Өвөр Монголын Их Сургуулийн олон улсын оюутан элсүүлэх товч дүрэм
1.Сургуулийн товч танилцуулга
Өвөр Монголын Их Сургууль нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны төв, түүх соёлын нэрт хот болох Хөх хотод байрладаг бөгөөд Бээжингээс 400 гаруй км-ийн зайд оршдог. Манай сургууль нь анх 1957 онд байгуулагдаж, 1962 онд магистр, докторын оюутан элсүүлж эхэлсэн бөгөөд 1978 онд улсын 88 онцлох их сургуулийн нэгээр шалгарсан. 1984 онд докторын зэрэг олгох эрхтэй болж, 1997 онд улсын “211 төсөл” онцлох бүтээн байгуулалтын сургуулиар батлагдсан. 2004 онд ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар болон Боловсролын яамны “Муж, яам хамтдаа бүтээн байгуулах” их сургууль болсон. 2012 онд улсын “Төв баруунбүсийних дээд сургуулиудын нэгдсэн хүчийг нэмэгдүүлэх төлөвлөгөө”-ний сургуулиар(“нэг муж нэг сургууль”) сонгогдсон. 2017 онд улсын тэргүүний шинжлэх ухааны салбарын бүтээн байгуулалтын сургуулиар сонгогдсон. 2018 онд Боловсролын яам болон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хамтдаа бүтээн байгуулах сургууль болсон. 2022 онд улсын 2 дахь удаагийн “Хос тэргүүний” бүтээн байгуулалттай сургуулиар сонгогдсон.
Манай сургууль нь 22 бүрэлдэхүүн сургуультай, докторын зэргээр элсэлт авах эрхтэй 1-р зэргийн 13 салбар, магистрын зэргээр элсэлт авах эрхтэй 1-р зэргийн 24 салбар, магистрын зэргээр элсэлт авах эрхтэй 2-р зэргийн 2 салбар, магистрын мэргэжлээр зэрэг олгох эрхтэй 15 төрөл, пост докторын 9 судалгааны газар, 87 бакалаврын мэргэжилтэй. Сургуулийн шинжлэх ухааны салбарт гүн ухаан, эдийн засаг, хууль зүй, сурган хүмүүжил, утга зохиол, түүх, байгалийн ухаан, инженер, хөдөө аж ахуй, менежмент, урлаг гэсэн 11 төрөл багтдаг. Мөн Хятад улсын цөөн тоот үндэстний хэл уран зохиол, амьтан судлал гэсэн улсын онцлох шинжлэх ухааны 2 салбар, экологи судлал гэсэн улсын онцлон бэлтгэх шинжлэх ухааны 1 салбар, Өөртөө засах орны 18 онцлох шинжлэх ухааны салбар, Өөртөө засах орны 8 онцлон бэлтгэх шинжлэх ухааны салбартай.
Манай сургууль нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, Олон улсын хятад хэлний багшийн тэтгэлэг, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлгээр гадаад оюутнууд хүлээн авдаг Боловсролын яамнаас батлагдсан Хятад улсын үндэсний үлгэр жишээ их сургууль, ӨМӨЗО-ны Хятад хэлний бэлтгэл сургалт явуулдаг боловсролын төв юм. 1980-аад оноос эхлэн гадаад оюутнуудыг хүлээн авч 5 тивийн 60 гаруй улс, бүс нутгийн 5000 гаруй гадаад оюутнуудыг бэлтгэсэн юм. Одоогийн байдлаар хэлний бэлтгэл, мэргэжил дээшлүүлэгч, солилцооны оюутан, бакалавр, магистр, докторын зэрэг төрөл давхарга харьцангуй бүрэн гүйцэд, олон шинжлэх ухааны салбарыг уялдуулан хамтад нь хөгжүүлсэн гадаад оюутны боловсролын менежментийн системийг аль хэдийнэ бүрэлдүүлсэн билээ. Одоогийн байдлаар АНУ, Испани, Итали, ОХУ, Монгол, Япон, Солонгос, Энэтхэг, Пакистан, Лаос, Тайланд, Руанда, Нигери зэрэг 30 гаруй улсын 500 гаруй гадаад оюутнууд суралцаж байна.
Манай сургууль сүүлийн үеийн тоног төхөөрөмж, шинжлэх ухаанч хичээлийн хуваарилалт, стандартад нийцсэн удирдлага, сайн чанарын үйлчилгээгээр дэлхийн бүх улсын оюутан, суралцагч, анд нөхөд та бүхнийг хүрэлцэн ирж суралцахыг урьж байна.
