Сургуулийн хүрээний өдөр тутам

Сургуулийн хүрээний өдөр тутам



Сургууль дотор байранд суух

Манай сургууль нь гадаад оюутны A, B, C, D гэсэн 4 дотуур байртай.

А байр нь хувийн зардлын оюутанд чиглэсэн бөгөөд 1 болон 2 хүний өрөөтэй. Дотуур байранд нийтийн гал тогоо, нийтийн хувцас угаах өрөө, өрөөн дотор тусгай ариун цэврийн өрөө болон усанд орох өрөөтэй.

А байрны жижүүрийн утас: 0471-4991665

В болон С байр нь бүх төрлийн(бакалавр, магистр, доктор) гадаад оюутанд чиглэсэн бөгөөд 1, 2, 4 хүний өрөөтэй. Дотуур байранд нийтийн гал тогоо, нийтийн хувцас угаах өрөө, нийтийн ариун цэврийн өрөө болон усанд орох өрөөтэй.

В байрны жижүүрийн утас: 0471-4995520

С байрны жижүүрийн утас: 0471-4995364

D байр нь магистр, докторын гадаад оюутанд чиглэсэн бөгөөд 1 болон 2 хүний өрөөтэй. Дотуур байранд нийтийн гал тогоо, нийтийн хувцас угаах өрөө, тусгай ариун цэврийн өрөө болон усанд орох өрөөтэй.

D байрны жижүүрийн утас. 0471-4992200


 Сургуулиас гадуур байранд суух

Гадаад оюутан нь өөрийн хүсэл эрмэлзлийн дагуу сургуулиас гадуур хувийн зардлаараа байр түрээслэн амьдарч болно. Гадуур суух бичиг баримтыг бүрдүүлэх дараалал:

1. Сургуулиас гадуур суух өргөдлийнн хүснэгтийг бөглөж Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн гадаад оюутны хэрэг эрхэлсэн 109 тоот албан өрөөнд ирж тушаана. Сургуулиас зөвшөөрсний дараа түрээслэхэд тохиромжтой байраа(сургуультай ойр байхаар зарчим болгож) хайж болно.

2.Байрны эзэнтэй түрээсийн гэрээ байгуулсны дараа Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн гадаад оюутны хэрэг эрхэлсэн 109 тоот албан өрөөнд ирж Өвөр Монголын Их Сургуулийн гадаад оюутны сургуулиас гадуур байр түрээслэн суухыг хянан баталсан хүснэгт,Хилийн гаднах хүн байр түрээслэх батламж бичиг,Хилийн гаднах хүн байр түрээслэхийг хянан баталсан хүснэгт,Хилийн гаднах хүн байр түрээслэх хариуцлагын бичигзэрэг 4 материалыг авч сургуулийн захирал гарын үсэг зурсны дараа байрны эзэнтэй хамт харъяа хэсгийнхээ цагдаагийн хэсэг дээр очиж гарын үсэг зуруулан тамга даруулна.

3. Харъяа хэсгийнхээ цагдаагийн хэсэг дээр очиж гарын үсэг зуруулж, тамга даруулсныхаа дараа ӨМӨЗО-ны хилээр орж гарах хамааралтын товчоон дээр очиж гарын үсэг зуруулж, тамга даруулсны дараа Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн гадаад оюутны хэрэг эрхэлсэн 109 тоот албан өрөөнд ирж тушааснаар гадуур суух бичиг баримтыг бүрдүүлж дуусна.

 

Банк

Хятад улсын банк(танилцуулах нь): Өвөр Монголын Их Сургуулийн урд хаалганы Чан Шин асрын 1 давхарт(их сургуулийн баруун гудамж №14)

Хятад улсын бүтээн байгуулалтын банк(танилцуулах нь): Өвөр Монголын Их Сургуулийн зүүн хаалганаас хойшоо 200 орчим метр замынхаа баруун талд

Хятад улсын аж үйлдвэрийн болон арилжааны банк: Өвөр Монголын Их Сургуулийн зүүн хаалганаас хойшоо 100 орчим метр замынхаа баруун талд

Хятад улсын тариалангийн банк: Өвөр Монголын Их Сургуулийн зүүн хаалганаас хойшоо 300 орчим метр замынхаа баруун талд

Анхаарах:

--Данс нээлгэх болон мөнгө солиулахад гадаад пасспортоо үзүүлэх хэрэгтэй.

--Данс нээлгэхдээ, оюутнуудыг Хятад улсын банк болон Хятад улсын бүтээн байгуулалтын банкинд данс нээлгэхийг санал болгож байна.

--Данс нээлгэх явцад хэлний бэрхшээл тулгарвал Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөөтэй харилцана уу.

