Өвөр Монголын Их Сургуулийн 2026-2027 оны
хичээлийн жилийн ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэтгэлгийн их,
дээд сургуулийн магистр,докторын хөтөлбөрийн оюутан элсүүлэх товч дүрэм
Нэг. Оюутан элсүүлэх хөтөлбөр ба төрөл
1.Оюутан элсүүлэх хөтөлбөр: ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэтгэлгийн их, дээд сургуулийн магистр, докторын оюутан элсүүлэх хөтөлбөр
2.Оюутан элсүүлэх төрөл: Бүтэн цагийн магистр болон докторын оюутан
Хоёр. Өргөдөл гаргах нөхцөл
1.Өргөдөл гаргагч нь Монгол Улсын иргэн, бие, сэтгэцийн хувьд эрүүл, БНХАУ-ын хууль тогтоомж болон сургуулийн дүрэм журмыг сахин биелүүлэх үүрэгтэй.
2.Боловсрол болон насны шаардлага: Магистрын зэрэгт суралцах өргөдөл гаргагч нь бакалаврын зэрэгтэй эсвэл түүнтэй ижил зэргийн боловсролын зэрэгтэй, ерөнхийдөө 35 наснаас доош байх; Докторын зэрэгт суралцах өргөдөл гаргагч нь магистрын зэрэгтэй эсвэл түүнтэй ижил зэргийн боловсролын зэрэгтэй, ерөнхийдөө 40 наснаас доош байх
3.Хэлний мэдлэгийн шаардлага: Хятад хэл дээр суралцахаар өргөдөл гаргагч нь хятад хэлний түвшин тогтоох шалгалтын (HSK) 3-р дэс ба түүнээс дээш дэстэй эсвэл зохих хэлний мэдлэгийн түвшинтэй байх ёстой.Хятад хэлийг заах хэл болгон ашиглаж Хятадын их сургуулийн зэрэг хамгаалсан бол HSK гэрчилгээ өгөх шаардлагагүй.
4.Сурлага дүн онц шилдэг, сургуулиас тогтоосон эрдэм шинжилгээ, хэлний болон бусад элсэлтийн шаардлагыг хангасан байх
Гурав. Тэтгэлгийн хугацаа
1.Магистр: Мэргэжил суралцах хугацаа 3 хичээлийн жил, 1 хичээлийн жил хятад хэлний бэлтгэлд сурах өргөдөл гаргаж болно.
2.Доктор: Мэргэжил суралцах хугацаа 4 хичээлийн жил, 1 хичээлийн жил хятад хэлний бэлтгэлд сурах өргөдөл гаргаж болно.
Дөрөв. Тэтгэлгийн агуулга ба стандарт
1.Сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.
2.Үнэгүй оюутны дотуур байраар хангана.
3.Амьжиргааны тэтгэмжийг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэтгэлгийн стандартын дагуу олгоно.
4.Олон улсын оюутны нэгдсэн эрүүл мэндийн даатгалд хамруулна.
Тав. Бүртгэлтэй холбоотой асуудал
1.Өргөдөл гаргах хугацаа: 2026 оны 6-р сарын 1-ээс 2026 оны 6-р сарын 25-ны өдөр хүртэл
2.Өргөдөл гаргах мэргэжил: Хавсралт 1 “Өвөр Монголын Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэтгэлгийн их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрийн оюутан элсүүлэх мэргэжлийн жагсаалт”-аас дэлгэрэнгүй үзнэ үү.
3.Бүрдүүлэх материал: Хавсралт 2 “Өвөр Монголын Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэтгэлгийн их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрийн оюутан элсүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт”-аас дэлгэрэнгүй үзнэ үү.
Зургаа. Сонгон шалгаруулалт ба элсэлт
1.ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэтгэлгийн их, дээд сургуулийн магистр, докторын оюутан элсүүлэх хөтөлбөрийн бүртгэл үнэ төлбөргүй бөгөөд манай сургууль ямар нэгэн хураамж, төлбөр авахгүй. Мөн дотоодын
болон гадаадын ямар нэгэн байгууллага эсвэл хувь хүнийг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэтгэлгийн оюутан элсүүлэхэд төлөөлөн хүлээж авахаар итгэмжлээгүй болно.
