаторийн болон яаралтай тусламжийн өдөр тутмын хязгаар болон бусад хязгаарлагдмал хэсэг нь мөн гуравдагч этгээд хязгаарлагдмал нөхөн олговор харьцаатай бол, төлсөн дүнг хасаж тооцно. Даатгалын компани нөхөн олговрын харьцаа байхгүй тохиолдолд тухайн орон нутгийн эрүүл мэндийн даатгалын стандартын дагуу хасаж, үлдэгдэл дүнгээр нөхөн олговор олгох бөгөөд даатгалын дүнгээр хязгаарлагдана.
3.Дээрх бүх эрүүл мэндийн даатгалын хариуцлагын эмчилгээний зардал нь тухайн орон нутгийн эрүүл мэндийн суурь даатгалын нөхөн төлбөрт хамрагдах зардал бөгөөд эрүүл мэндийн даатгалд заасан өөрөө төлөх болон хэсэгчлэн төлөх төлбөрийг тооцохгүй.
4.Даатгалд хоёр дахь удаа даатгуулсан эсвэл тасралтгүй даатгуулаагүй даатгуулагчийн даатгал хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 0 хугацаанд хүлээлгийн хугацаа (ажиглалтын хугацаа) байна. Хүлээлгийн хугацаанд үүссэн өвчин болон өвчний дараах эмичилгээнд нөхөн төлбөр олгохгүй. Тасралтгүй даатгуулсан даатгуулагчийн өртсөн гэнэтийн осолд эмчилгээ хийхэд хүлээлгийн хугацаа байхгүй.
(2)Хариуцлагаас чөлөөлөх
①Нас барсан, гэнэтийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага
Даатгуулагч дараах аль нэг нөхцөл байдлын улмаас нас барсан эсвэл гэнэтийн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон бол даатгалын компани даатгалын нөхөн төлбөрийг хариуцахгүй.
A.Батлан даатгагч эсвэл ашиг хүртэгч даатгуулагчийг санаатай хөнөөх эсвэл санаатайгаар гэмтээх;
B.Даатгуулагч өөрийгөө санаатайгаар гэмтээх, амиа хорлох, санаатай гэмт хэрэг үйлдэх, хуульд заасан журмын дагуу авсан эрүүгийн албадлагын арга хэмжээг эсэргүүцэх;
C.Даатгуулагч зодоон хийх, архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх, тариулах;
D.Даатгуулагч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хууль бусаар тээврийн хэрэгсэл жолоодох эсвэл хүчин төгөлдөр бус тээврийн хэрэгсэл жолоодох;
E.Дайн, цэргийн мөргөлдөөн, үймээн самуун, зэвсэгт бослого гаргах;
F.Цөмийн дэлбэрэлтийн цацраг туяа, бохирдолд өртөх;
G.Даатгуулагчид жирэмслэлт, зулбалт, төрөлтийн улмаас хүндрэл үүсэх;
H.Даатгуулагч гоо сайхны мэс засал, бусад дотор болон гадна мэс заслын ажиллагааны улмаас осолд өртөх;
I.Даатгуулагч зааврыг дагаж мөрдөөгүй, тухайн бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэсэн, хэрэглэх заавар, жорын дагуу хэрэглээгүй;
G.Даатгуулагч ДОХ-ын халдвартай буюу ХДХВ-ийн халдвартай (ХДХВ эерэг) байх;
K.Даатгуулагч Хятад улсаас бусад газар хөгжлийн бэрхшээлтэй болох;
L.Даатгуулагч усанд шумбах, үсрэх, хаданд авирах, харайх, планер жолоодох, хайгуул хийх, тулааны уралдаан, тусгай үзүүлбэр үзүүлэх, морин уралдаан, машины уралдаан зэрэг өндөр эрсдэлтэй спортоор хичээллэх;
M.Даатгуулахдаа хуурамч мэдээлэл өгсөн, оюутан биш байж оюутны даатгалд хамрагдсан;
N.Суралцах хугацаандаа гарсан ослыг даатгуулсан;
Дээрх нөхцөл байдал үүсэж, даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын компанийн даатгуулагчийн даатгалын хариуцлага дуусгавар болно.
(2)Эмчилгээний хариуцлага (гэнэтийн ослын эмчилгээ, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн болон яаралтай эмнэлгийн тусламж)
Дараах аль нэг нөхцөл байдлын улмаас даатгуулагчийн гаргасан эмчилгээний зардлын даатгалын нөхөн төлбөрийг даатгалын компани хариуцахгүй.
