Зарлалын булан > 正文

 

Өвөр Монголын Их Сургуулийн Күнзийн институтийн тэтгэлэгт оюутан элсүүлэх товч дүрэм (2018 он)

2018年03月14日 16:05  点击:[]


Хятад хэлийг олон улсад дэлгэрүүлэх болон Хятад улсын соёлыг түгээн уламжлахад тус дөхөм болох, стандартад нийцсэн хятад хэлний багш болон хятад хэлний боловсон хүчинг бэлтгэхийн тулд Өвөр Монголын Их Сургуульд Күнзийн институтийн ерөнхий хэлтэс /Улсын Хятад хэлний зөвлөлөөс (цаашид Хятад хэлний зөвлөл гэх ) эрх олгосноор, 2018 онд Күнзийн институтийн тэтгэлэгийн оюутнуудыг элсүүлэн авч гадаадын оюутан, суралцагч болон хятад хэлний багш нарыг Өвөр Монголын Их Сургуульд ирэн суралцахад дэмжин тусална.

Нэг. Элсүүлэх оюутны ангилал, тэтгэлэг авагч болон бүртгүүлэх нөхцөл

Элсүүлэх оюутны ангилал: Нэг хичээлийн жил суралцагч, нэг семестр суралцагч

Тэтгэлэг авагч нь: Эрүүл чийрэг, сурлага сахилга сайтай, хятад хэлийг заан сургах болон хятад хэлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх ажил хийх зорилготой, 16-35 насны хооронд ( Хятал хэлний багш бол 45 хүртэл насных байж болно ) Хятад улсын иргэн бус байна.

Бүртгүүлэх нөхцөл:

1.Нэг хичээлийн жил суралцагч: 2018 оны 9 дүгээр сард элсэн орж, 11 сарын хугацаанд тэтгэлэг авна. Хятад улсад суралцаж байгаа оюутныг авахгүй болно.

1.1 Хятад хэлний олон улсын боловсролоор суралцагч нь: Хятад хэлний шалгалтын оноо HSK(3 дэс) 270 оноонд хүрсэн, HSKK оноотой байх хэрэгтэй.

1.2 Хятад хэл, Хятад улсын түүх, Хятад улсын гүн ухаанаар суралцагч нь: Хятад хэлний шалгалтын оноо HSK (4 дэс) 180 оноо, HSKK-ийн (дунд түвшин) 60 оноонд хүрсэн байх шаардлагатай.

1.3 Хятад хэл суралцагч нь: Хятад хэлний шалгалтын оноо HSK(3 дэс) 180 оноо хүрсэн байх шаардлагатай.

2.Нэг семестр суралцагч нь: 2018 оны 9 сар эсвэл 2019 оны 3 сард элсэн орно, тэтгэлгийн хугацаа 5 сар. Гадаад пасспортон дээрээ X1, X2 визтэй бол сонгон авахгүй болно.

2.1 Хятад хэлний олон улсын боловсрол, Хятад хэл, Хятад улсын түүх, Хятад улсын гүн ухаанаар суралцагч нь: Хятад хэлний шалгалтын оноо HSK(3 дэс) 210 оноо, HSKK-ийн оноотой байх шаардлагатай.

2.2 Хятад анагаах ухаан, тайжигийн соёлоор суралцагч нь: HSK-ийн оноотой байх шаардлагатай.

3.Хятад хэлний гүүр тэмцээнээс шагнал авагч нь: Бүх төрлийн Хятад хэлний гүүр тэмцээнд оролцож 2018 оны “Күнзийн институтийн тэтгэлгийн батламж”-аар шагнуулагч нь Күнзийн институтийн тэтгэлгийн вэб сайтад бүртгүүлж, тэтгэлгийн батламжид тулгуурлан Өвөр Монголын их сургуульд өргөдлийн материалаа тушаана.

Хоёр. Тэтгэлгийн агуулга болон стандарт

Күнзийн институтийн тэтгэлгэд: Сургалтын төлбөр, байрны төлбөр, амьжиргааны мөнгө (4 долоо хоногийн суралцагчаас гадна), эрүүл мэндийн цогц даатгалын төлбөр багтана.

1.Сургалтын төлбөрийг сургуулиас нэгтгэн цуглуулж тэтгэлгийн оюутнуудыг бэлтгэх болон удирдах, соёлын үйл ажиллагаа өрнүүлэх, хятад хэлний шалгалтанд оролцуулахад зарцуулна. Сургалтын төлбөрт ном сурах бичгийн мөнгө болон аялалын үзвэрийн билет багтахгүй.

