Манай сургууль нь олон жилийн эрэл хайгуул болон хөгжлийг туулан шинжлэх ухаанч үр ашигтай хэлний соёлын сургалтын системийг бий болгосон. Багш нар уян хатан, олон талт, зорилтот сургалтын заах арга барилыг ашиглаж, дижитал ухаалаг сургалтын платформд түшиглэн, мультимедиа сургалтын тоног төхөөрөмж, нөөцийг ашиглаж оюутны хэлний түвшинг үндэслэн эхлэн суралцах, анхан шат, дунд шат болон дээд шат гэсэн 4 төрлийн түвшний хэлний бэлтгэлийн ангийг нээж, сонсгол, яриа, зохион бичлэг, уншлага, дүрэм зэрэг холбогдох хэлний хичээлүүдийг заадаг. Мөн уран бичлэг, Хятад уран зураг, цаасан хайчилбар, тай чи урлаг зэрэг гадаад оюутны “Хоёрдугаар хичээлийн танхим”, “Хөдөлгөөнт Хятад улс”,“Хятад улсыг ойлгож мэдэх нь”, “Өвөр Монголд болзъё”, “Хөх хотод баяр хөөрийг мэдэрцгээе” зэрэг брэнд үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж, гадаад оюутнуудын соёлын амьдралыг баялагжуулж, Хятад улсын соёлын талаарх мэдлэг болон ойлголтыг улам гүнзгийрүүлдэг.
Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль нь Хятад улсад ирж суралцах гадаад оюутнуудыг тохь тухтай амьдрах орчноор хангадаг. Манай сургууль нь гадаад оюутан суух 3 дотуур байртай бөгөөд дотуур байр нь 1 хүний, 2 хүний, 4 хүний гэсэн 3 төрлийн стандартын өрөөтэй. Өрөөнд ариун цэврийн өрөө, шүршүүр, ор, бичгийн ширээ, хувцасны шкаф, зурагт, интернэт сүлжээ зэрэг бүрэн тавилга, төхөөрөмжтэй, 24 цагийн халуун устай. Давхар бүрт нийтийн гал тогооны өрөө, дотор нь угаалгын машин, ус цэвэршүүлэгч зэрэг төхөөрөмжийг байрлуулсан бөгөөд оюутны өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг олон талаар хангадаг. Өвөр Монголын Их Сургуулийн кампус дотор янз бүрийн улс, үндэстний хүмүүсийн идээ ундааны дуршилд нийцсэн оюутны хоолны газар олон байдаг.