Зарлалын булан > 正文

 

Өвөр Монголын Их Сургууль 2019-2020 оны хичээлийн жилд Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр оюутан элсүүлэх товч дүрэм

2019年03月07日 10:08  点击:[]

        2019-2020 оны хичээлийн жилд Өвөр Монголын Их Сургууль Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр оюутан элсүүлэх ажлыг эхлүүлэн явуулж байна.

Нэг. Оюутан элсүүлэх төрөл болон тэтгэлэгийн хугацаа

Оюутны төрөл, суралцах хугацаа

Мэргэжлээр

суралцах

хугацаа

Хятад хэл

сурах

хугацаа

Тэтгэлэгийн

хугацаа

Магистр

3жил

1-2жил

4-5жил

Доктор

3-4жил

1-2жил

4-6жил

Хоёр. Өргөдөл гаргагч нь:

1. Дундад улсын иргэн бус, эрүүл чийрэг байх

2. Суралцаж байх хугацаандаа бусад төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжгүй

3. Боловсролын түвшин насны ангилал:

Магистрт суралцах бол бакалавр зэрэгтэй, 35-аас доош насны байх

Докторт суралцах бол магистр зэрэгтэй, 40-өөс доош насны байх

Гурав. Тэтгэлэгийн агуулга болон стандарт

1. Бүртгэлийн хураамж болон сургалтын төлбөр үнэгүй.

2. Үнэгүй дотуур байраар хангана: магистр хоёр хүний өрөөнд, доктор нэг хүний өрөөнд байрлана.

3. Тэтгэлгийн амьжиргааны мөнгө: магистр 3000 юань/сар, доктор 3500 юань/сар

4. Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцаж буй оюутны эрүүл мэндийн нэгдсэн даатгалд хамрагдана.

Дөрөв. Өргөдөл гаргах хугацаа болон мэргэжил

1. Өргөдөл гаргах хугацаа: 2019 оны 3 сарын 1-нээс 2019 оны 4 сарын 10 хүртэл интернэтээр бүртгүүлнэ. 2019 оны 4 сарын 15-наас өмнө материалуудаа цаасан хэлбэрээр манай сургуульд хүргүүлнэ.

2. Мэргэжил:

ӨМИС-ийн магистрт элсэн суралцах мэргэжлийн нэрс(хавсралтаас үзнэ үү)

ӨМИС-ийн докторт элсэн суралцах мэргэжлийн нэрс(хавсралтаас үзнэ үү)

Тав. Өргөдөл гаргах үйл явц

        1-р алхам: “Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах удирлагын систем”(http://laihua.csc.edu.cn эсвэл http://studyinchina.csc.edu.cn)-д интернэтээр бүртгүүлнэ.(Mozilla Firefox эсвэл IE 11 броузерийг хэрэглэхийг санал болгож байна, хэрэв IE броузерийг ашиглаж байгаа бол “Compatibility View”-ийг цуцалсныхаа дараа хэрэглээрэй)

        2-р алхам: Бүртгүүлсний дараах хэрэглэгчийн нэр болон нууц үгээр системд бүртгүүлнэ. Бүртгүүлэн орсны дараа зүүн дээд талд байх бүртгүүлэх цэс рүү орж, төрөл(type): В төрөл (Дундад улсын засгийн газрын тэтгэлэгийн их дээд сургууль бүрэн эрхтэйгээр оюутан элсүүлэх төрөл), байгууллагын код:10126(Өвөр Монголын Их Сургууль)-ийг сонгож, баруун доод талд байрлах хадгалах товчийг дарна.

        3-р алхам: Зүүн талын баганын нөхвөр материал хэсэгт бүх материалуудаа нэг нэгээр оруулна. Шинжлэх ухааны салбар болон мэргэжлийг ӨМИС-ийн магистрт элсэн суралцах мэргэжлийн нэрс болон ӨМИС-ийн докторт элсэн суралцах мэргэжлийн нэрсээс үзнэ үү. Мэдээлэл болон материалынхаа үнэн зөв байдлыг шалгана. “Шинжлэх ухааны салбар”-т эргэлзээтэй асуудал тулгарвал, “Тусламж” цэснээс “Мэргэжлийн харьцуулсан хүснэгт”-ийг татаж авч болно. Бүх мэдээллээ ямар ч алдаагүй бөглөсний дараа баруун доод талд байрлах тушаах товчлуурыг дарснаар интернэтээр бүртгүүлэх ажил дуусна.