2.Байрны төлбөрийг сургуулиас нэгтгэн цуглуулж оюутнуудыг үнэгүй дотуур байраар хангахад зарцуулж, ихэнхдээ хоёр хүний өрөөнд оруулна. Тэтгэлгийн оюутан өргөдөл бичиж, сургуулиас зөвшөөрсний дараа гадуур оршин сууж болно. Сургуулиас гадуур оршин суугчид, сургуулиас сараар эсвэл улирлаар байрны төлбөрийг олгоно, стандарт нь: 700 юань/сар/хүн.

3.Амьжиргааны мөнгийг сургуулиас сар сараар олгоно. Нэг хичээлийн жил болон нэг семестр мэргэжил дээшлүүлэгчийн стандарт нь 2500 юань/сар. Тэтгэлгийн оюутан нь сургуулийн урилган дээр тогтоосон хугацаанд ирж бүртгүүлнэ, эс бөгөөс тэтгэлгийн эрхийг цуцална. Сарын 15-ны өдөр(15-ны өдөр орно)-өөс өмнө сургуульд ирж бүртгүүлэгчид бүтэн сарын амьжиргааны мөнгийг олгоно. 15-ны өдрөөс хойш бүртгүүлэгчид хагас сарын амьжиргааны мөнгийг олгоно. Тэтгэлгийн оюутан нь  суралцах хугацаандаа(өвөл зуны амралт орохгүй) хувь хүний шалтгаанаас үүдэн Хятад улсаас гарч явсан хугацаа нь 15 өдрөөс хэтэрвэл, энэ хугацааны амьжиргааны мөнгийг олгохыг зогсооно.Тэтгэлгийн оюутан хувь хүний шалтгаанаас үүдэн сургууль завсардах, сургуулиа орхих эсвэл сургуулиас сахилга батын хариуцлага хүлээгчид сургуулиас сургууль завсардах, сургуулиа орхих эсвэл хариуцлага тооцох зарлалыг хүлээн авсан өдрөөс эхэлж амьжиргааны мөнгийг олгохыг зогсооно.Төгсөх оюутны амьжиргааны мөнгийг сургуулиас тогтоосон төгсөх өдрөөс хойших хагас сар хүртэл олгоно.

4.Эрүүл мэндийн цогц даатгалын төлбөрийг Хятад улсын боловсролын яамны Хятад улсад суралцагчдын холбогдох тогтоолын дагуу, сургууиас нэгдсэн байдлаар даатгуулна. Нэг семестр суралцагчийнх 400 юань/хүн , нэг хичээлийн жилээс дээш суралцагчийнх 800 юань/хүн / жил

Гурав. Бүртгүүлэх үйл явц

1.2018 оны 3 сарын 1-нээс эхлэн бүртгүүлэгч нь Күнзийн институтийн тэтгэлэгийн вэб сайт ( http://cis.chinese.cn)-днэвтрэн Күнзийн институтийн тэтгэлэгт бүртгүүлнэ. Бүртгүүлэгч нь эхлээд хувийн хаяг нээж бүртгүүлэн, Өвөр Монголын Их Сургууль болон танилцуулсан байгууллагыг хайж, өргөдлийн материалаа тушаана. Бүртгэлийн явц, хянан шалгалтын санал болон тэтгэлгийг хянан баталсан үр дүнг анхаарах хэрэгтэй.

2.Хятад хэлний зөвлөлөөс итгэмжлэгдсэн улс бүрийн Күнзийн институт (Күнзийн хичээлийн тусгай байртай), холбогдох гадаад улсын хятад хэлний шалгалт авах газар, Хятад улсаас гадаадад суугаа элчин сайдын яам(консул)-ны боловсрол, соёлын газар (бүлэг), танилцуулагч байгууллага болохоор хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага нь тухайн газрын бүртгүүлэгчийг сонгон шалгаруулж, бүртгүүлэх материалыг хянан үзэж, уг байгууллагатай харилцахыг зөвшөөрч, тэтгэлэгийн оюутны элсэх материалыг хүлээн авч дамжуулан тушаана.

3.Бүртгүүлсэн материал нь Хятад хэлний зөвлөлийн тэтгэлэгийн газрын хүчинтэй зөвшөөрлийг олсны дараа Өвөр Монголын Их Сургууль элсэн орох эрхийг хянаж, Хятад хэлний зөвлөл рүү урьдчилан сонгон шалгарагчийг мэдээллэнэ. Хятад хэлний зөвлөлөөс шаардлагад нийцэгчид ерөнхий шалгалт явуулж сонгон шалгаруулж авна.