Харилцах утас: 0471-4995619, 13404813406

 

Эмнэлэгт биеэ үзүүлэх

      Өвөр Монголын Их Сургуулийн эмнэлэг нь үзлэг болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Гадаад оюутнууд оюутны үнэмлэх эсвэл гадаад пасспорттойгоо очин биеэ үзүүлж болно. Хэрвээ өвчний байдал хүнд ноцтой бол, сургуулиас гадуурх том эмнэлэгт очин биеэ үзүүлэхийг зөвлөж байна. Жишээ нь: Өвөр Монголын эмнэлэг, Олон улсын монгол эмнэлэг гэх мэт.

      Гадаад оюутнууд Хятад улсад суралцах хугацаандаа заавал эрүүл мэндийн даатгал худалдаж авах шаардлагатай. Энэ нь үүсэж болзошгүй гэнэтийн осол түүнчлэн хүнд өвчин тусаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эмчилгээний төлбөрийг төлөхөд зарцуулагдаж, үүний зэрэгцээ яаралтай үеийн түргэн тусламжинд ч олгодог. Өвөр Монголын Их Сургуулийн эмнэлгийн шуурхай оношлох утас 4992418. Яаралтай нөхцөл байдалд түргэн тусламжийн утас 120 руу шууд утасдаж болно.


Интернэтийн үйлчилгээ

Өвөр Монголын Их Сургуулийн сургуулийн хүрээний интернэтийн сүлжээг Өвөр Монголын Их Сургуулийн интернэт сүлжээний төв хариуцдаг. Датагийн хэмжээгээр төлбөрийг тооцох аргын дагуу хэрэглээний төлбөрийг тооцдог. Сургуулийн интернэтийг гадаад оюутны дотуур байранд байх LAN-гийн оролтыг залган утасгүй WIFI-ийг холбож, анги, лаборатори, номын сан зэрэг газар LAN-гийн оролтоо холбох аргаар интернэт хаягаараа нэвтрэн хэрэглэж болно.

Сургуулийн интернэтийн хаяг болон түүнийг идэвхжүүлэх

Үндсэн ангийн гадаад оюутнууд(бакалавр, магистр, доктор) оюутны карттайгаа захиргааны асрын 6 давхрын интернэт сүлжээний төвд очиж нээлгэн идэвхжүүлэх боломжтой. Хэлний бэлтгэлийн оюутан болон солилцооны оюутан, Күнзийн институтийн тэтгэлгийн оюутнууд Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн 109 тоот албан өрөөнд ирж түр хугацааны картыг нээлгэсний дараа интернэтийн сүлжээний төвд очин интернэтээ нээлгэн идэвхжүүлнэ. Интернет хаяг идэвхжэсний дараа хэрэглэж болно. Хэрвээ утасгүй WIFI холбох хэрэгтэй бол Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн аж ахуйн 105 тоот албан өрөөнд ирнэ үү.


Номын сан

Өвөр Монголын Их Сургуулийн номын сан нь 1957 оны 10 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд Шинэ Хятад улс үүсгэн байгуулагдсаны дараа, намын төв хорооны шууд удирдлага болон халамжин доор, манай улсын цөөн тоот үндэстний нутаг дэвсгэр дээр хамгийн түрүүнд байгуулагдсан нэгдмэл цогц их сургуулийн номын сан юм. Одоогийн байдлаар, номын сан болон бүх салбар , хүрээлэн(газар)-гийн материалын урын санд хадгалсан цаасан судар бичиг нийт 2740000 боть, электрон ном 260000 боть, гадаад хэлнээс оруулж ирсэн өгөгдлийн сан 42, өөрсдийн бүтээсэн өгөгдлийн сан 12, үндэстний онцлог болон бүс нутгийн онцлогийг аль хэдийн ил тодоор бүтээн бий болгож, Монгол судлал болон амьд биетийн шинжлэх ухаанаар гол цөмөө болгож, сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний мэргэжилд ном ашиглахад баталгаажсан шинжлэх ухаанч ном хадгалах системтэй. Өвөр Монголын Их Сургуулийн номын сан нь аль хэдийнээ Өөртөө засах орны цар хүрээ хамгийн том, судар бичгийн нөөц хамгийн баялаг, орчин үеийн үйлчилгээний түвшин хамгийн өндөр, уншигчдын дуртай талархлыг хүлээсэн томоохон хэмжээний судар бичгийн мэдээллийн төвийн нэг билээ.

