留学生事务 : +86 471 4995619
         +86 471 4992084
教务办公室 : +86 471 4995053
行政办公室 : +86 471 4994625

         +86 471 4992596

传         真  : +86 471 4992596
邮         件  : iec@imu.edu.cn

招生简章 您现在的位置: 首页 > 招生信息 > 招生简章 > 正文

 

2017-2018 оны хичээлийн жилд Хятад улсын засгийн газрын тэтгэлэгээр оюутан элсүүлэх товч дүрэм

发布时间:2017-03-27  字号:【  】  点击次数:
 


2017-2018 оны хичээлийн жилд Өвөр Монголын Их Сургууль Хятад улсын засгийн газрын тэтгэлэгээр оюутан элсүүлэх ажлыг эхлүүлэн явуулж байна.
Нэг. Оюутан элсүүлэх төрөл болон тэтгэлэгийн хугацаа
Оюутны төрөл, суралцах хугацаа Мэргэжлээр
суралцах
хугацаа Хятад хэл
сурах
хугацаа Тэтгэлэгийн
хугацаа
Магистр 3жил 1-2жил 4-5жил
Доктор 3-4жил 1-2жил 4-6жил
Хоёр. Өргөдөл гаргагч нь:
1. Хятад улсын иргэн бус, эрүүл чийрэг байх
2. Өмнө нь суралцаж байх хугацаандаа бусад төрлийн тэтгэлэг авж байгаагүй байх
3. Боловсролын түвшин насны ангилал:
Магистрт суралцах бол бакалавр зэрэгтэй, 35-аас доош насных байх
Докторт суралцах бол магистр зэрэгтэй, 40-өөс доош насных байх
Гурав. Тэтгэлэгийн агуулга болон стандарт
1. Бүртгэлийн хураамж болон сургалтын төлбөр үнэгүй.
2. Үнэгүй дотуур байраар хангана: магистр хоёр хүний өрөөнд, доктор нэг хүний өрөөнд байрлана.
3. Тэтгэлгийн амьжиргааны мөнгө: магистр 3000 юань/сар, доктор 3500 юань/сар
4. Хятад улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцаж буй оюутны эрүүл мэндийн нэгдсэн даатгалаар хангана.
Дөрөв. Өргөдөл гаргах хугацаа болон мэргэжил
1. Өргөдөл гаргах хугацаа: 2017 оны 3 сарын 1-нээс 2017 оны 4 сарын 20 хүртэл интернэтээр бүртгүүлнэ.
2017 оны 4 сарын 30-наас өмнө материалуудаа цаасан хэлбэрээр манай сургууль руу илгээнэ.
2. Мэргэжил:
ӨМИС-ийн магистрт элсэн суралцах мэргэжлийн нэрс(хавсралтаас үзнэ үү)
ӨМИС-ийн докторт элсэн суралцах мэргэжлийн нэрс(хавсралтаас үзнэ үү)
Тав. Өргөдөл гаргах үйл явц
1-р алхам: “Хятад улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах удирлагын систем”(http://laihua.csc.edu.cn эсвэл http://studyinchina.csc.edu.cn)-д интернэтээр бүртгүүлнэ.(Mozilla Firefox эсвэл IE 11 броузерийг хэрэглэхийг санал болгож байна, хэрэв IE броузерийг ашиглаж байгаа бол “Compatibility View”-ийг цуцалсныхаа дараа хэрэглээрэй)
2-р алхам: Бүртгүүлсний дараах хэрэглэгчийн нэр болон нууц үгээр системд бүртгүүлнэ. Бүртгүүлэн орсны дараа зүүн дээд талд байх бүртгүүлэх цэс рүү орж, төрөл(type): В төрөл (Хятад улсын засгийн газрын тэтгэлэгийн их дээд сургууль бүрэн эрхтэйгээр оютан элсүүлэлх төрөл), байгууллагын код:10126(Өвөр Монголын Их Сургууль)-ийг сонгож, баруун доод талд байрлах хадгалах товчийг дарна.
3-р алхам: Зүүн талын баганын нөхвөр материал хэсэгт бүх материалуудаа нэг нэгээр оруулна. Шинжлэх ухааны салбар болон мэргэжлийг ӨМИС-ийн магистрт элсэн суралцах мэргэжлийн нэрс болон ӨМИС-ийн докторт элсэн суралцах мэргэжлийн нэрсээс үзнэ үү. Мэдээлэл болон материалынхаа үнэн зөв байдлыг шалгана. “Шинжлэх ухааны салбар”-т эргэлзээтэй асуудал тулгарвал, “Тусламж” цэснээс “Мэргэжлийн харьцуулсан хүснэгт”-ийг татаж авч болно. Бүх мэдээллээ ямар ч алдаагүй бөглөсний дараа баруун доод талд байрлах тушаах товчлуурыг дарснаар интернэтээр бүртгүүлэх ажилдуусна.
4-р алхам: Бүртгэл тушаагдахаас өмнө, бүртгүүлэгч “Буцаан засварлах” товчлуурыг дарж өөрийн бүртгүүлсэн материалдаа засвар хийж болно. Бүртгэлээ буцаасны дараа, засалт хийснийхээ дараа заавал дахин тушаах хэрэгтэй, эс бөгөөс уг бүртгүүлсэн материал цаашаа тушаагдахгүй болно. Бүртгэл тушаагдсаны дараа уг бүртгэлийг буцааж болохгүй.