2.Элсүүлэх оюутны ангилал болон нөхцөл
(1)Боловсролын зэргийн сургалт
1.Бакалавр: 18 нас хүрсэн, бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл чийрэг, сурлага болон төлөвшил сайн, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, HSK 4 дэс болон түүнээс дээш түвшинтэй, БНХАУ-ын иргэн бус байна.
2.Магистр: 35-аас доош насны, бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл чийрэг, сурлага болон төлөвшил сайн, бакалавр зэрэгтэй, БНХАУ-ын иргэн бус байна.
3.Доктор: 40-өөс доош насны, бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл чийрэг, сурлага болон төлөвшил сайн, магистр зэрэгтэй, эрдэм шинжилгээ, судалгаа хийх өндөр чадвартай, HSK 4 дэс болон түүнээс дээш түвшинтэй, БНХАУ-ын иргэн бус байна.
(2)Боловсролын зэргийн бус сургалт
1.Урт хугацааны хэлний бэлтгэлийн оюутан: бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл чийрэг, сурлага болон төлөвшил сайн, бүрэн дунд ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, БНХАУ-ын иргэн бус байна. Урт хугацааны хэлний бэлтгэлийн оюутан нь ерөнхийдөө 6 сараас дээш хугацаанд суралцах бөгөөд Өвөр Монголын Их Сургуулиас хятад хэлний эхлэн суралцах, анхан шат, дунд шат, дээд шат болон монгол хэлний эхлэн суралцах, дунд шат, дээд шатны ангиудыг нээдэг. Оюутны хэрэгцээ болон хэлний түвшингөөс хамаарч ангийг тогтоож, ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуульд Хятад хэл эсвэл Монгол хэлний хичээлийг суралцаж болно. Урт хугацааны хэлний бэлтгэлийн оюутан суралцах хугацаа дуусахад шалгалт өгч бүх хичээлүүдийн дүн нь тэнцсэн тохиолдолд ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулиас хэлний бэлтгэлд сурч төгссөн гэрчилгээг олгоно.
2.Богино хугацааны хэлний бэлтгэлийн оюутан: бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл чийрэг, сурлага болон төлөвшил сайн, БНХАУ-ын иргэн бус байна. Богино хугацааны хэлний бэлтгэлийн оюутны суралцах хугацаа нь ерөнхийдөө 4-12 долоо хоног байх бөгөөд, сургуулиас тухайн оюутны хэрэгцээ болон хэлний түвшингөөс хамаарч суралцах болон соёлыг танин мэдэх, соёлын үйл ажиллагааны дэлгэрэнгүй төсөл төлөвлөгөөг боловсруулна.
3.Энгийн мэргэжил дээшлүүлэгч: бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл чийрэг, сурлага болон төлөвшил сайн, БНХАУ-ын иргэн бус, бүрэн дунд ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна. Элсэн орсны дараа манай сургуулийн бакалаврын мэргэжлүүдээс сонгон суралцана. Суралцах хугацаа дуусахад шалгалт өгч бүх хичээлүүдийн дүн тэнцсэн тохиолдолд ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулиас мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээг олгоно.
4.Дээд шатны мэргэжил дээшлүүлэгч: бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл чийрэг, сурлага болон төлөвшил сайн, БНХАУ-ын иргэн бус, магистр зэрэгтэй эсвэл доктороор суралцаж байгаа оюутан байна. Элсэн орсны дараа манай сургуулийн магистр эсвэл докторын мэргэжлүүдээс сонгон профессор багшийн удирдлага дор холбогдох мэргэжлийг суралцан, мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөөг биелүүлнэ. Суралцах хугацаа дуусахад шалгалт өгч, бүх хичээлүүдийн дүн тэнцсэн тохиолдолд ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулиас мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээг олгоно.
5.Судлаач эрдэмтэн: бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл чийрэг, сурлага болон төлөвшил сайн, БНХАУ-ын иргэн бус, гадаадын их дээд сургууль болон судалгааны байгууллагад дэд профессор, профессор, дэд судлаач, судлаачаар ажилладаг байх ба манай сургуульд мэргэжлийн сэдвийн холбогдох судалгааг хийж болно.