Хаяг: Өвөр Монголын Их Сургуулийн хойд сургуулийн номын сан

Өвөр Монголын Их Сургуулийн урд сургуулийн номын сан

Утас: 4992556

Вэб хаяг: http://lib.imu.edu.cn

Гадаад оюутнууд “оюутны карт”-аараа номын сангийн уншлагын танхимд очиж хичээлээ хийх, ном унших эсвэл өөрийн хэрэгцээт материалаа зээлэн уншиж болно.

Үүнээс гадна, манай сургуулийн номын санд гадаад оюутанд тусгайлан зориулсан гадаад оюутны уншлагын танхим байдаг. Манай сургуулийн гадаад оюутнууд гадаад оюутны уншлагын танхимд ирж хичээлээ хийж, материалуудаас үзэж болно.

1.Номын сангийн уншлагын танхимын суудлын ашиглалтын үр ахицыг дээшлүүлэх, удирдлагын үйлчилгээниы түвшинг нэмэгдүүлэхийн төлөө хойд сургуулийн номын сан суудлын удирдлагын системийг хэрэгжүүлдэг. Уншигч нь вэб хуудас, wechat, тухайн газар гэсэн 3 аргаар суудлаа урьдчилан захиалж болно. Суудлын системийн удирдлаган доторх хэрэглэгчийн нэр нь оюутны код/ажилтны код, нууц үг нь “миний номын сан”-гийн нууц үгтэй адилхан. Уншигч нь оюутны картаараа урьдчилан захиалах, бүртгүүлэх, буцах зэрэг үйлдлүүдийг хийж болно. Хэрэглэх арга болон холбогдох дүрмийг Өвөр Монголын Их Сургуулийн номын сангийн вэб хуудаснаас харж болно.

2.Өөртөө үйлчлэх үйлчилгээний зүглүүр

1. Өөртөө үйлчлэх зээлэх, буцааж өгөх машин

Манай сургуулийн урд, хойд сургууль дээр тус бүр нэг ширхэг өөртөө үйлчлэх зээлэх, буцааж өгөх машин суурилуулсан. Уншигч өөртөө үйлчлэх системээр дамжин номоо зээлэн, буцааж өгөхөд хялбар дөхөм, хурдан шуурхай байх болно.

2. Өөртөө үйлчлэх хэвлэлийн үйлчилгээ

Уншигчдад номын сангийн нөөц материалыг улам илүү ашиглуулахын төлөө, номын сангаас уншигчдад оюутны картанд суурилсан өөртөө үйлчлэх принтэрлэх, канондох үйлчилгээг олгож байгаа бөгөөд урд, хойд сургуулийн электрон уншлагын танхимд байрлаж байгаа юм. Уишигчид зөвхөн 0.1 юанаас илүү үлдэгдэлтэй оюутны картаараа бүхий л өөртөө үйлчлэх хэвлэлийн үйлчилгээний газарт очин принтэрлэх, канондох, сканнердаж болно.

Номын сан уншигчдад мөн автоматаар ном хайх машиныг олгож, оюутны карт болон банкны картыг хооронд нь холбож, мөнгө шилжүүлэх, оюутны картаа алга болгосон тохиолдолд хаалгаж, нээлгэж болох бөгөөд хялбар дөхөм, аюулгүй байх болно.

Номын сан нь өдөр бүрийн 8:00-22:00 цагт нээх(пүрэв гаригийн үдээс хойш хаана) бөгөөд бямба, ням гаригуудад хэвийн ажиллана.

 

Эрүүл мэндийн даатгал

Хятад улсын засгийн газраас гадаад оюутнуудад зориулан гэнэтийн осол болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх багтсан нэгдмэл эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлдэг. Хятад улсад ирэн хагас жилээс дээш(хагас жил багтана) суралцах хувийн зардлын оюутан сургуульд ирж бүртгүүлэхдээ заавал даатгалд хамрагдах бичиг баримтыг бүрдүүлж, даатгалын төлбөрийг өөрөө төлнө. Гэнэтийн ослын болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх даатгал худалдаж аваагүй гадаад оюутныг сургуулиас бүртгэж авахгүй.