        4-р алхам: Бүртгэл тушаагдахаас өмнө, бүртгүүлэгч “Буцаан засварлах” товчлуурыг дарж өөрийн бүртгүүлсэн материалдаа засвар хийж болно. Бүртгэлээ буцаасны дараа, засалт хийснийхээ дараа заавал дахин тушаах хэрэгтэй, эс бөгөөс уг бүртгүүлсэн материал цаашаа тушаагдахгүй болно. Бүртгэл тушаагдсаны дараа уг бүртгэлийг буцааж болохгүй.

        5-р алхам: Интернэтээр бүртгүүлснийхээ дараа, “Бүртгэлийг хэвлэх” товчлуурыг дарж, системээс автоматаар гаргасан 《Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр сурах өргөдлийн маягт》-ыг татан авч, хоёр хувь хэвлэнэ.

        6-р алхам: “Бүрдүүлэх материал”-ын шаардлагын дагуу《Дундад улсын засгийн газрын тэтгэлгээр сурах өргөдлийн маягт》зэрэг холбогдох материалуудыг цаасан хэлбэрээр тогтоосон хугацаанд Өвөр Монголын Их Сургууль руу илгээнэ (олон улсын шуурхай илгээмжийн үйлчилгээг ашиглахыг санал болгож байна).

Зургаа. Бүрдүүлэх материал

        Бүрдүүлэх материалууд бүгд тус бүр хоёр хувь, өргөдөл гаргагч өөрийн мэдээллийн үнэн бодит байдлыг хангаж, доорх материалуудыг бүрдүүлэн хураалгана.

1.《Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр сурах өргөдлийн маягт 》, өргөдөл гаргагч нь гадаадад сурах суурь хөрөнгийн хорооны “Дундад улсад суралцах интернэтээр бүртгүүлэх систем ”-ийн вэб сайтад цахим хэлбэрээр бүртгүүлэн мэдээлээ илгээх бөгөөд илгээснийхээ дараа системээс автоматаар гаргасан《Дундад улсын засгийн газрын тэтгэлгээр сурах өргөдлийн маягт》-ыг хэвлэн гаргана.

2. Хамгийн дээд боловсролын дипломыг нотариатаар батлуулсан хувь(сургуулийн сургалтын албаны тамгыг нэмж даруулна). Хятад англи хэлээс бусад төрлийн хэл дээр бичигдсэн бол англи эсвэл хятад хэл дээр орчуулж нотариатаар батлуулна. Энэ жил төгсөх оюутан дипломоо түр хугацаанд хавсаргахгүй байж болно. Гэвч сургуулиас гаргасан сурч байгаа тодорхойлолт болон дүнгийн хуудас эдгээрийн хятад эсвэл англи хэл дээрх нотариатаар батлуулсан хувийг хавсаргана. Хэрэв тэтгэлэгт тэнцвэл, элсэн орохдоо дипломын нотариатаар батлуулсан хувийг заавал нөхөн тушаана.(суралцах урилгаа авсан оюутан нь сургуульдаа ирж нэр мэдүүлэхдээ диплом ба дүнгийн хуудсынхаа эх хувийг авчирна. Сургуулийн зүгээс материалд дахин хяналт явуулна. Хэрэв диплом болон дүнгийн хуудас хуурамч бол суралцах эрхийг хүчингүй болгоно)

3. Сурлагын дүн (сургуулийн сургалтын албаны тамгыг нэмж даруулна). Хятад англи хэлээс бусад төрлийн хэл дээр бичигдсэн бол англи эсвэл хятад хэл дээр орчуулж нотариатаар батлуулна.

4. Дундад улсад ирж суралцах болон судалгааны төлөвлөгөө (800 үгнээс дээш). Хятад эсвэл англи хэл дээр бичнэ.

5. Танилцуулсан захидал. Профессор буюу дэд профессорын тухайн оюутныг санал болгон танилцуулж бичсэн захидлыг заавал 2хувь хавсаргана. (Хятад эсвэл англи хэл дээр бичнэ. Танилцуулсан захидлын доор тодорхойлсон багшийн овог нэр, цол зэрэг, ажиллаж байгаа газрын нэр ба утасны дугаарыг бичнэ. Мөн тухайн тодорхойлсон багшийн гарын үсгийг зурна.)

6.《Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл》болон цусны шинжилгээний хуулбар

(http://www.csc.edu.cn татаж авах). Бүртгүүлэгч нь 《Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл》-ийн шаардлагын дагуу үзлэгүүдийг хийлгэсэн байх хэрэгтэй(заавал улсын эмнэлэгт очиж өгсөн шинжилгээний хариу байх хэрэгтэй.)Ямар нэгэн үзлэг дутах, зураг наагаагүй, зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн гарын үсэг, тамга дарагдаагүй бол тухайн эрүүл мэндийн бичгийг хүчингүйд тооцно. Тус эрүүл мэндийн шинжилгээний хуудас нь 6 сарын хүчинтэй. Хятад улсад ирэхдээ《Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл》болон цусны шинжилгээний эх хувийг заавал авчирна.

