Сургуулийн тойм байдал

Өвөр Монголын Их Сургууль


Өвөр Монголын Их Сургууль нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны төв, түүх соёлын нэрийдэл болсон Хөх хотноо байрлаж, Бээжингээс 400 гаруй км-ийн зайд оршдог. Манай сургууль нь анх 1957 онд байгуулагдаж, шинэ Дундад улс үүсгэн байгуулагдсанаас хойш цөөн тоот үндэстний нутаг дэвсгэр дээр хамгийн анх байгуулагдсан нэгдмэл цогцолбор их сургууль юм. Төрийн зөвлөлөөс 1978 онд баталсан бүх улсын 88 голлох их сургуулийн нэг бөгөөд бүх улсын “211 инженер” голлох бүтээн байгуулалтын сургуулиар анх батлагдсан. 2004 онд ӨМӨЗО-ны Ардын засгийн газар болон улсын Боловсролын яамны хамтран байгуулах их сургууль болж, 2012 онд бүх улсын дунд баруун хэсгийн их дээд сургуулийн ерөнхий хүчийг дээшлүүлэх төлөвлөгөөнд орсон. 2013 онд Боловсролын яамнаас гадаад оюутан суралцах үлгэр жишээ сургуулиар батлагдаж, 2016 онд Өөртөө засах орны “Дэлхийн тэргүүний их сургууль болон тэргүүний шинжлэх ухааны салбар”-ын бүтээн байгуулалтын тэргүүний сонгогдон дэмжих сургууль болсон билээ.

Манай сургууль нь одоогоор 21 дээд сургуультай, нийт 31792 оюутан суралцаж байна. Шинжлэх ухааны салбаруудад гүн ухаан, эдийн засаг, хууль зүй, утга зохиол, түүх, байгалийн ухаан, аж үйлдвэр, тариалан, менежмент, урлаг гэсэн 10 шинжлэх ухааны салбар багтаж, Дундад улсын цөөн тоот үндэстний хэл уран зохиол, амьтан судлал гэсэн улсын голлох шинжлэх ухааны 2 салбар, экологи судлал гэсэн улсын голлон бэлтгэх шинжлэх ухааны 1 салбар, Өөртөө засах орны голлох шинжлэх ухааны 18 салбар, Өөртөө засах орны голлон бэлтгэх шинжлэх ухааны 8 салбартай байна. Одоогоор бакалаврын нийт 82 мэргэжилтэй, бакалаврын сургалтын 144 лабораторитой, сургуулийн дотно гадна нийт 104 дадлагын баазтай байна. 7 докторын зэрэг нь 1-р дэсийнх, 3 докторын зэрэг нь 2-р дэсийнх, 26 магистрын зэрэг нь 1-р дэсийнх, 6 магистрын зэрэг нь 2-р дэсийнх, 10 магистрын мэргэжлийн зэргийн цол олгох эрхтэй болж, 7 постдокторын судалгаа шинжилгээний газартай болоод байгаа юм.

       Сургууль болон гадаадын (хилийн чанадын ) 90 их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааны харилцааг байгуулж, багш оюутны олон улсын хамтын ажиллагааны солилцоо өдөр ирэх тусам өргөжин тэлж гүнзгийрч байгаа билээ. Америк улсын Аризона мужийн их сургуультай хамтран Хятад Америкийн экологи, эрчим хүч болон тогтвортой шинжлэх ухааны Өвөр Монголын судалгааны төвийг байгуулж, Япон улсын Айчигийн их сургуультай хамтран Хятад Японы хамтын GIS хэрэглээний болон бүс нутгийн эдийн засгийн үйлдвэржилтийн судалгааны төвийг байгуулж, Англи улсын Warwick-ийн их сургуультай хамтран Хятад Англи байгууллагын тоон лабораторийг байгуулсан. Мөн манай сургууль нь Монгол улсын судалгааны төв, ОХУ-ын хэл уран зохиолын төв, Канадын судалгааны төв, Япон судлалын төв, Австралийн судалгааны төв, Америкийн судалгааны төв зэргийг байгуулж, түүнчлэн ОХУ-ын Халимаг улсын их сургуультай хамтран Күнзийн 1 институтийг байгуулсан. 




?в?р Монголын Их Сургуулийн Олон улсын
боловсролын дээд сургуулийн албан ёсны Wechat
友情链接: 

版权所有 @      内蒙古大学国际教育学院 | 地址:内蒙古呼和浩特市大学西路235号 | 邮编:010021 | 邮箱:iec@imu.edu.cn 蒙ICP16002391号-1