Зарлалын булан > 正文

 

Өвөр Монголын Их Сургуулийн 2020 оны Күнзийн институтийн тэтгэлэгт оюутан элсүүлэх товч дүрэм

2020年03月09日 13:16  点击:[]

Өвөр Монголын Их Сургуулийн 2020 оны Күнзийн институтийн тэтгэлэгт оюутан элсүүлэх товч дүрэм

 

Нэг. Элсүүлэх оюутны ангилал, тэтгэлэг авагч

1. Элсүүлэх оюутны ангилал: Нэг хичээлийн жил суралцагч, нэг семистер суралцагч.

2. Тэтгэлэг авагч нь: Дундад улсын иргэн бус, бие болон сэтгэцийн хувьд эрүүл, сурлага сахилга бат сайтай, хятад хэлийг заан сургах болон боловсролын холбоотой ажил хийх зорилготой, 16-35 насны хооронд ( Хятал хэлний багшаар ажиллаж байгаа бол 45 хүртэл насных байж болно ) байна.

Хоёр. Бүртгүүлэх нөхцөл:

1. Нэг хичээлийн жил суралцагч: 2020 оны 9 дүгээр сард элсэн орж, 11 сарын хугацаанд тэтгэлэг авна. Дундад улсад суралцаж байгаа гадаад оюутныг авахгүй болно.

1.1 Хятад хэлний олон улсын боловсролоор суралцагч: Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын оноо HSK(3 дэс) 270 оноо хүрсэн, HSKK оноотой байх хэрэгтэй.

1.2 Хятад хэл, Дундад улсын түүх, Дундад улсын гүн ухаанаар суралцагч: Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын оноо HSK (4 дэс) 180 оноо, HSKK-ийн (дунд түвшин) 60 оноо хүрсэн байх шаардлагатай.

1.3 Хятад хэл суралцагч: Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын оноо HSK(3 дэс) 210 оноо хүрсэн байх, HSKK-ийн оноотой бол давуу тал болно.

2. Нэг семистер суралцагч:2020 оны 9 сар эсвэл 2021 оны 3 сард элсэн орно, тэтгэлгийн хугацаа 5 сар. Гадаад паспортон дээрээ X1, X2 визтэй бол сонгон авахгүй болно.

2.1 Хятад хэлний олон улсын боловсрол, Хятад хэл, Дундад улсын түүх, Дундад улсын гүн ухаанаар суралцагч: Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын оноо HSK(3 дэс) 180 оноо хүрсэн, HSKK-ийн оноотой байх шаардлагатай. 

2.2 Дундадын анагаах ухаан, тайжигийн соёлоор суралцагч: HSK-ийн оноотой байх шаардлагатай ба HSKK-ийн оноотой бол давуу тал болно.

3.“Хятад хэлний гүүр” тэмцээнээс шагнал хүртэгч:Бүх төрлийн Хятад хэлний гүүр тэмцээнээс 2020 оны “Күнзийн институтийн тэтгэлгийн батламж”-аар шагнуулагч нь Күнзийн институтийн тэтгэлгийн вэб сайтад бүртгүүлж, тэтгэлгийн батламжид тулгуурлан Өвөр Монголын Их Сургуульд өргөдлийн материалаа тушаана.

Гурав. Тэтгэлгийн агуулга болон стандарт

Күнзийн институтийн тэтгэлгэд: Сургалтын төлбөр, байрны төлбөр, амьжиргааны мөнгө (4 долоо хоногийн суралцагчаас гадна), эрүүл мэндийн нэгдсэн даатгалын төлбөр багтана. 

1. Сургалтын төлбөрийг сургуулиас нэгтгэн цуглуулж тэтгэлгийн оюутнуудыг бэлтгэх болон удирдах, соёлын үйл ажиллагаа өрнүүлэх, хятад хэлний шалгалтанд оролцуулахад зарцуулна. Сургалтын төлбөрт ном сурах бичгийн мөнгө болон аялалын үзвэрийн билет багтахгүй.

