留学生事务 : +86 471 4995619
                      +86 471 4992084
教务办公室 : +86 471 4995053
行政办公室 : +86 471 4992596
传         真  : +86 471 4992596
邮         件  :  iec@imu.edu.cn

招生简章 您现在的位置: 首页 > 招生信息 > 招生简章 > 正文

 

Өвөр Монголын Их Сургуулийн Күнзийн институтийн тэтгэлэгт оюутан элсүүлэх товч дүрэм (2017 он)

发布时间:2017-03-27  字号:【  】  点击次数:
 

Өвөр Монголын Их Сургуулийн Күнзийн институтийн тэтгэлэгт

 оюутан элсүүлэх товч дүрэм (2017 он)

Хятад хэлийг олон улсад дэлгэрүүлэх болон Хятад улсын соёлыг түгээн уламжлахад тус дөхөм болох, стандартад нийцсэн хятад хэлний багш болон хятад хэлний боловсон хүчинг бэлтгэхийн тулд Өвөр Монголын Их Сургуульд Күнзийн институтийн ерөнхий хэлтэс /Улсын Хятад хэлний зөвлөлөөс (цаашид Хятад хэлний зөвлөл гэх ) эрх олгосноор, 2017 онд Күнзийн институтийн тэтгэлэгийн оюутнуудыг элсүүлэн авч гадаадын оюутан, суралцагч болон хятад хэлний багш нарыг Өвөр Монголын Их Сургуульд ирэн суралцахад дэмжин тусална.

Нэг. Элсүүлэх оюутны ангилал, тэтгэлэг авагч болон бүртгүүлэх нөхцөл

Элсүүлэх оюутны ангилал: Нэг хичээлийн жил суралцагч, нэг семистер суралцагч

Тэтгэлэг авагч: Эрүүл чийрэг, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 16-35 насны хооронд ( Хятал хэлний багш бол 45 хүртэл насных байж болно, бакалавр бол 20-иос доош насны ) Хятад улсын иргэн бус байна.

Бүртгүүлэх нөхцөл:

1.Нэг хичээлийн жил суралцагч: 2017 оны 9 дүгээр сард элсэн орж, 11 сарын хугацаанд тэтгэлэг авна. 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш Хятад улсад суралцаж байгаа оюутныг авахгүй болно.

1.1 Хятад улсад мэргэжил дээшлүүлэхээр ирэх хятад хэлний багшаар ажиллагч, хятад хэлний олон улсын боловсролын магистер зэргээр суралцахаар бэлтгэж байгаа хятад хэлний холбогдох мэргэжлийн оюутанд хятад хэлний олон улсын боловсролын хичээлийг орж болон бүтэн тэтгэлэг олгоно. Бүртгүүлэгч нь HSK 3 дэсийн 270 оноо хүрсэн байх (5 дэсийн 180 оноог зорилго болгоно ), HSKK-ийн дүнтэй байх хэрэгтэй.

1.2 Хятад хэлний орчуулга хийх, хятад хэлийг судлах сонирхолтой оюутан суралцагчдад хятад хэл, хятадын түүх, хятадын гүн ухаан дээд шатны хичээлүүдээс тус тус орно. Бүртгүүлэгч нь HSK 4 дэсийн 180 оноо,  HSKK-ийн дунд түвшинд хүрсэн байх хэрэгтэй. Улс улсын ялгаа, урд хойно бүртгүүлсэн дараалал болон хятад хэлний түвшингөөс хамаарч бүтэн болон хэсэгчилсэн тэтгэлгийг олгоно.

2.Нэг семистер суралцагч нь: 2017 оны 9 сар эсвэл 2018 оны 3 сард элсэн орно, тэтгэлгийн хугацаа 5 сар. Урьд нь Хятад улсад суралцаж байсан бол сонгон авахгүй болно.

2.1 Хятад улсад мэргэжил дээшлүүлэхээр ирэх хятад хэлний багшаар ажиллагч, хятад хэлний олон улсын боловсролоор бакалаврт суралцахаар бэлтгэж байгаа Күнзийн институтэд(хичээлийн танхим) бүртгэлтэй суралцагч болон хятад хэлний мэргэжлийн оюутанд хятад хэлний олон улсын боловсролын хичээлийг орж болон бүтэн тэтгэлгийг олгоно.