2.Өргөдөл гаргагч нь ӨМӨЗО-ы Хятад улсад ирж суралцах гадаад оюутны мэдээллийн системд нэвтэрч шаардлагатай мэдээллийг авах (https://isms.imu.edu.cn/stu/#/login) бөгөөд онлайн бүртгэлийг бие даан гүйцэтгэж, холбогдох материалуудыг байршуулна.
3.Манай сургуулиас мэргэжилтний хяналт шалгалтыг зохион байгуулж, цахим ярилцлага хийх замаар шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулж элсүүлнэ.
4.Өргөдөл гаргагчийн шалгуур болон бүрдүүлсэн материал нь тогтоосон шаардлагад
нийцэхгүй бол хүчингүйд тооцно. Тэнцсэн эсэхээс үл хамааран бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.
5.Бүрдүүлсэн материал хуурамч болох нь тогтоогдвол тэтгэлгийн эрхийг нэн даруй цуцална.
6.ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн оюутан нь Хятад улсын бүх зэрэглэлийн Засгийн газрын болон сургуулийн бусад тэтгэлгийн(бүх төрлийн нэг удаагийн тэтгэлгээс бусад) амьжиргааны тэтгэлгийг нэгэн зэрэг авч болохгүй. Амьжиргааны тэтгэлгийг зориудаар нуусан тохиолдолд мэдэгдмэгц тэтгэлгийн эрхийг хүчингүй болгох бөгөөд мөн аль хэдийн авсан тэтгэлгийг буцаан өгөх ёстой.
7.Манай сургууль сонгон шалгаруулалтад товлогдсон оюутнуудад “Урилга”, “Гадаадын оюутны Хятад улсад ирэх баталгаажуулалтын хүснэгт” (JW202 хүснэгт) зэрэг бичиг баримтыг илгээнэ. Сургуульд бүртгүүлэх тодорхой хугацааг “Урилга”-д заасны дагуу баримтална.
8.Тэтгэлэгт тэнцсэн оюутан нь хүчинтэй энгийн гадаад паспорт, Гадаад оюутны Хятад улсад суралцах виз мэдүүлэх хуудас, Урилга, Гадаадын иргэний эрүүл мэндийн шинжилгээний бичиг, хамгийн дээд боловсролын гэрчилгээ, дүнгийн хуудас зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн БНХАУ-аас суугаа Элчин сайдын яам (Консулын газар)-д суралцах виз мэдүүлнэ.
9.Тэнцсэн оюутнууд “Урилга”-д заасан хугацаанд Өвөр Монголын Их Сургуульд ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ бүрдүүлсэн материалын эх хувийг авч ирж баталгаажуулна. Хоёр долоо хоног өнгөрөхөд ирж бүртгүүлээгүй тохиолдолд элсэлтийн эрхийг хүчингүй болгоно.
Долоо. Холбоо барих мэдээлэл
Хаяг: БНХАУ, ӨМӨЗО, Хөх хот, Сайхан дүүрэг, Их сургуулийн баруун зам №235 Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль А байр Гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөө
Шуудангийн код: 010021
Харилцах утас: +86 471 4994983
Гар утас: +86 19971621652(WeChat адил)
Факс: +86 471 4992596
И-мэйл хаяг: ims@imu.edu.cn
Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн вэб сайт: http://iec.imu.edu.cn
ӨМӨЗО-ы Хятад улсад ирж суралцах гадаад оюутны удирдлагын мэдээллийн системийн вэб сайт: https://isms.imu.edu.cn/stu/#/login
Хавсралт 1:“Өвөр Монголын Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэтгэлгийн их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрийн оюутан элсүүлэх мэргэжлийн жагсаалт”
Хавсралт 2 :“Өвөр Монголын Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэтгэлгийн их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрийн оюутан элсүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт”