Өвөр Монголын Их Сургуулийн 2025—2026 оны хичээлийн жилийн Дундад улсын засгийн газрын тэтгэлгийн “Өндөр түвшний магистр докторын оюутан” төслөөр оюутан элсүүлэх товч дүрэм
2024.03.12

字号大

字号小

Нэг. Оюутан элсүүлэх төсөл болон ангилал

1. Оюутан элсүүлэх төсөл: Дундад улсын их дээд сургуулийн бүрэн эрхтэйгээр оюутан элсүүлэх төсөл (B төрөл)

2. Оюутан элсүүлэх ангилал: Бүтэн цагийн магистр болон докторын оюутан


Хоёр. Бүртгүүлэх нөхцөл

1. Бүртгүүлэгч нь Дундад улсын иргэн бус, бие болон сэтгэцийн хувьд эрүүл, Дундад улсын хууль дүрэм, хууль цааз болон сургуулийн дүрэм тогтоолыг биелүүлдэг байх

2. Бүртгүүлэгчийн боловсрол болон насны шаардлага: Магистрт суралцах бол бакалавр зэрэгтэй, 35-аас доош насны байх, докторт суралцах бол магистр зэрэгтэй, 40-өөс доош насны байх

3. Хятад хэл дээр хичээлээ судлахаар сонгосон бүртгүүлэгчийн хятад хэлний түвшин “Хятад хэлний түвшин тогтоох шалгалт”-ын 4-р дэс(HSK4) хүрсэн байх шаардлагатай. Урьд нь хятад хэл дээр хичээлээ суралцаж Дундад улсын их дээд сургуулиас эрдмийн зэрэг авсан бол “Хятад хэлний түвшин тогтоох шалгалт”(HSK)-ын сертификат шаардлагагүй.

4. Сурлагын дүн онц шилдэг байх, сургуулиас шаардсан эрдэм шинжилгээний чадвар, хэлний чадвар болон бусад элсэн орох шаардлагад нийцсэн байх


Гурав. Тэтгэлгийн хугацаа

1. Магистрын оюутан: Мэргэжил суралцах хугацаа 3 жил, хятад хэл 1 хичээлийн жил сурахаар өргөдөл гаргаж болно.

2. Докторын оюутан: Мэргэжил суралцах хугацаа 4 жил, хятад хэл 1 хичээлийн жил сурахаар өргөдөл гаргаж болно.


Дөрөв. Тэтгэлгийн агуулга болон стандарт

1. Бүртгэлийн хураамж болон сургалтын төлбөр үнэгүй.

2. Үнэгүй оюутны дотуур байраар хангана: магистр хоёр хүний өрөөнд, доктор нэг хүний өрөөнд байрлана.

3. Тэтгэлгийн амьжиргааны мөнгө нь Хятад улсын засгийн газрын стандартын дагуу олгогдоно.

4. Дундад улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутны эрүүл мэндийн нэгдсэн даатгалд хамрагдана.

Тав. Бүртгүүлэх хугацаа болон мэргэжил

1. Бүртгүүлэх хугацаа: 2025 оны 1 сарын 1-нээс 2025 оны 3 сарын 1 хүртэл интернэтээр бүртгүүлнэ.

2. Бүртгүүлэх мэргэжил:

ӨМИС-ийн магистрт элсэн суралцах мэргэжлийн нэрс(хавсралтаас үзнэ үү)

ӨМИС-ийн докторт элсэн суралцах мэргэжлийн нэрс(хавсралтаас үзнэ үү)


Зургаа. Бүртгүүлэх явц болон бүрдүүлэх материал

Хавсралт 1, Хавсралт 2-ыг үзнэ үү.


Долоо. Тэтгэлэгт сонгогдох болон элсэн орох

1. Дундад улсын засгийн газрын тэтгэлэгт үнэ төлбөргүй бүртгүүлэх бөгөөд манай сургууль ямар нэгэн хураамж авахгүй болно. Мөн ямар нэгэн гадаад дотоодын байгууллага буюу хувь хүнийг оюутан элсүүлэхээр итгэмжлээгүй болно. Бүртгүүлэгч холбогдох материалуудаа заавал өөрийн биеэр бөглөн тушаах шаардлагатай.