2.2 Хятад улсын соёлыг түгээн уламжлах сонирхолтой болон холбогдох мэргэжлийн суурьтай хүмүүст Хятадын анагаах, тайжигийн соёлыг судлах хичээлийг орж бүтэн тэтгэлгийг олгоно. Бүртгүүлэгч нь заавал HSK дүнгийн батламжтай байх хэрэгтэй.

2.3 Хятад хэлийг түгээн уламжлахтай холбоотой оюутан, суралцагчдад хятад хэл, Хятад улсын түүх, Хятад улсын гүн ухаан хичээлүүдээс тус тус орно. Бүртгүүлэгч нь HSK 3 дэсийн 210 оноонд хүрсэн, мөн HSKK-ийн дүнтэй байх хэрэгтэй. Улс улсын ялгаа, урд хойно бүртгүүлсэн дараалал болон хятад хэлний түвшингөөс хамаарч бүтэн болон хэсэгчилсэн тэтгэлгийг олгоно.

3.Бүх төрлийн Хятад хэлний гүүр тэмцээнд оролцож 2017 оны “Күнзийн институтийн тэтгэлгийн батламж”-аар шагнуулсан оюутан бүртгүүлэх шаардлагагүй. “Бүртгүүлэх үйл явц”-ын дагуу, тэтгэлгийн батламжинд тулгуурлан элсэн орох бичиг баримтыг бүрдүүлнэ үү, дэлгэрэнгүй мэдээллийг Өвөр Монголын Их Сургуулийн Олон улсын боловсролын дээд сургуулиас лавлаж болно.

Хоёр. Тэтгэлгийн агуулга болон стандарт

Күнзийн институтийн тэтгэлэг нь бүтэн тэтгэлэг болон хэсэгчилсэн тэтгэлгийг агуулна. Бүтэн тэтгэлэгт сургалтын төлбөр, байрны төлбөр, амьжиргааны мөнгө, эрүүл мэндийн цогц даатгалын төлбөр багтана. Хэсэгчилсэн тэтгэлэгт сургалтын төлбөр, байрны төлбөр болон эрүүл мэндийн цогц даатгалын төлбөр багтана.

1.Сургалтын төлбөрийг сургуулиас нэгтгэн цуглуулж тэтгэлгийн оюутнуудыг бэлтгэх болон удирдах, соёлын үйл ажиллагаа өрнүүлэх, үүнд жилийн сургалтын төлбөрт(1 семистер суралцагчийн семистерийн сургалтын төлбөр) нэг удаагийн хятад хэлний түвшин тогтоох шалгалт(HSK) болон нэг удаагийн хятад хэлний түвшин тогтоох ярианы шалгалт(HSKK)-ын төлбөр багтана, бүх суралцагчид хичээл төгсөхөөс өмнө энэ хоёр шалгалтанд оролцоно. Сургалтын төлбөрт ном сурах бичгийн мөнгө болон аялалын үзвэрийн билет багтахгүй.

2.Байрны төлбөрийг сургуулиас нэгтгэн цуглуулж оюутнуудыг үнэгүй дотуур байраар хангахад зарцуулж, ихэнхдээ хоёр хүний өрөөнд оруулна. Тэтгэлгийн оюутан өөрийн биеэр хүсэлт гаргаж, сургуулиас зөвшөөрсний дараа гадуур оршин сууж болно. Сургуулиас гадуур оршин суугчид, сургуулиас сараар эсвэл улирлаар байрны төлбөрийг олгоно, стандарт нь: 700 юань/сар/хүн.

3.Амьжиргааны мөнгийг сургуулиас бүтэн тэтгэлгийн оюутанд сар сараар олгоно. Бакалавр, нэг жил, нэг семистер суралцагийн стандарт нь 2500 юань/сар.

3.1 Тэтгэлгийн оюутан нь сургуулиас семистер бүрт тогтоогдсон хугацаанд ирж бүртгүүлнэ, эс бөгөөс тэтгэлгийн эрхийг цуцална.

3.2 Сарын 15-ны өдөр(15-ны өдөр орно)-өөс өмнө сургуульд ирж бүртгүүлэгчид бүтэн сарын амьжиргааны мөнгийг олгоно. 15-ны өдрөөс хойш бүртгүүлэгчид хагас сарын амьжиргааны мөнгийг олгоно. Хичээл төгсөх үеийн амьжиргааны мөнгийг сургуулиас тогтоосон төгсөлтийн өдрөөс хойшхи хагас сарын мөнгийг олгоно.

3.3 Суралцах хугацаанд(өвөл зуны амралт орохгүй) хувь хүний шалтгаанаас үүдэн Хятад улсаас гарч явсан хугацаа нь 15 өдрөөс хэтэрвэл, энэ хугацааны амьжиргааны мөнгийн олгохыг зогсооно.