7. Хүчинтэй гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар(гадаад паспортын хүчинтэй хугацаа 2020 оны 9 сараар дээш байх хэрэгтэй.)

8. Албан ёсны цээж зураг.(Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах удирлагын системд оруулна. Интернэт хаяг:http://laihua.csc.edu.cn).

9. Хэлний батламж(HSK, HSKК-ийн батламж буюу өөр бусад хэлний батламж)

10. Нийтэлсэн өгүүлэл буюу ном бүтээл(өргөдөл гаргасан хүний нийтэлсэн, хэвлэсэн мэргэжлийн хамаатай судалгааны өгүүлэл буюу бүтээл).

11. Өөр бусад нөхвөр материал(хамаа бүхий шагнал урамшуулал, батламж, үнэмлэх, ур чадвар зэрэг)

12. Өргөдөл гаргагч нь хөгжмийн мэргэжлээр суралцах бол өөрийн бүтээлээ CD хэлбэрээр, уран зургийн мэргэжлээр суралцах бол өөрийн бүтээлээ CD хэлбэрээр заавал хавсаргана (2 ширхэг хар зураг, 2 ширхэг өнгөт зураг, 2 ширхэг бусад бүтээл).

13. 18 нас хүрээгүй бол Дундад улсад асран хамгаалах хуулийн этгээдийн холбогдох бичиг баримтыг бүрдүүлнэ.

14. Мэргэжлээ сонгохдоо “ӨМИС-ийн докторт элсэн суралцах мэргэжлийн нэрс” болон “ ӨМИС-ийн магисрт элсэн суралцах мэргэжлийн нэрс” -ийг үзнэ үү.

        Анхаарах зүйл: Дээрх материалуудыг тогтсон хугацаанд Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах удирдлагын системд оруулна. Цаасан хэлбэрээр (тус бүр нь 2 хувь) тогтоосон хугацаанаас өмнө Өвөр Монголын Их Сургууль руу илгээнэ.

Долоо. Тэтгэлэгт сонгогдох болон элсэн орох

1. Дундад улсын засгийн газрын тэтгэлэгт үнэ төлбөргүй бүртгүүлэх бөгөөд манай сургууль ямар нэгэн хураамж авахгүй болно. Мөн ямар нэгэн гадаад дотоодын байгууллага буюу хувь хүн оюутан элсүүлэхээр итгэмжлээгүй болно. Өргөдөл гаргагч нь материалаа шууд ӨМИС-ийн Олон улсын боловсролын дээд сургууль руу илгээх хэрэгтэй.

2. Өргөдөл гаргагчийн нөхцөл эсвэл бүрдүүлсэн материал тогтоосон шаардлагад нийцэхгүй бол хүчингүйд тооцох болно. Тэтгэлэгт тэнцсэн, үл тэнцсэн аль ч тохиолдолд бүх материалыг буцааж өгөхгүй.

3. Суралцах өргөдөл, гаргасан материалуудад ямар нэгэн хуурамч зүйл илэрвэл суралцах эрхийг хүчингүй болгоно.

4. Тэтгэлэгт тэнцэгчид, Өвөр Монголын Их Сургуулиас 2019 оны 7 сарын 20-наас өмнө “Урилга” болон 《Дундад улсад суралцах визний өргөдлийн маягт》(JW201 хүснэгт)-ийг явуулдаг. Бүртгүүлэх тодорхой хугацааг 《Урилга》-аар гол болгоно.

5. Тэтгэлэгт тэнцсэн оюутан хүчинтэй гадаад паспорт, 《Дундад улсад суралцах визний өргөдлийн маягт》(JW201 хүснэгт), 《Урилга》, 《Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл》болон хамгийн дээд боловсролын диплом, дүнгийн хуудасны эх хувьтайгаа элчин сайдын яаманд (консулын газар) ирж визэнд орно.

6. Тэтгэлэгт тэнцсэн оюутан Урилга дээрх тогтоосон хугацааны дагуу ӨМИС-т ирж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанаас 2 долоо хоног хэтрэхэд ирж бүртгүүлээгүй оюутны элсэн орох эрхийг хүчингүй болгоно.