3.Оюутан элсүүлэх мэргэжлийн нэрс
Дээд сургуулийн нэр |
Бакалаврын зэрэг |
Магистрын зэрэг |
Докторын зэрэг |
Монгол судлалын дээд сургууль |
монгол хэл уран зохиол сонин мэдээ, түүх судлал, аялал жуулчлалын менежмент, сонгодог уран зохиол |
Хятад улсын цөөн тоот үндэстний хэл уран зохиол судлал, утга зохиол урлаг судлал, харьцуулсан утга зохиол болон дэлхийн уран зохиол, хэл судлал болон хэрэглээний хэл судлал, шашин судлал, сонин мэдээг түгээн дэлгэрүүлэх(мэргэжлийн зэрэг), Хятад улсын түүх |
Хятад улсын хэл уран зохиол, Хятад улсын түүх |
Угсаатан зүй нийгэм зүйн дээд сургууль |
Угсаатан зүй, нийгмийн ажил, нийгэм судлал |
Угсаатан зүй, угсаатны нийгэм судлал(мэргэжлийн зэрэг) |
Угсаатан зүй, угсаатны нийгэм судлал |
Утга зохиол сонин мэдээллийн дээд сургууль |
Хятад хэл уран зохиол, хятад хэлний олон улсын боловсрол, сонин мэдээ, интернет ба шинэ медиа, нэвтрүүлэх болон хөтлөх урлаг |
Хятад улсын хэл уран зохиол, сонин мэдээг түгээн дэлгэрүүлэх судлал, урлаг судлалын онол, сонин мэдээг түгээн дэлгэрүүлэх судлал(мэргэжлийн зэрэг) |
Хятад улсын хэл уран зохиол |
Түүх болон аялал жуулчлалын соёлын дээд сургууль |
Түүх судлал, археологи, аялал жуулчлалын менежмент, түүхийн дурсгалт зүйл болон музей судлал, утга зохиол, түүх, гүн ухааны үндсэн анги |
Хятад улсын түүх, аялал жуулчлалын менежмент, аялал жуулчлалын менежмент(мэргэжлийн зэрэг) |
Хятад улсын түүх |
Гүн ухааны дээд сургууль |
Гүн ухаан, эдийн засаг ба гүн ухаан |
Марксизмын гүн ухаан, шинжлэх ухаан технологийн гүн ухаан, Хятад улсын гүн ухаан, гадаадын гүн ухаан |
|
Нийтийн удирдлагын дээд сургууль |
Засаг захиргааны менежмент, улс төр ба засаг захиргааны менежмент, хөдөлмөр ба нийгмийн баталгаа, газар нутгийн баялгийн менежмент |
Нийтийн удирдлага, нийтийн удирдлага(мэргэжлийн зэрэг) |
Нийтийн удирдлага |
Гадаад хэлний дээд сургууль |
Англи хэл, япон хэл, орос хэл(зөвхөн хувийн зардлын оюутан) |
Англи хэл уран зохиол,орос хэл уран зохиол, япон хэл уран зохиол, гадаад хэл судлал болон хэрэглээний хэл судлал, англи хэлний бичгийн орчуулга(мэргэжлийн зэрэг), англи хэлний аман орчуулга(мэргэжлийн зэрэг), орос хэлний бичгийн орчуулга(мэргэжлийн зэрэг), япон хэлний бичгийн орчуулга(мэргэжлийн зэрэг) |
|
Хууль зүйн дээд сургууль |
Хууль зүй, сахилгын шалгалт, хяналт |
Хууль зүй, хууль(хууль бус) судлал(мэргэжлийн зэрэг) |
|
Эдийн засаг менежментийн дээд сургууль |
Эдийн засаг, банк санхүү, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, |
Бизнесийн удирдлага, бизнесийн удирдлага(мэргэжлийн зэрэг), нягтлан бодох бүртгэл(мэргэжлийн зэрэг), хэрэглээний эдийн засаг, банк санхүү(мэргэжлийн зэрэг) |
Хэрэглээний эдийн засаг |
Биологийн шинжлэх ухааны дээд сургууль |
Биотехнологи, биологийн шинжлэх ухаан, биоанагаахын инженерчлэл |
Биологи, биологи ба анагаах ухаан(мэргэжлийн зэрэг) |
Ургамал судлал,амьтан судлал, микробиологи, биохими ба молекулын биологи |
Математикийн шинжлэх ухааны дээд сургууль |
