Шинэ оюутан элсэн орох зааварч

Шинэ оюутан элсэн орох зүглүүр


Шинэ оюутан элсэн орох зүглүүр

1.Бүртгүүлэх хугацаа: Шинэ оюутан нь Өвөр Монголын Их Сургуулийн Урилган дээрх бүртгүүлэх хугацаагаар гол болгоно. Хуучин оюутнууд сургуулийн семистер бүр эхлэх хугацаагаар гол болгоно.

2.Бүртгүүлэх газар: Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөө(А байр 109 тоот өрөө)

Анхаарах: Гадаад оюутан нь Урилган дээр заасан бүртгүүлэх өдрийн дагуу сургуульд ирж бүртгүүлнэ. Хэрвээ урьдчилан хилээр орж ирэх хэрэгтэй болсон бол, сургуулиас тогтоосон бүртгүүлэх өдрөөс өмнө 5 өдрөөс эрт гарч ирэхгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ цагтаа бүртгүүлж чадахааргүй болвол, гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөөтэй урьдчилан холбогдож хоцрох шалтгаанаа тайлбарлан холбогдох бичиг баримтыг өгөх хэрэгтэй. Хугацаа хэтрэхэд шалтгаангүйгээр хоцорч бүртгүүлсэн оюутныг сургуулиас элсэн орох эрхийг нь хүчингүй болгоно.

Анхаарах: Гадаад оюутан сургуульд хүрч ирсний дараа шууд дотуур байранд очин, өөрийн хүчинтэй пасспортыг үзүүлэн байранд суух бичиг баримтыг бүрдүүлж болно. Түүний дараа гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөөнд ирж бүртгүүлнэ.

Анхаарах:Сургуульд байгаа оюутнууд семистер бүрийн тогтоосон бүртгүүлэх хугацаан дотор заавал цагтаа гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөөнд ирж бүртгүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн учир шалтгааны улмаас цагтаа бүртгүүлж чадахгүй оюутан заавал бичгийн хэлбэрээр чөлөө авах хэрэгтэй. Хугацаа хэтрэхэд шалтгаангүйгээр оройтож бүртгүүлсэн оюутанд сургуулиас хүнд хөнгөний нь харгалзан үзэж шийтгэл онооно. Тэтгэлгийн оюутан шалтгаангүйгээр 15 өдрөөс дээш хоцорч ирвэл тухайн сарын тэтгэлгийг олгохоо зогсооно.

Анхаарах: Тэтгэлгийн оюутнуудад чиглэн манай сургуулиас сар бүр гарын үсэг зурах тогтолцоог хэрэгжүүлдэг. Оюутнууд сургуулиас тогтоосон гарын үсэг зурах хугацаан дотор гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөө(109 тоот өрөө)-нд гарын үсгээ ирж зурах хэрэгтэй. Оюутан заавал өөрийн хүчинтэй бичиг баримт(гадаад пасспорт, оюутны карт)-тайгаа ирж гарын үсэг зурна. Тогтоосон хугацаанд шалтгаангүйгээр гарын үсгээ зураагүй оюутныг автоматаар орхисон гэж үзэж, тухайн сарын тэтгэлгийг олгохыг зогсооно.

3.Бүртгүүлэхэд хэрэгтэй материал

Урилга(эх хувиар)

Гадаад оюутнууд виз мэдүүлэх өргөдлийн маягт(JW201/JW202 хүснэгт)

Эрүүл мэндийн үзлэг болон цусны шинжилгээний бичиг(хятад эсвэл англи хэл дээрх эх хувь, хэрвээ байгаа бол тушаах)

Хүчинтэй гадаад пасспорт болон виз

1 инчийн хэмжээтэй цээж зураг(4 хувь)

4.Бүртгүүлэх үйл явц

Гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөө (109 тоот өрөө): Урилга, JW201/JW202 хүснэгтийг шалгана Гадаад пасспортыг шалгаж, гадаад пасспортыг сканнердан, гадаад пасспортын канондсон хуулбарыг хураан авна(эхний хуудас, витзэй хуудас, хилээр орж ирсэн хуудас)③1 инчийн хэмжээтэй 4 хувь цээж зургийг хураан авна  Шинэ оюутан бүртгүүлэх хүснэгтийг өгнө   Үндсэн мэдээллээ бүртгүүлж, гарын үсэг зурна

Сургалтын албан өрөө(101 тоот өрөө)Сурах бичгийн мөнгөө тушаана Ном, хичээлийн хуваариа авна  Анги хуваасан бичгээ авна

Аж ахуйн албан өрөө(105 тоот өрөө): Байранд суух бичгээ авна, гадаад оюутны дотуур байранд орж сууна(сургуулиас гадуур суух оюутан 109 тоот албан өрөөнд очиж сургуулиас гадуур суух бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй)

Захиргааны албан өрөө(111 тоот өрөө): Хувийн зардлын оюутан сургалтын төлбөр, даатгалын төлбөрөө тушаана.




?в?р Монголын Их Сургуулийн Олон улсын
боловсролын дээд сургуулийн албан ёсны Wechat
友情链接: 

版权所有 @      内蒙古大学国际教育学院 | 地址:内蒙古呼和浩特市大学西路235号 | 邮编:010021 | 邮箱:iec@imu.edu.cn 蒙ICP16002391号-1