2. Байрны төлбөрийг сургуулиас нэгтгэн цуглуулж оюутнуудыг үнэгүй дотуур байраар хангахад зарцуулж, ихэнхдээ хоёр хүний өрөөнд оруулна. Тэтгэлгийн оюутан өргөдөл бичиж, сургуулиас зөвшөөрсний дараа гадуур оршин сууж болно. Сургуулиас гадуур оршин суугчид, сургуулиас сараар эсвэл улирлаар байрны төлбөрийг олгоно, стандарт нь: 700 юань/сар.

3.Амьжиргааны мөнгийг сургуулиас сар сараар олгоно. Нэг хичээлийн жил болон нэг семистер суралцагчийн стандарт нь 2500 юань/сар. Тэтгэлгийн оюутан нь сургуулийн урилган дээр тогтоосон хугацаанд ирж бүртгүүлнэ, эс бөгөөс тэтгэлгийн эрхийг цуцална. Сарын 15-ны өдөр (15-ны өдөр орно)-өөс өмнө сургуульд ирж бүртгүүлэгчид бүтэн сарын амьжиргааны мөнгийг олгоно. 15-ны өдрөөс хойш бүртгүүлэгчид хагас сарын амьжиргааны мөнгийг олгоно. Тэтгэлгийн оюутан нь  суралцах хугацаандаа (өвөл зуны амралт орохгүй) хувь хүний шалтгаанаас үүдэн Дундад улсаас гарч явсан хугацаа нь 15 өдрөөс хэтэрвэл, энэ хугацааны амьжиргааны мөнгийг олгохыг зогсооно. Тэтгэлгийн оюутан хувь хүний шалтгаанаас үүдэн сургууль завсардах, сургуулиа орхих эсвэл сургуулиас сахилга батын хариуцлага хүлээгчид сургуулиас сургууль завсардах, сургуулиа орхих эсвэл хариуцлага тооцох зарлалыг хүлээн авсан өдрөөс эхэлж амьжиргааны мөнгийг олгохыг зогсооно. Төгсөх оюутны амьжиргааны мөнгийг сургуулиас тогтоосон төгсөх өдрөөс хойших хагас сар хүртэл олгоно.

4.Эрүүл мэндийн нэгдсэн даатгалын төлбөрийг Дундад улсын Боловсролын яамны Дундад улсад суралцагчдын холбогдох тогтоолын дагуу, сургуулиас нэгдсэн байдлаар даатгуулна. Нэг семистер суралцагчийнх 400 юань/хүн, нэг хичээлийн жил суралцагчийнх 800 юань/хүн / жил

Дөрөв. Бүртгүүлэх үйл явц 

1. 2020 оны 3 сарын 1-нээс эхлэн бүртгүүлэгч нь Күнзийн институтийн тэтгэлэгийн вэб сайт (cis.chinese.cn)-днэвтрэн Күнзийн институтийн тэтгэлэгт бүртгүүлнэ. Бүртгүүлэгч нь эхлээд хувийн хаяг нээж бүртгүүлэн, Өвөр Монголын Их Сургууль болон танилцуулсан байгууллагыг онлайнаар хайж, онлайнаар өргөдлийн материалаа тушаана. Бүртгэлийн явц, хянан шалгалтын санал болон тэтгэлгийг хянан баталсан үр дүнг анхаарах хэрэгтэй. 

2. Хятад хэлний зөвлөлөөс итгэмжлэгдсэн гадаадын улсын Күнзийн институт , тусдаа бие даасан Күнзийн хичээлийн танхим, холбогдох гадаад улсын хятад хэлний шалгалт авах газар нь танилцуулагч байгууллага болж бүртгүүлэгчийг сонгон шалгаруулж, материалыг хянан үзэж, уг байгууллагатай харилцахыг хүлээн авч, тэтгэлэгийн оюутны элсэх материалыг хүлээн авч дамжуулан тушаана.

3. Бүртгүүлсэн материал нь Хятад хэлний зөвлөлийн тэтгэлэгийн газрын хүчинтэй зөвшөөрлийг олсны дараа Өвөр Монголын Их Сургууль элсэн орох эрхийг хянаж, Хятад хэлний зөвлөл рүү урьдчилан сонгон шалгарагчийг мэдээллэнэ. Хятад хэлний зөвлөлөөс шаардлагад нийцэгчид ерөнхий шалгалт явуулж сонгон шалгаруулж авна. 