Өвөр Монголын Их Сургуулийн гадаад оюутнуудын одоогийн хэрэглэж байгаа нийтээрээ даатгалд хамрагдах арга барил, даатгалын төрөл:

Даатгалын төрөл

Агуулга

Даатгалын мөнгөн дүн

Нийт тушаах төлбөр

Хятад улсын амь насны даатгал

Гэнэтийн ослын эмчлүүлэх даатгал

4000.00

60 юань/хүн/жил

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх даатгал

60000.00

Хятад улсын Пин Ан даатгал

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх даатгал

400000

600 юань/хүн/12 сар,

300 юань/хүн/6 сар

Гэнэтийн хөгжлийн бэрхшээлийн болох

100000

Гэнэтийн ослын эмчлүүлэх

20000

Даатгалын төлбөр нь хүн бүр жил болгон 600 юань(хагас жил 300 юань). Тус даатгал нь Хятад улсын хилийн доторх(Хонг Конг, Макао, Тайвань орохгүй) улсын эмнэлэгт гэнэтийн ослын эмчлүүлэх төлбөр болон хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх төлбөр, түүнчлэн яаралтай үеийн түргэн тусламжийн үйлчилгээг багтаадаг. Дэлгэрэнгүй даатгалын зүйл ангийг сургуульд бүртгүүлэхдээ үзэж болно. Тус даатгалд хамрагдсан гадаад оюутан гэнэтийн осолд орох эсвэл өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болоход 109 тоог албан өрөөний багш руу 4992084 утсаар холбогдож, эмнэлэгт хэвтэх төлбөрийг төлөх зэргийг асууж болно. Мөнгө гаргуулж авах гадаад оюутан, урьдчилан баримтаа бэлдэж, цаг тухайд нь 109 тоот албан өрөөнд ирж даатгалын компанийн ажилтантай хэлэлцэж ярилцана.

 

Шуудан

1. Хятад улсын шуудан:Сургуулийн зүүн хаалганаас хойшоо 500м (илгээмж болон шуудангийн зүйлээ шуудангаар илгээж болно)

2. Түргэн шуудан: Жун тун, Юань тун, Шэн Тун, Юн да, Бай ши хуй тун, Жин дун, Тиэн тиэн, Шүн Фөн(төв байрны баруун доод талд)

Вэй Пин Хуй, EMS(Монгол судлалын сургуулийн доор)

 

Аюулгүй байдлыг хамгаалах

Хамгаалалтын алба бол сургуулийн аюулгүй байдлыг тогтвортой хамгаалдаг чухал үүрэг бүхий хэсгийн хувьд сургуулийн доторх аюулгүй байдал, гал сөнөөх болон зам тээврийн аюулгүй байдал, улс төрийн баталгаа, хаягийн бүртгэлийг удирдах болон цогцоор засах зэрэг талын ажлыг хариуцдаг.

Хаяг: Нийтийн хамааралтын хуулийн асрын 1 давхрын хамгаалалын алба

Утас: 4992287

Вэб хаяг: http://bwc.imu.edu.cn/index.htm

Сургуулийн хүрээнд өргөн хэрэглэгдэх цагдаад мэдэгдэх утас:

Дээрэм хулгайн цагдаагийн утас: 110

Гал сөнөөх цагдаагийн утас: 119

Хойд сургуулийн 110-тай холбож өгөх цагдаагийн утас: 4992287

Хойд сургуулийн цагдаагийн өрөөний утас: 4992292

Урд сургуулийн 24 цагийн жижүүр, цагдаагийн өрөөний утас: 4996110

Зүүн сургуулийн 24 цагийн жижүүрийн утас: 3362201

Хаягийн бүртгэлийн өрөөний утас: 4992408

Эрдэм шинжилгээний хурлын төвийн жижүүрийн утас: 4992321

Зүүн хаалганы жижүүрийн утас: 4992303

Урд хаалганы жижүүрийн утас: 4992409

Их сургуулийн баруун замын цагдаагийн хэсгийн утас: 4920767

 

Биеийн тамирын тоног төхөөрөмж

 

Сургуулийн дотно гаднах зам харилцаа

Автобус хөдлөх газар: Хойд сургууль: Од хөрөнгө эрхлэлтийн компанийн зам харилцааны үйлчилгээний хэсэг(өмнө нь Өвөр Монголын Их Сургуулийн цэргийн баг байсан)

Урд сургууль: Урд сургуулийн гол асрын өмнө

Автобус хөдлөх цаг:


Төрөл

Үдээс өмнө

Үдээс хойш

Орой

Хойд сургуулиас урд   сургууль руу

Ажлын өдөр

720  9:10

13:50  15:40 18:10


Амралтын өдөр

7:30

14:00  18:10


Урд сургуулиас хойд   сургууль руу

Ажлын өдөр

10:20  12:10

16:30 17:40 18:40

22:30

Амралтын өдөр

7:20  12:10

17:40  18:40


Харилцах утас: 4992373  13847160719




?в?р Монголын Их Сургуулийн Олон улсын
боловсролын дээд сургуулийн албан ёсны Wechat
友情链接: 

版权所有 @      内蒙古大学国际教育学院 | 地址:内蒙古呼和浩特市大学西路235号 | 邮编:010021 | 邮箱:iec@imu.edu.cn 蒙ICP16002391号-1