5-р алхам: Интернэтээр бүртгүүлснийхээ дараа, “Бүртгэлийг хэвлэх” товчлуурыг дарж, системээс автоматаар гаргасан 《Хятад улсын засгийн газрын тэтгэлэгээр сурах өргөдлийн маягт》-ыг татан авч, хоёр хувь хэвлэнэ.
6-р алхам: “Бүрдүүлэх материал”-ын шаардлагын дагуу《Хятад улсын засгийн газрын тэтгэлгээр сурах өргөдлийн маягт》зэрэг холбогдох материалуудыг цаасан хэлбэрээр тогтоосон хугацаанд Өвөр Монголын Их Сургуульруу илгээнэ (олон улсын шуурхай илгээмжийн үйлчилгээг ашиглахыг санал болгож байна).
Зургаа. Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материалууд бүгд тус бүр хоёр хувь, өргөдөл гаргагч өөрийн мэдээллийн үнэн бодит байдлыг хангаж, доорх материалуудыг бүрдүүлэн хураалгана.
1.《Хятад улсын засгийн газрын тэтгэлэгээр сурах өргөдлийн маягт 》, өргөдөл гаргагч нь гадаадад сурах суурь хөрөнгийн хорооны “Хятад улсад суралцах интернэтээр бүртгүүлэх систем ”-ийн вэб сайтад цахим хэлбэрээр бүртгүүлэн мэдээлээ илгээх бөгөөд илгээснийхээ дараа системээс автоматааргаргасан《Хятад улсын засгийн газрын тэтгэлгээр сурах өргөдлийн маягт》-ыг хэвлэн гаргана.
2. Хамгийн дээд боловсролын дипломын нотариатаар батлуулсан хувь(сургуулийн сургалтын албаны тамгыг нэмж даруулна). Хятад англи хэлээс бусад төрлийн хэл дээр бичигдсэн бол англи эсвэл хятад хэл дээр орчуулж нотариатаар батлуулна. Энэ жил төгсөх оюутан дипломоо түр хугацаанд хавсаргахгүй байж болно. Гэвч сургуулиас гаргасан сурч байгаа тодорхойлолт болон дүнгийн хуудас эдгээрийн хятад эсвэл англи хэл дээрх нотариатаар батлуулсан хувийг хавсаргана. Хэрэв тэтгэлэгт тэнцвэл, элсэн орохдоо дипломын нотариатаар батлуулсан хувийг заавал нөхөн тушаана, эс бөгөөс элсэн орох эрхийг хүчингүй болгоно.
3. Сурлагын дүн (сургуулийн сургалтын албаны тамгыг нэмж даруулна). Хятад англи хэлээс бусад төрлийн хэл дээр бичигдсэн бол англи эсвэл хятад хэл дээр орчуулж нотариатаар батлуулна.
4. Хятад улсад ирж суралцах болон судалгааны төлөвлөгөө (800 үгнээс дээш). Хятад эсвэл англи хэл дээр бичнэ.
5. Танилцуулсан захидал. 2 профессор болон дэд профессорын тухайн оюутныг санал болгон танилцуулж бичсэн захидлыг заавал хавсаргана. Хятад эсвэл англи хэл дээр бичнэ.
6.《Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл》болон цусны шинжилгээний хуулбар (http://sice.lzu.edu.cn/эсвэл http://www.csc.edu.cn/ татаж авах). Бүртгүүлэгч нь 《Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл》-ийн шаардлагын дагуу үзлэгүүдийг хийлгэсэн байх,  ямар нэгэн үзлэг дутах, зураг наагаагүй, зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн гарын үсэг, тамга дарагдаагүй бол тухайн эрүүл мэндийн бичгийг хүчингүйд тооцно. Тус эрүүл мэндийн шинжилгээний хуудас нь 6 сарын хүчинтэй. Хятад улсад ирэхдээ《Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл》болон цусны шинжилгээний эх хувийг авчирна.
7. Хүчинтэй гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар
8. Хэрвээ HSK шалгалтын дүнгийн батламжтай бол тус батламжийн хуулбарыг хавсаргана.
9. Өргөдөл гаргагч нь хэрвээ мэргэжлийнхээ холбогдолтой өгүүлэл, тусгай сэдэвт бүтээл нийтэлж, хэвлүүлж байсан эсвэл шагнал өргөмжлөл авч байсан бол батламжийн хуулбарыг хавсаргана уу.
10. Өргөдөл гаргагч нь хөгжмийн мэргэжлээр суралцах бол өөрийн бүтээлээ CD хэлбэрээр, өргөдөл гаргагч нь уран зургийн мэргэжлээр суралцах бол өөрийн бүтээлээ CD хэлбэрээр заавал хавсаргана(2 ширхэг хар зураг, 2 ширхэг өнгөт зураг, 2 ширхэг бусад бүтээл).
11. 18 нас хүрээгүй бол Хятад улсад асран хамгаалах хуулийн этгээдийн холбогдох бичиг баримтыг бүрдүүлнэ.
12. Мэргэжлээ сонгохдоо “ӨМИС-ийн докторт элсэн суралцах мэргэжлийн нэрс” болон