2. Манай сургуулиас мэргэжилтэнгээр бүртгүүлэгчийн материалд хяналт шалгалт явуулж, интернэтээр ярилцлага хийн эхний ээлжинд тэнцэгсдийг сонгон шалгаруулж, Улсын гадаадад сурах суурь мөнгөний хороонд мэдэгдэн хянуулж, шалгуурт тэнцэгчийг сонгон шалгаруулна.

3. Өргөдөл гаргагчийн нөхцөл эсвэл бүрдүүлсэн материал тогтоосон шаардлагад нийцэхгүй бол хүчингүйд тооцож авч хэлэлцэхгүй болно. Тэтгэлэгт тэнцсэн, үл тэнцсэн аль ч тохиолдолд бүх материалыг буцааж өгөхгүй.

4. Бүрдүүлсэн материалуудад ямар нэгэн хуурамч зүйл илэрвэл тэтгэлгийн эрхийг цуцална.

5. Хятад улсын засгийн газрын тэтгэлгийн мөнгийг олсон оюутан ижил хугацаанд Хятад улсын бүх зэрэглэлийн засгийн газар болон сургуулийн бусад тэтгэлэг(бүх зэрэглэлийн 1 удаагийн шагнал багтахгүй)-ийн мөнгийг авч болохгүй. Хэрэв мэдэгдвэл Хятад улсын засгийн газрын тэтгэлгийн эрхийг цуцлах бөгөөд хүлээн авсан Хятад улсын засгийн газрын тэтгэлгийг заавал буцааж өгнө. Тэтгэлгийн талаар зориуд нуун дарагдуулсан тохиолдолд эрхийг цуцлахаас гадна 3 жилийн хугацаанд Хятад улсын засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлэхийг хориглоно.

6. Тэтгэлэгт тэнцэгчид, Өвөр Монголын Их Сургуулиас 2025 оны 7 сарын дунд хугацаанд “Урилга” болон Дундад улсад суралцах визний өргөдлийн маягт(JW201 хүснэгт)  зэрэг материалыг явуулна. Бүртгүүлэх тодорхой хугацааг Урилга-аар гол болгоно.

7.Тэтгэлэгт тэнцсэн оюутан хүчинтэй гадаад паспорт, Дундад улсад суралцах визний өргөдлийн маягт》(JW201 хүснэгт, Урилга, Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэлболон хамгийн дээд боловсролын диплом, дүнгийн хуудасны эх хувьтайгаа элчин сайдын яаманд (консулын газар) ирж визэнд орно.

8.Тэтгэлэгт тэнцсэн оюутан Урилга дээрх тогтоосон хугацааны дагуу ӨМИС-т ирж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанаас 2 долоо хоног хэтрэхэд ирж бүртгүүлээгүй оюутны элсэн орох эрхийг хүчингүй болгоно. Бүртгүүлэх үедээ ашигласан материалуудыг эх хувиар иь авч ирэх шаардлагатай. Сургуулиас дахин хянан шалгана.  


Найм. Харилцах хаяг, утас

Харилцах хаяг: Дундад улс ӨМӨЗО, Хөх хот, Сайхан дүүрэг, Их сургуулийн баруун гудамж №235, ӨМИС Олон улсын боловсролын дээд сургууль А байр Гадаад оюутны албан өрөө

Шуудангийн код: 010021

Холбогдох хүн: Гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөө

Албан өрөөний утас: 0086-471-4994983(албан өрөө)

19971621652(гар утас)

Факс: 0086-471-4992596

И-мэйл: iec@imu.edu.cn

Дундад улсын Засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлэх вэб сайт: http://studyinchina.csc.edu.cn

ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн вэб сайт: http://iec.imu.edu.cn

Гадаадын оюутан Дундад улсад суралцах вэб сайт: http://www.campuschina.org