Математик ба хэрэглээний математик, мэдээлэл ба компьютерийн шинжлэх ухаан, статистик |
Математик, хэрэглээний статистик(мэргэжлийн зэрэг) |
Математик |
Физикийн шинжлэх ухаан болон технологийн дээд сургууль |
Физик, хэрэглээний физик, электрон шинжлэх ухаан ба технологи |
Физик, физик электрон, оптоэлектроник мэдээллийн инженерчлэл(мэргэжлийн зэрэг) |
Физик |
Электрон мэдээллийн инженерийн дээд сургууль |
Электрон мэдээллийн төрөл(харилцаа холбооны инженер, электрон мэдээлэлийн шинжлэх ухаан ба технологи, автоматжуулалт), электрон шинжлэх ухаан ба технологи |
Мэдээлэл болон харилцаа холбооны инженер, хяналтын инженерчлэл(мэргэжлийн зэрэг), харилцаа холбооны инженер(броадбэнд сүлжээ, хөдөлгөөнт холбоо гэх мэт багтана)(мэргэжлийн зэрэг) |
|
Хими судлал химийн аж үйлдвэрийн дээд сургууль |
Хими, хэрэглээний хими, химийн инженер ба технологи, материалын хими |
Хими, хэрэглээний хими, материалын шинжлэх ухаан ба химийн инженер(мэргэжлийн зэрэг) |
Хими |
Компьютерийн дээд сургууль |
Компьютерийн шинжлэх ухаан ба технологи, програм хангамжийн инженер, өгөгдлийн шинжлэх ухаан ба томоохон хэмжээний мэдээллийн технологи |
Компьюютерийн шинжлэх ухаан ба технологи, програм хангамжийн инженер, компьютерийн технологи(мэргэжлийн зэрэг), програм хангамжийн инженер(мэргэжлийн зэрэг), хиймэл оюун ухаан(мэргэжлийн зэрэг), томоохон хэмжээний мэдээллийн технологи ба инженер(мэргэжлийн зэрэг), сүлжээ ба мэдээллийн аюулгүй байдал(мэргэжлийн зэрэг) |
Компьюютерийн шинжлэх ухаан ба технологи |
Зам харилцааны дээд сургууль |
Зам гүүрийн инженер, зам тээвэр, логистикийн менежмент, автомашины инженер, инженерийн менежмент, авто замын гүүр, голын гармын инженер, механик инженер |
Хурдны замын байгаль орчны инженер, зам гүүрийн инженер, зам тээвэр(мэргэжлийн зэрэг) |
|
Экологи ба байгаль орчны дээд сургууль |
Экологи, байгаль орчны инженер, байгаль орчны шинжлэх ухаан, байгаль орчны экологийн инженер, агаар мандлын шинжлэх ухаан |
Экологи, байгаль орчны шинжлэх ухаан ба инженер, нөөц баялаг ба байгаль орчин(мэргэжлийн зэрэг), өвс судлал |
Байгаль орчны шинжлэх ухаан ба инженер, экологи |
Биеийн тамирын дээд сургууль |
Гимнастикийн дасгалжуулагч |
||
Марксизмын дээд сургууль |
Марксизмын онол |
Марксизмын онол |
Марксизмын онол |
Эрчим хүчний материалын химийн хүрээлэн |
Хими, материалын шинжлэх ухаан ба инженер, материал ба химийн инженер(мэргэжлийн зэрэг) |
Хими |
|
Биоанагаах ухааны судалгааны хүрээлэн |
Биологи, биологи ба анагаах ухаан(мэргэжлийн зэрэг) |
Биохими ба молекулын биологи |
|
Хятад улсын үндэстний олон нийтийн судалгааны төв |
Хятад улсын цөөн тоот үндэстний эдийн засаг, Хятад улсын цөөн тоот үндэстний түүх |
Угсаатан зүй |
4.Боловсролын тогтолцоо болон семистер
(1) Боловсролын зэргийн сургалт
Бакалавр 4 жил, 1 жилийн хятад хэлний хэлний бэлтгэлийг сонгон суралцаж болно.
Магистр болон доктор 3 жил, 1 жилийн хятад хэлний хэлний бэлтгэлийг сонгон суралцаж болно.
(2)Боловсролын зэргийн бус сургалт
Боловсролын зэргийн бус сургалтын суралцах хугацаа нь ерөнхийдөө хагас жилээс 2 жил хүртэл адилгүй байх бөгөөд богино хугацааны хэлний бэлтгэлийн оюутных 4-12 долоо хоног үргэлжилнэ. Хичээлийн жил бүр намар болон хаврын 2 семистертэй байх бөгөөд жил бүрийн намрын семистер хичээлийн шинэ жил эхэлж, ерөнхийдөө 9 дүгээр сарын 1-нд хичээлийг нээж, дараа жилийн 1 сарын 15-нд дуусна. Хаврын семистер ерөнхийдөө 3 дугаар сарын 1-нээс эхэлж, 7 дугаар сарын 15-нд дуусна. Бусад хугацаа нь өвлийн болон зуны амралт байна.
5.Элсэн ороход бүртгүүлэх болон бүрдүүлэх бичиг баримт
(1) Бүртгүүлэх хугацаа болон хичээл эхлэх хугацаа
1.Хэлний бэлтгэлийн оюутан: Жилийн бүхий л хугацаанд бүртгүүлж болно. Хичээл эхлэх хугацаа нь жил бүрийн 3 дугаар сарын 1, 9 дүгээр сарын 1.
2.Мэргэжил дээшлүүлэгч: Жилийн бүхий л хугацаанд бүртгүүлж болно. Хичээл эхлэх хугацаа нь жил бүрийн 3 дугаар сарын 1, 9 дүгээр сарын 1.
3.Бакалавр: Жил бүрийн 3 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1 хүртэл бүртгүүлнэ. 9 дүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ.
4.Магистр, Доктор: Жил бүрийн 3 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1 хүртэл бүртгүүлнэ. 9 дүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ.
(2)Бүртгүүлэх материал
1.Хувийн зардлын хэлний бэлтгэлийн оюутан/ Мэргэжил дээшлүүлэгч: Бүртгүүлэгч нь ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн вэб сайт (http://iec.imu.edu.cn) эсвэл ӨМИС-ийн гадаад оюутанд үйлчлэх платформ (https://imu.at0086.cn)-д бүртгүүлэн холбогдох материалыг тушаана. Бүртгүүлэх материал: ① Гадаад паспортын канондсон хуулбар (гадаад паспортын нүүр хуудас, хилээр орж ирсэн хуудас, визтэй хуудас) ②Хувийн намтар болон суралцах төлөвлөгөө(хятад эсвэл англи хэлээр) ③ Хамгийн дээд боловсролын зэргийн гэрчилгээний канондсон хуулбар (заавал хятад хэл рүү орчуулсан байх) ④Хамгийн дээд боловсролын зэргийн дүнгийн хуудасны канондсон хуулбар (заавал хятад хэл рүү орчуулсан байх) ⑤Гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн батламжийн эх хувь (заавал хятад хэл рүү орчуулан хавсаргах) ⑥《Эрүүл мэндийн үзлэгийн хүснэгт》болон цусны шинжилгээний хариу ⑦Ойрын хугацаанд авахуулсан 1 инчийн 4 хувь цээж зураг.
2.Хувийн зардлын үндсэн мэргэжлийн оюутан: Үндсэн мэргэжлийн оюутан нь дээр дурьдсан хувийн зардлын хэлний бэлтгэлийн оюутан/мэргэжил дээшлүүлэх оюутны бүртгүүлэх материалаас гадна HSK дүнгийн хуудсыг заавал хавсаргана. Магистр, докторт бүртгүүлэгч нь дээрх материалаас гадна хоёр профессор болон дэд профессорын танилцуулсан захидал(хятад эсвэл англи хэлээр), нотариатаар батлуулсан хамгийн дээд боловсролын гэрчилгээ, дүнгийн хуудас(хятад англи хэлээс бусад хэл дээр бичигдсэн бол хятад эсвэл англи хэл дээрх нотариатаар батлуулсан хувийг хавсаргах хэрэгтэй)болон судалгааны төлөвлөгөөг(хятад эсвэл англи хэлээр) заавал тушаах хэрэгтэй.
3.Тэтгэлгийн оюутан: БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг, Олон улсын Хятад хэлний багшийн тэтгэлэг, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлэгч нь ӨМИС-ийн Олон улсын улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн албан ёсны вэб сайт эсвэл Вичат платформоос ӨМИС-ийн бүх төрлийн тэтгэлгийн оюутан элсүүлэх товч дүрмийг харж болно. Элсэлтийн стандарт, шаардлагыг тухайн жилийн элсэлтийн товч дүрэм дээр үндэслэнэ.
ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн албан ёсны вэб сайт: http://iec.imu.edu.cn
(3)Сонгох болон элсэн орох
1.Бүртгэлийн материалаа ӨМИС-ийн гадаад оюутанд үйлчлэх платформ (https://imu.at0086.cn)-аар дамжуулан тушаана.
2.ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль нь бүртгэлийн материалыг хянан шалгасны дараа, сонгох нөхцөлд нийцэгчид 《ӨМИС-ийн урилга》болон 《Гадаад оюутны визний өргөдлийн маягт(JW201/202 хүснэгт)》-ийг илгээнэ.
3.Тэнцсэн оюутан хүчинтэй гадаад паспорт, “Гадаад оюутны визний өргөдлийн маягт(JW201/202 хүснэгт)”, “Урилга”, “Эрүүл мэндийн үзлэгийн хүснэгт”, хамгийн дээд боловсролын гэрчилгээ, дүнгийн хүснэгтийн эх хувьтайгаар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд(консулын газар)-ын яаманд очиж сурах визээ мэдүүлнэ.
4.Тэнцсэн оюутан заавал Урилга дээр тогтоосон хугацааны дагуу Өвөр Монголын Их Сургуульд ирж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанаас 2 долоо хоног хэтрэхэд ирж бүртгүүлээгүй оюутныг сургуулиас элсэн орох эрхийг хүчингүй болгоно.
5.Бүртгүүлэгчийн нөхцөл эсвэл бүртгүүлэх материал тогтоосон шаардлагад үл нийцсэн тохиолдолд бүртгэлийг хүчингүйд тооцож, хүлээж авахгүй. Тэнцсэн тэнцээгүй аль ч тохиолдолд бүх бүртгүүлсэн материалыг буцааж өгөхгүй болно.
6.Төлбөрийн стандарт
Сургалтын төлбөрийн стандарт мөнгөний нэгж:юань
Ангилал |
Хичээлийн жил |
Сургалтын төлбөр(Нийгмийн ухаан) |
Сургалтын төлбөр (Байгалийн ухаан) |
|||
Боловсролын зэргийн |
Бакалавр |
1 |
12000 |
13600 |
||
Магистр |
1 |
16000 |
18400 |
|||
Доктор |
1 |
20000 |
22400 |
|||
Боловсролын зэргийн бус |
Урт хугацааны хэлний бэлтгэлийн оюутан |
1 |
12000 |
|||
Богино хугацааны хэлний бэлтгэлийн оюутан |
Хэрэгцээнээс шалтгаалан сургалтын төлөвлөгөө болон төлбөрийг тогтооно. |
|||||
Энгийн мэргэжил дээшлүүлэгч |
1 |
12000 |
13600 |
|||
Дээд шатны мэргэжил дээшлүүлэгч |
1 |
16000 |
18400 |
|||
Судлаач эрдэмтэн |
1 |
16800 |
22400 |
|||
Монгол Хятад хос хэлний хэлний бэлтгэлийн оюутан |
1 |
18000 |
||||
Байрны төлбөрийн стандарт мөнгөний нэгж:юань
Хугацаа |
Өрөө |
Төлбөрийн стандарт |
Хагас жил |
1 хүний өрөө |
4000 |
2 хүний өрөө |
2000 |
|
Хагас жил хүртэл |
1 хүний өрөө |
50/өдөр |
2 хүний өрөө |
25/өдөр |
7.Тэтгэлгийн төрөл
1.БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг: Магистр, доктор болон энгийн мэргэжил дээшлүүлэгч, дээд шатны мэргэжил дээшлүүлэгчийг элсүүлнэ. Бүртгүүлэгч нь заавал БНХАУ-ын иргэн бус байх ба бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл чийрэг, сурлага төлөвшил сайн, HSK 4 дэс болон түүнээс дээш түвшинтэй, эрдэм шинжилгээ, судалгааны өндөр чадвартай байна. Магистрын зэргээр суралцахад заавал бакалаврын зэрэгтэй байх ба 35-аас доош насных байна. Докторын зэргээр суралцахад заавал магистр зэрэгтэй, 40-өөс доош насных байх ба мэргэжилд орж суралцахын өмнө 1-2 жилийн хятад хэлний хэлний бэлтгэл ангийг сонгон суралцаж болно. БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгийн гадаад оюутан нь сургалтын төлбөр, байрны төлбөр болон бүртгэлийн төлбөрөөс чөлөөлөгдөж, сургуулиас сар бүр амьжиргааны мөнгийг олгох бөгөөд БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгийн оюутны эрүүл мэндийн цогц даатгалаар хангана. Дэлгэрэнгүйг БНХАУ-ын гадаадад суралцах цахим хуудас (www.csc.edu.cn) эсвэл Өвөр Монголын их сургуулийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн вэб сайтаас (http://iec.imu.edu.cn) үзнэ үү.