①Батлан даатгагч эсвэл ашиг хүртэгч даатгуулагчийг санаатай хөнөөх эсвэл санаатайгаар гэмтээх;
②Даатгуулагч өөрийгөө санаатайгаар гэмтээх, санаатай гэмт хэрэг үйлдэх, хуульд заасан журмын дагуу авсан эрүүгийн албадлагын арга хэмжээг эсэргүүцэх;
③Даатгуулагч зодоон хийх, архидан согтуурах эсвэл алкохолын нөлөөлөлд орох, мансууруулах бодис хэрэглэх, татах, тариулах;
④Даатгуулагч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хууль бус жолооны үнэмлэхтэйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эсвэл хүчин төгөлдөр гэрчилгээгүй тээврийн хэрэгсэл жолоодох;
⑤Дайн, цэргийн мөргөлдөөн, үймээн самуун, зэвсэгт бослого гаргах;
⑥Цөмийн дэлбэрэлтийн цацраг туяа, бохирдолд өртөх;
⑦Даатгуулагч төрөлхийн өвчинтэй байх, удамшлын өвчинтэй байх, урьд өмнө өвчний шинж тэмдэг илэрч байсан(даатгуулахаас өмнө өвчин туссан байсан эсвэл өвчний шинж тэмдэг урьд нь илэрч байсан, даатгалын хугацаанд үргэлжлээгүй);
⑧Даатгуулагч ДОХ-оор өвчилсөн, ХДХВ, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн бол;
⑨Даатгуулагчид жирэмслэлт, зулбалт, төрөлт, үргүйдлийн эмчилгээ, үр шилжүүлгэн суулгах, төрөхийн өмнөх болон төрсний дараах үеийн үзлэг, жирэмслэлтээс сэргийлэх(үрийн сувгаа боолгох орно)үр хөндөлт болон дээрх шалтгааны улмаас хүндрэл үүсэх;
⑩Даатгуулагч гоо сайхны мэс засал, бусад дотор болон гадна мэс заслын ажиллагааны улмаас осолд өртөх;
⑪Даатгуулагч шүдний арчилгаа, тухайлбал шүд цэвэрлэх, шүд шилжүүлэн суулгах, хиймэл шүд, бүрээс хийлгэх, шаазан өнгөлгөө хийлгэх зэрэгт гаргасан эмчилгээний зардал, түүнчлэн амны хөндийн нөхөн сэргээх, гажиг заслын эмчилгээ, амны хөндийн эрүүл мэнд, гоо сайханд гарсан зардал (шүд хорхойтох, шүдний өвчин, шүд цуурлаас болж шүдээ ломбодуулах, шүдний мэдрэлийн эмчилгээ, шүдээ авахуулах, шүдний эмчилгээ, шүдний цоорол, целлюлозын өвчин, шүдний хагарал зэрэг шүдний үрэвсэл, буйлны үрэвсэл, пародонтит зэрэг (шүд цэвэрлэх эмчилгээнээс бусад) даатгалын компанийн даатгалын хариуцлагын хамрах хүрээнд гарсан шүдний эмчилгээний зардал);
⑫Даатгуулагчийн согог засал, засаж залруулах, гоо сайхны мэс засал хийлгэх, нөхөн сэргээх эмчилгээнд гарсан зардал;
⑬Даатгуулагчийн үзлэг, өвчлөлийн үзлэг гэх мэт төрөл бүрийн урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх, амрах, эсвэл тусгай эмчилгээ хийлгэх, тухайлбал, янз бүрийн вакцинжуулалт, хөлний рефлексологи, массаж эмчилгээ гэх мэт;
⑭Даатгуулагч эмчийн зөвлөгөөг дагалгүйгээр өөрийн дураар эм уусан, түрхсэн, тарьсан;
⑮Хятад улсааас гадуур болон Хятад улсын хувийн эмнэлгүүдэд гарсан эмчилгээний зардал, түүнчлэн эмийн сан, эмнэлгийн тоног төхөөрөмжийн компаниудын гаргасан зардал;
⑯Хятад улсаас бусад газар гарсан гэнэтийн осол, ослын дараах эмчилгээ;
⑰Даатгуулагчийн төлсөн утасны төлбөр, тээврийн зардал, хоолны зардал гэх мэт;
⑱Мэргэжлийн хүмүүс оролцдог өндөр эрсдэлтэй спортын үйл ажиллагаа тухайлбал усанд шумбах, шүхрээр буух, шүхрээр гулгах, дугуйт тэшүүр, цанаар гулгах, тэшүүрээр гулгах, харайх, хаданд авирах, бөх, жүдо, таеквондо, тулааны урлаг, каратэ, туялзуур сэлэм гэх мэт өндөр эрсдэлтэй спорт;