Найм. Тэтгэлгийн тухай:

1.Тэтгэлэгийн оюутны амьжиргааны мөнгийг сургуульд элсэн орсон өдрөөс эхлэн сар бүр тогтсон хугацаанд олгоно. Шинэ оюутан нь тухайн сарын 15-наас өмнө (15-н орно ) сургуульдаа бүртгүүлснээр бүтэн сарын амьжиргааны мөнгө авах бөгөөд 15-наас хойш бүртгүүлсэн тохиолдолд хагас сарын амьжиргааны мөнгийг авах болно. Төгсөх курсын оюутанд сургууль төгсөх өдрийг нь тогтоосноос хойшхи хагас сарын амьжиргааны мөнгийг олгоно. Сургуулиас гарсан, нутаг буцсан оюутны амжиргааны мөнгийг дараа сараас нь эхлэн олгохгүй болно. Амьжиргааны мөнгийг сургуулиас тогтоосон хугацаанд олгож байх бөгөөд амралтын хугацаанд сургуулиас явсан болон тогтоосон хугацаанд амьжиргааны мөнгөө аваагүй тохиолдолд сургуульд буцаж ирсний дараагаар нөхөн олгоно.Тэтгэлгийн оюутан нь чөлөө авалгүй явж, тогтсон хугацаанд бүртгүүлээгүй, эрүүл мэндийн бус шалтгаанаар сургуулиас явах, хичээл тасалсан хугацаа нь 15 өдрөөс хэтэрсэн бол тухайн сарын амьжиргааны мөнгийг олгохгүй болно.

        Тэтгэлгийн оюутан нь жирэмсэн болох хүндээр өвдөх зэрэг шалтгаанаас болж нутаг буцах бол замын зардлаа өөрөө хариуцах бөгөөд зөвшөөрөгдсөн оюутан нь        тэтгэлгийн эрхээ 1 жилийн хугацаанд хадгалж үлдэх боломжтой. Тус хугацаанд амьжиргааны мөнгө олгохгүй ба дээрх шалтгаанаас бусад тохиодолд тэтгэлэг хадгалж үлдэх эрх олгохгүй болно.

2. Дундад улсын засгийн газрын тэтгэлэгээр Дундад улсад суралцаж буй оюутны эрүүл мэндийн нэгдсэн даатгал: Энэ нь Дундад улсын боловсролын яамнаас Дундад улсад суралцах гадаад оюутанд үзүүлж буй эрүүл мэндийн даатгал юм. Энэ нь хүнд өвчнөөр эмнэлэгт хэвтэх болон амь насанд аюултай гэнэтийн ослын үед үзүүлэх даатгалын үйлчилгээ юм. Оюутны сурч буй сургууль эсвэл холбогдох байгууллагаас гаргасан төлбөрийн баримтыг даатгалын компанийн дүрмийн дагуу шийдвэрлэж, даатгалын компаниар төлбөрийг гаргуулна. Даатгалын компани хувь хүний төлбөрийн баримтад даатгал олгохгүй болно.

3. Олон улсын аяллын төлбөр: Хувь хүн өөрөө хариуцна.

Ес: Илгээх хаяг болон харилцах утас:

Илгээх хаяг: Дундад улс ӨМӨЗО, Хөх хот, Сайхан дүүрэг, Их сургуулийн баруун гудамж №235, ӨМИС Олон улсын боловсролын дээд сургууль А байр Гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөө. Англи хаяг: Postal Address:  International Students Office, Tower A, 235 Daxue West Road, Saihan District, Hohhot, International College of Education, Inner Mongolia University, Inner Mongolia, P.R. China.(Илгээх хаягыг заавал Англи буюу Хятадаар бичнэ)

Шуудангийн код: 010021

Холбогдох хүн: Гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөө

Албан өрөөний утас: 0086-471-4995619、0086-471-4992084

Гар утас: 0086-18147136585、0086-15548791712

Факс: 0086-471-4992596

И-мэйл: iec@imu.edu.cn  

Улсын гадаад оюутны суурь мөнгөний хорооны вэб сайт:http://www.csc.edu.cn

ӨМИС-ийн Олон улсын боловсролын дээд сургуулийн вэб сайт: http://iec.imu.edu.cn

 

ӨМИС Олон улсын боловсролын дээд сургууль

2019 оны 3 дугаар сарын 1

 

 

上一条:Өвөр Монголын Их Сургуулийн 2020 оны Күнзийн институтийн тэтгэлэгт оюутан элсүүлэх товч дүрэм

关闭

友情链接: 

版权所有 @      内蒙古大学国际教育学院 | 地址:内蒙古呼和浩特市大学西路235号 | 邮编:010021 | 邮箱:iec@imu.edu.cn 蒙ICP16002391号-1