2.Олон улсын Хятад хэлний багшийн тэтгэлэг: Нэг хичээлийн жил болон нэг семистер суралцагчийг элсүүлнэ. Бүртгүүлэгч нь эрүүл чийрэг, зан чанар, сурлага сайн, 16-35 насны хооронд (хятад хэлний багшаар ажилладаг бол 45 хүртэл насных, бакалавр бол 20-оос доош насных байна) БНХАУ-ын иргэн бус байна.
Нэг хичээлийн жил суралцагч: Дундад улсад мэргэжил дээшлүүлэх хятад хэлний багшаар ажиллагч, Хятад хэлний олон улсын боловсролын магистр зэргийг хятад хэлтэй холбоотой мэргэжлээр суралцахаар бэлдэж байгаа болон хятад хэлний орчуулга хийх сонирхолтой, хятад судлалын оюутныг элсүүлнэ. Бүртгүүлэгч нь HSK 3 дэсийн 270 оноо эсвэл 4 дэсийн 180 оноо хүрсэн байх, мөн холбогдох HSKK-ийн оноотой байх хэрэгтэй.
Нэг семистер суралцагч: БНХАУ-д ирж мэргэжил дээшлүүлэх хятад хэлний багшаар ажиллагч, хятад хэлний олон улсын боловсролын бакалаврын зэргээр суралцахаар бэлтгэж байгаа Күнзийн институт(хичээлийн танхим)-д бүртгэлтэй оюутан болон хятад хэлийг түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой мэргэжлийн оюутанг элсүүлнэ. Бүртгүүлэгч нь HSK 3 дэсийн 210 оноо хүрсэн байх, мөн холбогдох HSKK-ийн оноотой байх хэрэгтэй. Олон улсын хятад хэлний багшийн тэтгэлгийн гадаад оюутан нь сургалтын төлбөр, бүртгэлийн төлбөрөөс чөлөөлөгдөж, сургуулиас сар бүр амьжиргааны мөнгө 2500 юанийг олгож, сургуулиас Олон улсын Хятад хэлний багшийн тэтгэлгийн гадаад оюутны эрүүл мэндийн цогц даатгалаар хангана. Дэлгэрэнгүйг Боловсролын яамны хятад гадаад хэлний солилцооны хамтын ажиллагааны төв(http://www.chinese.cn)эсвэл Өвөр Монголын их сургуулийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн вэб сайтаас (http://iec.imu.edu.cn)-д бүртгүүлэн үзнэ үү.
3.ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлэг: Зөвхөн бакалаврын оюутныг элсүүлнэ. Бүртгүүлэгч нь заавал Монгол улсын иргэн байх бөгөөд эрүүл чийрэг, сурлага болон төлөвшил сайн, бүрэн дунд ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, 25-аас доош насны байна. Мэргэжилд элсэн орохын өмнө 1 жилийн хятад хэлний бэлтгэлд суралцаж болно. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлгийн гадаад оюутан нь сургалтын төлбөр болон бүртгэлийн төлбөрөөс чөлөөлөгдөж, сургуулиас сар бүр амьжиргааны мөнгийг олгох бөгөөд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлгийн гадаад оюутны эрүүл мэндийн цогц даатгалаар хангана. Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн вэб сайт http://iec.imu.edu.cn-ээс орж үзнэ үү.
8.Харилцах хаяг
Ажлын цаг: Даваагаас Баасан гарагт үдээс өмнө 8:00-12:00, үдээс хойш 2:30-5:30 (Бээжингийн цагаар GMT+08:00)
Хаяг: Дундад улс , ӨМӨЗО-ны Хөх хот Их сургуулийн баруун зам №235 Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль А байр Гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөө, 010021
Утас: 0086-471-4995619 0086-471-4992084
Факс: 0086-471-4992596
Вэб сайт: http://iec.imu.edu.cn