Дээд сургуулийн товч танилцуул

Дээд сургуулийн товч танилцуул


Манай сургууль нь Боловсролын яамнаас анх батлагдсан гадаад оюутан суралцах үлгэр жишээч их сургууль бөгөөд мөн ӨМӨЗО-ны гадаад оюутны хятад хэл суралцах бэлгэл газар билээ. Дундад улсын засгийн газрын тэтгэлэг, Күнзийн институтийн тэтгэлэг болон ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлгээр гадаад оюутныг элсүүлдэг их сургууль юм. Одоогийн байдлаар, манай сургууль урьд хожид нийтдээ 5 тивийн 40 гаруй улс болон бүс нутгийн 3000 гаруй бүх төрлийн гадаад оюутнуудыг хүлээн авч, одоогоор манай сургуульд Ази, Европ, Америк, Африк 4 их тивээс хүрэлцэн ирсэн Монгол, Орос, Япон, Өмнөд Солонгос, Америк, Англи, Польш, Энэтхэг, Пакистан, Узбекстан, Киргизтан, Лаос, Тайланд, Вьетнам, Гана, Руанда, Тога зэрэг 20 гаруй улсын 800 гаруй гадаад оюутан суралцаж байна.

Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль нь Өвөр Монголын Их Сургуулийн бүх төрлийн гадаад оюутныг элсүүлэх, удирдах, үйлчлэх болон хятад болон монгол хэлний бэлтгэлийг хариуцдаг байгууллага юм. Манай сургууль нь одоогоор хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын оюутан зэрэг бүх давхаргын харьцангуй бүрэн гүйцэд гадаад оюутны боловсролын системийг аль хэдийн бий болгоод байгаа билээ. Манай сургууль нь гадаад оюутнуудын онцлогоос хамаарч эхлэн суралцах, анхан, дунд, дээд шатны хятад хэлний хичээлийг нээн зааж, тогтсон хугацаанд HSK шалгалтын давтлагын ангийг нээж, мөн түүнчлэн гадаад оюутнуудын 2 дугаар хичээлийн ангийн үйл ажиллагааг идэвхтэйгээр өрнүүлэн хөгжүүлж, гадаад оюутнуудын хятад хэлний хэрэглээний чадварыг дээшлүүлсээр байгаа юм. Гадаад оюутнуудын сургуулийн хүрээний соёлын амьдралыг баялагжуулахын төлөө гадаад оюутанд тохирсон хичээлээс гадуурх эрдэм шинжилгээний, биеийн тамир соёлын, хөгжөөн цэнгээнт болон нийгмийн практик, соёлыг ойлгох зэрэг үйл ажиллагааг идэвхтэйгээр өрнүүлж, манай сургуулийн гадаад оюутнуудын Дундад улсын хэл соёлын ойлголтыг улам гүнзгийрүүлж, тэдний хятад хэл сурах сонирхлыг өдөөн урамшуулж, улсын дотоод гадаад оюутнуудын хоорондын ойлголцол болон нөхөрлөлийг нэмэгдүүлж, харилцан соёлын солилцоо явуулахад тус дөхөм болж байгаа билээ.

Манай сургууль нь гадаад оюутны 4 тусгай дотуур байртай бөгөөд байрны дотоод тоног төхөөрөмж бүрэн гүйцэд, хэрэглэхэд хялбар дөхөм байдаг. Нийтийн гал тогооны өрөө, хувцас угаалгын өрөө, шарах зуух, индукцэн плетка, ус цэвэршүүлэгч төхөөрөмж зэрэг нийтийн төхөөрөмжийг суурилуулсан. Нэг хүний өрөө, хоёр хүний өрөө гэсэн 2 төрлийн стандартын өрөөтэй бөгөөд өрөө болгонд ариун цэврийн өрөө(угаалгын өрөө), бичгийн ширээ, хувцасны шүүгээ, зурагт, интернетийн холболт зэрэг төхөөрөмжүүдтэй. Дотуур байранд мөн 24 цагийн халуун ус, угаалгын машин, ор дэрний цагаан хэрэглэл зэргээр хангадаг.

Өвөр Монголын Их Сургуулийн шилдэг сайн тоног төхөөрөмж, шинжлэх ухаанч хичээлийн хуваарилалт, дүрэм журамтай удирдлага, сайн чанарын үйлчилгээ, дэлхийн бүхий л улсын оюутан, суралцагч, анд нөхдийг хүрэлцэн ирж суралцахыг урьж байна.




?в?р Монголын Их Сургуулийн Олон улсын
боловсролын дээд сургуулийн албан ёсны Wechat
友情链接: 

Өмчлөгчийн эрх @Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын боловсролын дээд сургууль  |  Хаяг: Өвөр Монгол Хөх хот Их Сургуулийн баруун гудамж №235   Шуудангийн код: 010021  |  И-мэйл: iec@imu.edu.cn 邮箱:iec@imu.edu.cn 蒙ICP16002391号-1

400 Bad Request

Bad Request

Your browser sent a request that this server could not understand.