4.Бүртгэлийн дуусах хугацаа: 2018 оны 6 сарын 20(2018 оны 9 сард элсэн орно)

                         2018 оны 12 сарын 20(2019 оны 3 сард элсэн орно) 

Дөрөв. Бүрдүүлэх материалын жагсаалт

1. Хүчинтэй гадаад пасспортын зурагтай хуудсыг сканнердсан хуулбар

2. HSK, HSKK дүнгийн хуудас(хүчинтэй хугацаа 2 жил)-ын сканнердсан хуулбар

3. Танилцуулагч байгууллагын хариуцсан хүний бичсэн танилцуулсан захидал

4. Хятад хэлний багшаар ажилладаг бол байгууллагаас гаргасан ажлын тодорхойлолт болон танилцуулсан захидлыг заавал хавсаргана.

5.Нотариатаар батлуулсан хамгийн дээд боловсролын гэрчилгээ (Төгсөх магадлагаа) болон дүнгийн хуудсыг хавсаргах.

6. 18 нас хүрээгүй бүртгүүлэгч нь эцэг эхийн албан ёсоор итгэмжилсэн Хятад улсад урт хугацаагаар оршин суудаг гадаадын иргэн эсвэл Хятад улсын иргэнийг тухайн оюутны асран хамгаалагч болгож асран хамгаалагчийн батламж бичгийг нотариатаар батлуулан хавсаргана.

Дээрх батлах материалууд нь хятад эсвэл англи хэл дээр биш бол, холбогдох материалыг хятад эсвэл англи хэл дээр нотариатаар батлуулан тушаах хэрэгтэй.

Тав. Татгалзах нь

1.Бүрдүүлсэн материал бүрэн гүйцэд биш эсвэл оюутан элсүүлэх нөхцөлд нийцэхгүй бол хүлээн авахгүй.

2.Бүрдүүлсэн материал хуурамч эсвэл уг хүн өөрийн биеэр бичиж хураалгаагүйг илрүүлбэл бүртгүүлэх эрхийг хүчингүй болгоно.

3.Тэтгэлэгт тэнцэгч нь учир шалтгааны улмаас бүртгүүлж чадахгүй бол бүртгүүлэхээс 15 өдрийн өмнө Өвөр Монголын Их Сургууль руу бичгийн хэлбэрээр учир шалтгаанаа тодорхой мэдээллэнэ. Учир шалтгаангүй бүртгүүлээгүй оюутны тэтгэлэгийн эрхийг хүчингүй болгоно.

4.Хичээл эхлэхэд эрүүл мэндийн үзлэгт үл тэнцсэн, хугацааны дундаас сургуулиа орхисон, сургууль завсардагч нарын тэтгэлэгийн эрхийг хүчингүй болгоно.

Зургаа. Харилцах хаяг

 Шуудангийн хаяг: Хятад улс ӨМӨЗО Хөх хот Сайхан дүүрэг Их сургуулийн баруун зам №235 Өвөр  Монголын Их Сургуулийн Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургууль

 Шуудангийн код : 010021 

       И-мэйл: iec@imu.edu.cnjiyagatai@imu.edu.cn

       Харилцах хүн : Заяат, Буяндэлгэр

       Утас : 0086-471-4995619албан өрөө)、15947112215гар утас

      0086-471-4992084албан өрөө)、15849336410гар утас

Факс: 0086-471-4992596

Вэб сайт : Өвөр Монголын Их Сургууль Олон улсын сурган хүмүүжлийн дээд   сургуулийн вэб сайт: http://iec.imu.edu.cn/

             Күнзийн институийн тэтгэлгийн вэб сайт : http://cis.chinese.cn

 

 

 

Өвөр Монголын Их Сургууль

2018 оны 3 дугаар сарын 1

 


下一条:Өвөр Монголын Их Сургууль 2018-2019 оны хичээлийн жилд Хятад улсын засгийн газрын тэтгэлэгээр оюутан элсүүлэх товч дүрэм

关闭

友情链接: 

Өмчлөгчийн эрх @Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын боловсролын дээд сургууль  |  Хаяг: Өвөр Монгол Хөх хот Их Сургуулийн баруун гудамж №235   Шуудангийн код: 010021  |  И-мэйл: iec@imu.edu.cn 邮箱:iec@imu.edu.cn 蒙ICP16002391号-1