⑲Даатгуулахдаа хуурамч мэдээлэл өгсөн, оюутан биш байж оюутны даатгалд хамрагдсан;
⑳Даатгуулагч эмнэлэгт туршилтын эмчилгээ хийлгэх, эмнэлгийн туршилт зорилгоор хийлгэхтэй холбогдсон холбогдох зардал;
㉑Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх стандартыг чанд мөрдөж, даатгуулагч нь хэвтэн эмчлүүлэх стандартыг хангаагүй, даатгуулагч сайн дурын дагуу эмнэлэгт хэвтсэн буюу эмнэлэгт хуурамчаар хэвтсэн тохиолдолд гарсан зардлыг нөхөн төлөхгүй;
㉒Даатгуулагчийн ажиллангаа суралцах хугацаанд гаргасан холбогдох зардал
(3) Даатгалын хувь хэмжээ
Жич: Даатгал “Гуо Рэн эд хөрөнгө даатгалын хувьцаат компанийн гэнэтийн ослын даатгалын нэмэлт заалтууд (2022 оны хэвлэл)”(№C00014232322022062811611), “Гуо Рэн эд хөрөнгө даатгалын хувьцаат компанийн гэнэтийн ослын эрүүл мэндийн даатгалын нэмэлт заалтууд”(№C00014232522021042044092) , “Гуо Рэн эд хөрөнгө даатгалын хувьцаат компанийн эмнэлэгт хэвтэх эмчилгээний төлбөрийн даатгалын нэмэлт заалтууд(D заалт)”(№C00014232512021062817971), “Гуо Рэн эд хөрөнгө даатгалын хувьцаат компанийн амбулаторийн болон яаралтай эмнэлгийн тусламж даатгалын нэмэлт заалтууд”(№C00014232522021061799611), “Гуо Рэн эд хөрөнгө даатгалын хувьцаат компанийн эмнэлэгт хэвтсэний тэтгэмжийн эрүүл мэндийн даатгалын нэмэлт заалтууд”(№C00014232522021051468622), “Гуо Рэн эд хөрөнгө даатгалын хувьцаат компанийн өвчний улмаас нас барах болон бүтэн хөгжлийн бэрхшээлийн даатгалын нэмэлт заалтууд”(№C00014232622020102617952) зэрэг заалтын дагуу хэрэгжинэ.
Нэхэмжлэл
Эмчилгээ хийлгэхийн өмнө заавал 4008105119 утсаар холбогдож зөвлөгөө аваарай.
1.Нэхэмжлэлийг барагдуулах журам
Даатгалын осол гарсны дараа нэхэмжлэлийг барагдуулах стандарт журам:
1-р алхам Лавлах утсанд холбогдож мэдээллэх: Биеийн байдал тааруу эмчлүүлэх шаардлагатай бол эмчлүүлэхээс өмнө 4008105119 утас руу холбогдож эмч эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эмнэлгийн зааварчилгаа өгөх, нэхэмжлэлийн анхаарах зүйлсийн талаар мэдэгдэл өгнө.
2-р алхам Эмнэлэгт хэвтэх урьдчилгаа төлбөр авах хүсэлт гаргах: Хэрэв эмчийн зөвлөгөө, амбулаторийн эмчилгээ хийсний дараа эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж үзвэл та эмнэлэгт хэвтэх урьдчилгаа төлбөр авах хүсэлт гаргаж болно. Хэрэв та урьдчилгаа төлбөрийг компанид мэдэгдэж, баталгаажуулсны дараа эмнэлэгт хэвтэх урьдчилгаа төлбөрийн нөхцөлийг хангасан бол явцын дагуу урьдчилгаа төлбөрийг төлнө.
Жич: 4008105119 дугаарын утсанд холбогдож асуудлаа мэдээллээгүй, лавлаагүй, амбулаторийн оношилгоо, эмчилгээгүйгээр шууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс (үүнд биеийн байдал нь эмнэлэгт хэвтэх хэмжээнд хүрээгүй боловч эмчийг эмнэлэгт хэвтэхийг зөвшөөрөхийг шаардсан), урьдчилгаа төлбөрийн компани эмнэлэгт хэвтэх зардлын урьдчилгаа төлбөрийг хариуцахгүй. Дээрх журмаар өргөдөл гаргалгүйгээр эмчилгээний зардлаа бие даан төлсөн иргэдийн хувьд нөхөн төлбөр авах боломжгүй болно.
