Хятад улсад ирэх бэлтгэл

Элсэхэд заавал мэдэх зүйлс - Хятад улсад ирэх бэлтгэл

Хятад улсад ирэх виз мэдүүлэх

1.Гадаад оютан өөрийн улсад байх Хятад улсын элчин сайдын яам эсвэл консулын газарт Хятад улсад ирэх виз мэдүүлнэ.

Хэрэв өөрийн улсад байх Хятад улсын элчин сайдын яам/консулын газрын мэдээллийг авах бол манай улсын Гадаад харилцааны яамны вэб сайтаас үзнэ үү: http://www.fmprc.gov.cn/

2. Визний ангилал: Суралцах ангиллын бус визийг Хятад улсад оршин суух зөвшөөрөл болгон хувиргаж болохгүй. Иймд шаардлагагүй асуудал үүсгэхгүйн тулд оюутан та бүхэн заавал  X1 эсвэл X2 виз мэдүүлэн хилээр орж ирнэ үү.

(1)Хятад улсад хагас жилээс дээш хугацаагаар суралцах оюутан заавал “X1 ” визээр хилээр орж ирнэ.

X1  визийг Хятад улсад урт хугацаанд суралцах оюутанд олгодог.  X1   суралцах визээр хилээр орж ирсний дараа визний хүчинтэй хугацаа 30 хоног байдаг бөгөөд хилээр орж ирсний дараа 30 хоногийн дотор заавал олон улсын оюутны албан өрөөнд очиж оршин суух зөвшөөрөл мэдүүлэх бичиг баримтыг бүрдүүлэх ба бусад ангиллын виз болгон өөрчилж болохгүй.

(2)Хятад улсад 180 хоногоос доош хугацаанд суралцах оюутан  X2” визээр хилээр орж ирж болно.

X2 визийг Хятад улсад богино хугацаанд суралцах оюутанд олгодог. X2 визний хүчинтэй хугацааг визний хуудсан дээр тэмдэглэсэн байдаг. Хилээр орж ирсэн өдрөөс эхлэн байж болох заасан хоногийн тоо хамгийн уртдаа 180 хоногоос хэтрэхгүй. X2 визээр хилээр орж ирсэн бол оршин суух зөвшөөрөл авах шаардлагагүй.

Жич: X2 виз нь хилээс гармагц(Хятад улсын хил) хүчингүй болно.

3. Виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримт

(1)Хүчинтэй гадаад паспорт

Жич: Суралцах хугацаа нь заавал гадаад паспортын хүчинтэй хугацаанд байх ёстой. Хэрэв суралцах хугацаа гадаад паспортын хүчинтэй хугацаанаас хэтэрвэл шинэ гадаад паспорттойгоор элсэх өргөдөл гаргана уу.

(2)Урилга(эх хувь)

(3)Гадаад оюутны визний өргөдлийн маягт(JW201/JW202 хүснэгт)

4.Та гадаад паспортоо буцаан авах болон Хятад улсад ирэх визээ авахдаа элчин сайдын яамнаас таны Урилга болон JW201/JW202 хүснэгтийн эх хувийг буцаан өгөхийг нягтлаарай. Энэ нь таны Хятад улсад ирсний дараа Цагдаагийн газарт оршин суух зөвшөөрөл мэдүүлэхэд шаардлагатай чухал бичиг баримт юм.

Банкны үйлчилгээ

1.Валют солих

Хятад улсын бүх банкинд валют солих үйлчилгээ байдаг. Та сургуулийн ойролцоох банкинд гадаад валютыг юань болгон сольж, юанийн данс нээлгэж болно. Bank of China-гийн гадаад валютын төрөл хамгийн олон бөгөөд Bank of China-гийн вэб сайтад нэвтрэн холбогдох мэдээллийг авч болно: http://www.boc.cn/

2.Банкны карт нээх

Гадаад паспорт, Урилга, JW201/JW202 хүснэгттэйгээр ICBC Хөх хотын Мин Жү салбар эсвэл Bank of China Хөх хотын Мин Жү салбарт очиж карт нээж болно. Зарим банкинд оршин суух зөвшөөрөл авсны дараа карт нээж болдог тул цаг тухайд нь мөнгө гуйвуулж болохгүй нөхцөл байдал үүсдэг. Сургуулиас оюутнуудыг ойролцоогоор 6000-10000 юаньтайгаар ирэхийг зөвлөж байна(Хөх хотод нэг сар амьдрах, суух, хоол, унааны зардалд зарцуулна).

Жич: Банкинд карт нээхдээ өөрийн овог нэр, банкны нэр зэрэг мэдээлэлтэй карт нээсэн баримтыг теллэрээс заавал авах шаардлагатай.

3.Банкнаас бэлэн мөнгө авах

Банкнаас зээлийн карт эсвэл дебит картны бэлэн мөнгө авч болох өдрийн лимит заасан байдаг. Хятад улсад ирэхийн өмнө та карт нээлгэсэн банкин дээрээ очиж өөрийн зээлийн карт/дебит картаараа Хятад улсад бэлэн мөнгө авч болох өдрийн лимитээ лавлаарай.

Авч ирэх шаардлагатай бичиг баримтууд

Чухал бичиг баримтын хуулбарыг 2 хувь авч ирэхийг зөвлөж байна. Мөн улсаасаа гарахаас өмнө холбогдох бичиг баримтыг хятад хэл рүү орчуулах шаардлагатай.

Оюутнуудын Хятад улсад ирэхдээ авч ирэх шаардлагатй бичиг баримтуудын жагсаалт:

Хүчинтэй гадаад паспорт болон виз

Урилга (эх хувь)

Гадаад оюутны визний өргөдлийн маягт(JW201/JW202 хүснэгт, эх хувь)

Сургалтын төлбөр

Цагаан фонтой 2 инчийн цээж зураг(хамгийн багадаа 5 хувь)

Эрүүд мэндийн үзлэг болон цусны шинжилгээний хариу(хэрэв англи хэл дээрх эх хувь байгаа бол өгнө үү)

 Гэр бүлийн гишүүний гадаад паспорт, виз, гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ(хэрэв дагалдан суралцах виз авах бол авчрах)

Ачаа тээшний зөвлөмж

Хөх хотын уур амьсгал нь Монголын өндөрлөг эх газрын уур амьсгалтай бөгөөд дөрвөн улирлын турш эрс тэс уур амьсгалтай, жилийн болон өдрийн температурын зөрүү ихтэй. Хаврын улиралд хуурай, салхитай, температур эрс өөрчлөгддөг, зуны улирал богино, халуун, бага зэргийн бороотой, намрын улиралд хурдан хүйтэрч, байнга хяруу унадаг, өвлийн улирал урт, хүйтэн, бага зэргийн цастай. Дөрвөн улирлын хангалттай хувцас авчрахыг зөвлөж байна.