Визний бичиг баримт

Визний бичиг баримт


Визний бичиг баримт

Хятад улсад ирэн суралцаж байгаа гадаад оюутнууд заавал өөрийн харъяа улс эсвэл оршин сууж байгаа улсынхаа Хятад улсын элчин сайдын яам(консулын газар)-нд очиж виз мэдүүлэх хэрэгтэй. Виз мэдүүлэхдээ манай сургуулиас илгээсэнУрилга,Гадаад оюутан виз мэдүүлэх өргөдлийн маягт(JW201/JW202 хүснэгт),Эрүүл мэндийн үзлэгийн хүснэгтболон бусад элчин сайдын яам(консулын газар)-наас заасан материалыг бэлтгэх хэрэгтэй.

Хятад улсаас гадаад улсад суугаа элчин сайдын яам(консулын газар)-ны утсыг Хятад улсын Гадаад хэргийн яамны вэб сайтаас үзэж болно.

http://www.fmprc.gov.cn/mfa_eng/wjb_663304/zwjg_66534/

Анхаарах зүйлс

1. Гадаад пасспорт бол гадаадын иргэн Хятад улсад байх цорын ганц хууль ёсны бичиг баримт юм. Гадаад оюутан энгийн гадаад пасспорттойгоор Хятад улсад ирэн суралцана. Гадаад оюутан биедээ заавал гадаад пасспортоо авч явах хэрэгтэй бөгөөд сайтар хадгалан, ямар ч үед цагдаагийн шалгалтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гадаад пасспортыг нууцаар баллан засах, бохирдуулан гэмтээх, тамга нэмж дарж болохгүй.

2. Гадаад оюутан Хятад улсад ирж суралцахдаа заавал энгийн гадаад пасспорт болон сурлагын (Х1 эсвэл Х2) визийг даруулж хилээр орж ирсэн байх хэрэгтэй. Х1 визийг суралцах хугацаа нь 180 хоногоос дээш хугацаагаар суралцах, Х2 визийг 180 хоногоос доош хугацаагар суралцах гадаад оюутанд олгодог.

3. Х1 визтэй хүн хилээр 1 л удаа орж ирэхийг зөвшөөрдөг бөгөөд хилээр орж ирсний дараа заавал 30 хоногийн дотор сургуульдаа бүртгүүлэн оршин суух зөвшөөрлөө мэдүүлэх ёстой байдаг, эс бөгөөс хууль бусаар оршин суусанд тооцогддог. Сургуульд ирсний дараа, цаг тухайд нь гадаад оюутны хэрэг эрхэлсэн албан өрөөнд ирж оршин суух зөвшөөрлөө мэдүүлэх хэрэгтэй.

4. Х2 визний хилээр орж ирэх удаа болон хилээр орж ирсний дараа хэдэн хоног байж болох өдрийн тоог визэн дээр тэмдэглэсэн байдаг. Х2 визтэй гадаад оюутан хилээр орж ирсний дараа хугацааг сайтар цээжилж, заасан хугацаанд сургуульд ирж бүртгүүлэн хичээлдээ элсэн орж, хугацаа нь дуусахаас өмнө хилээр гарч явах хэрэгтэй.

5. Ердийн нөхцөлд, гадаад оюутан өөр төрлийн визээр хилээр орж ирж болохгүй. Хувийн шалтгааны улмаас бусад төрлийн визтэй оюутан сургуульд ирж бүртгүүлснийхээ дараа, нэн даруй сурлагын виз эсвэл сурлагын төрлийн оршин суух зөвшөөрлийг мэдүүлэх шаардлагатай. Сурлагын визгүйн улмаас үүссэн бүх үр дагаврыг оюутан өөрийн биеэр хариуцна.

6. Аль хэдийн оршин суух зөвшөөрөл даруулсан Хятад улсад суралцаж байгаа гадаад оюутан нь оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд тогтоосон хугацаанд хичээлдээ элсэн бүртгүүлэхэд 30-аас дээш өдөр үлдсэн байх хэрэгтэй ба хичээлд элсэн орсны дараа сурлагын төрлийн оршин суух зөвшөөрөл мэдүүлнэ.

7. Сургуулиас гадаад оюутныг урьдчилан ирж бүртгүүлэхийг зөвшөөрдөггүй, мөн виз эсвэл оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн эсвэл үлдсэн хугацаа нь виз бүрдүүлэхэд хүрэлцэхээргүй гадаад оюутныг бүртгэж авахыг зөвшөөрдөггүй. Түүнчлэн, аян замын явцаа нарийн тө