2.Нэхэмжлэхэд бэлдэх бичиг баримт:
①Нас барах+гэнэтийн ослоос үүдсэн хөгжлийн бэрхшээл
A.Даатгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
B.Даатгуулагч хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд хөгжлийн бэрхшээлийн үнэлгээний гэрчилгээг заавал өгөх ёстой (үнэлгээний тайланг тусгайлсан үнэлгээний байгууллага гаргана);
C.Даатгуулагчийн нас барсны гэрчилгээ;
D Гэнэтийн ослын гэрчилгээ (хэрэв зам тээврийн осол гарсан бол Цагдаагийн газраас олгосон зам тээврийн ослын хариуцлагын тогтоол, өндрөөс унах, усанд живэх гэх мэт тохиолдолд Цагдаагийн газар эсвэл холбогдох газраас олгосон амиа хорлосон гэдгийг харуулсан материал, хэрэв согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн гарсан осол бол согтууруулах ундааны агууламжийн тоон тайлан шаардлагатай);
E Даатгуулагч болон нөхөн төлбөр авагч хоёрын харилцааг нотлох баримт, гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар
②Гэнэтийн ослын эмчилгээний даатгал
A Даатгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
B Гэнэтийн ослын гэрчилгээ (хэрэв зам тээврийн осол гарсан бол Цагдаагийн газраас олгосон зам тээврийн ослын хариуцлагын тогтоол гэх мэт);
C Амбулаториор үйлчлүүлсэн баримтын эх хувь, зардлын жагсаалт, эрүүл мэндийн дэвтэр (үзлэг бүр амбулаторийн эмнэлгийн бүртгэлтэй харгалзах), үзлэг, лабораторийн дүгнэлтийн хуулбар
③Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх даатгал
A Даатгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
B Гэнэтийн ослын гэрчилгээ (хэрэв зам тээврийн осол гарсан бол Цагдаагийн газраас олгосон зам тээврийн ослын хариуцлагын тогтоол гэх мэт);
C Эмнэлгийн оношилгооны гэрчилгээ, эмнэлэгт хэвтсэн баримтын эх хувь, эмнэлэгт хэвтсэн дэлгэрэнгүй жагсаалт, эмнэлгээс гарсан дүгнэлт эсвэл эмнэлэгт хэвтсэн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар
④Амбулаторийн болон яаралтай эмчилгээний даатгал
A Даатгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
B Төлбөрийн баримтын эх хувь;
C Үзлэг бүрийн холбогдох эмнэлгийн бүртгэл (эмнэлгийн бүртгэлийн огноо нь нэхэмжлэлийн огноотой таарч байх ёстой), төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, үзлэг, лабораторийн тайлангийн хуулбар. 650 юанийн хасагдах үнэ хүрсэн бол 650 юаниас доош үнийн дүнтэй падаан, эмнэлгийн хуудас, зардлын дэлгэрэнгүй, үзлэг, лабораторийн дүгнэлтийн хуулбарыг өгөх ёстой.
⑤Сувилахуйн төлбөр авах өргөдөл
Эмнэлэгт хэвтэх үед эмнэлэг эсвэл сувилахуйн компаниас гаргасан сувилахуйн төлбөрийн нэхэмжлэлийн эх хувь
Дээрх эмнэлгийн зардлын төлбөрийн өргөдлийн тайлбар:
1.Нэхэмжлэл гаргах бүртээ өргөдлийн материалд даатгуулагчийн Хятад улс дахь банкны дансны дугаар, дансны зөв мэдээллийг хавсаргасан байх ёстой. Тухайлбал данс эзэмшигчийн нэр, дансны дугаар, банкны мэдээлэл, хадгаламжийн дэвтрийн хуулбар эсвэл банкны харилцагчийн мэдээллийн хүснэгтээс дээрх мэдээллийг агуулна (дэлгэрэнгүйг 4008105119 утсаар холбогдож зөвлөгөө авна уу).
2.Хэрэв нэг удаагийн даатгалын ослыг хоёр болон түүнээс дээш эмнэлэгт оношлуулах бол оношилгоо бүрт гэрчилгээ, өвчний намтрын хуулбар зэрэг холбогдох бичиг баримт авах ёстой.
Нэхэмжлэлийн материалыг илгээх хаяг: Бээжин хот, Ши чэн дүүрэг, банк санхүүгийн гудамж 23 тоот, Пин Ан байрны 10 давхар 1012 тоот(Шуудангийн код: 100033)
Хүлээн авагч: Хятад улсад ирэгчийн төслийн баг
Утас: 4008105119
Энэхүү төлөвлөгөө нь даатгалын бүтээгдэхүүний багц юм.
Даатгалын талаарх хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтүүдийг авахыг хүсвэл Гадаадад суралцах даатгалын сүлжээний www.1xbx.net вэб сайтад нэвтэрнэ үү.
Энэхүү товхимол нь бүтээгдэхүүний агуулгыг ойлгоход зориулагдсан болно. Дээрх агуулгын эцсийн тайлбар нь Гуо Рэн эд хөрөнгө даатгалын хувьцаат компанийн өмчид харьяалагдана.
Маргаан гарсан тохиолдолд хятад тайлбарыг баримтална.
Гадаад оюутны даатгалын сүлжээ:
https://www.lxbx.net/insurance?id=aEFLaGtNR3VkbVFqdHc9PQ%253D%253D