4. Шалгалтанд тэнцсэний дараа элссэн сурагч сургуультай холбогдож Дундад улсад ирж суралцах материалыг бүрдүүлж, урилга дээрх тогтоосон хугацаанд ирж бүртгүүлнэ.

5. Бүртгэлийн дуусах хугацаа: 2020 оны 5 сарын 10 (2020 оны 9 сард элсэн орно)

                          2020 оны 11 сарын 10 (2021 оны 3 сард элсэн орно)

Тав. Бүрдүүлэх материалын жагсаалт

1. Хүчинтэй гадаад паспортын зурагтай хуудсыг скайнердсан хуулбар.

2. HSK, HSKK дүнгийн хуудас(хүчинтэй хугацаа 2 жил)-ын скайнердсан хуулбар.

3. Танилцуулагч байгууллагын хариуцсан хүний бичсэн танилцуулсан захидал.

4. Хятад хэлний багшаар ажилладаг бол байгууллагаас гаргасан ажлын тодорхойлолт болон танилцуулсан захидлыг заавал хавсаргана.

5. Нотариатаар батлуулсан хамгийн дээд боловсролын гэрчилгээ (Төгсөх магадлагаа) болон дүнгийн хуудсыг хавсаргах.

6. 18 нас хүрээгүй бүртгүүлэгч нь эцэг эхийн албан ёсоор итгэмжилсэн Дундад улсад урт хугацаагаар оршин суудаг гадаадын иргэн эсвэл Дундад улсын иргэнийг тухайн оюутны асран хамгаалагч болгож асран хамгаалагчийн батламж бичгийг нотариатаар батлуулан хавсаргана.

Дээрх батлах материалууд нь хятад эсвэл англи хэл дээр биш бол, холбогдох материалыг хятад эсвэл англи хэл дээр нотариатаар батлуулан тушаах хэрэгтэй.

Зургаа. Татгалзах мэдэгдэл

1. Бүрдүүлсэн материал бүрэн биш эсвэл оюутан элсүүлэх нөхцөлд нийцэхгүй бол авч хэлэлцэхгүй.

2. Бүрдүүлсэн материал хуурамч байх үнэнийг илрүүлбэл бүртгүүлэх эрхийг хүчингүй болгоно.

3. Тэтгэлэгт тэнцэгч нь учир шалтгааны улмаас бүртгүүлж чадахгүй бол бүртгүүлэхээс 15 өдрийн өмнө Өвөр Монголын Их Сургууль руу бичгийн хэлбэрээр учир шалтгаанаа тодорхой мэдээллэнэ. Учир шалтгаангүй бүртгүүлээгүй оюутны тэтгэлэгийн эрхийг хүчингүй болгоно.

4. Хичээл эхлэхэд эрүүл мэндийн үзлэгт үл тэнцсэн, хугацааны дундаас сургуулиа орхисон, сургууль завсардагч нарын тэтгэлэгийн эрхийг хүчингүй болгоно.

Долоо. Харилцах хаяг

Шуудангийн хаяг: Дундад улс ӨМӨЗО, Хөх хот, Сайхан дүүрэг, Их сургуулийн баруун зам №235 Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль. 

Шуудангийн код : 010021  

  Харилцах хүн : Гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөө.

  Утас : 0086-471-4995619албан өрөө, 0086-471-4992084албан өрөө

Факс: 0086-471-4992596 

  И-мэйл: iec@imu.edu.cn

Вэб сайт : Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд  сургуулийн вэб сайт: http://iec.imu.edu.cn/

    Күнзийн институийн тэтгэлгийн вэб сайт : http://cis.chinese.cn 

 

 

  ӨМИС-ийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль 

2020 оны 3 дугаар сарын 1

 

 


上一条:Өвөр Монголын Их Сургуулийн 2020 оны Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр оюутан элсүүлэх товч дүрэм 下一条:Өвөр Монголын Их Сургууль 2019-2020 оны хичээлийн жилд Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр оюутан элсүүлэх товч дүрэм

关闭

友情链接: 

版权所有 @      内蒙古大学国际教育学院 | 地址:内蒙古呼和浩特市大学西路235号 | 邮编:010021 | 邮箱:iec@imu.edu.cn 蒙ICP16002391号-1