3.4 Хувь хүний шалтгаанаас үүдэн сургууль завсардах, сургуулиа орхих эсвэл сургуулиас сахилга батын хариуцлага хүлээгчид сургуулиас сургууль завсардах, сургуулиа орхих эсвэл хариуцлага тооцох зарлалыг хүлээн авсан өдрөөс эхэлж амьжиргааны мөнгийг олгохыг зогсооно.

4.Эрүүл мэндийн цогц даатгалын төлбөрийг Хятад улсын боловсролын яамны Хятад улсад суралцагчдын холбогдох тогтоолын дагуу, сургууиас нэгдсэн байдлаар даатгуулна. Нэг семистер суралцагчийнх 400 юань/хүн , нэг жилээс дээш суралцах оюутных 800 юань/хүн / жил.

Гурав. Бүртгүүлэх үйл явц

Бүртгүүлэгч нь Күнзийн институтийн тэтгэлэгийн вэб сайтад бүртгүүлэн оюутан элсүүлэх явцын мэдээлэл болон тэтгэлгийн шалгалтын үр дүнтэй танилцаж болно.

1.Бүртгүүлэгч нь тэтгэлэгийн вэб сайт ( http://cis.chinese.cn)-д хувийн хаяг нээж бүртгүүлэн, Өвөр Монголын Их Сургуулийг хайж,Күнзийн институтийн тэтгэлэгт бүртгүүлэх хүснэгт–ийг бөглөж холбогдох материалын батламжийг сканнердан хавсаргана.

2.Хятад хэлний зөвлөлөөс итгэмжлэгдсэн улс бүрийн Күнзийн институт ( Күнзийн хичээлийн тусгай байртай ), холбогдох гадаад улсын хятад хэлний шалгалт авах газар, Хятад улсаас гадаадад суугаа элчин сайдын яам(консул)-ны боловсрол, соёлын газар (бүлэг), танилцуулагч байгууллага болохоор хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага нь тухайн газрын бүртгүүлэгчийг сонгон шалгаруулж, бүртгүүлэх материалыг хянан үзэж, уг байгууллагатай харилцахыг зөвшөөрч, тэтгэлэгийн оюутны элсэх материалыг хүлээн авч дамжуулан тушаана.

3.Бүртгүүлсэн материал нь Хятад хэлний зөвлөлийн тэтгэлэгийн газрын хүчинтэй зөвшөөрлийг олсны дараа Өвөр Монголын Их Сургууль элсэн орох эрхийг хянаж, Хятад хэлний зөвлөл рүү урьдчилан сонгон шалгарагчийг мэдээллэнэ.

4.Хятад хэлний зөвлөлөөс шаардлагад нийцэгчид ерөнхий шалгалт явуулж сонгон шалгаруулж авна. Сонгон шалгаруулалтын үр дүн нь ихэнхдээ бүртгүүлэх материал хүчин төгөлдөр батлагдсаны дараа ажлын 45 өдрийн дотор зарлагдана.

5.Өвөр Монголын Их сургууль болон оюутан суралцахаа баталсаны дараа, ажлын 15 өдрийн дотор Урилга, Гадаадын суралцагчийн Хятад улсад суралцах визний бүртгэлийн маягт(JW202 хүснэгт) болон тэтгэлэгийн батламжийн хуулбар зэргийг танилцуулсан байгууллага руу илгээнэ.

Дөрөв. Бүрдүүлэх материалын жагсаалт

Бүртгүүлэгчийн пасспортын нэр бүрэн гүйцэд, улсын харъяалал алдаагүй, байнгын оршин суух хаяг үнэн зөв байснаар хүчинтэй болно. Доорх батлах материалууд нь хятад эсвэл англи хэл дээр биш бол, холбогдох материалыг нотариатаар батлуулан хавсаргах хэрэгтэй.

1.Бүртгүүлэгч нь 18 нас хүрээгүй бол эцэг эхийн албан ёсоор итгэмжилсэн Хятад улсад урт хугацаагаар оршин суудаг гадаадын иргэн эсвэл Хятад улсын иргэнийг тухайн оюутны асран хамгаалагч болгож асран хамгаалагчийн батламж бичгийг нотариатаар батлуулан хавсаргана.

2. HSK, HSKK дүнгийн хуудас(хүчинтэй хугацаа 2 жил)-ын сканнердсан хуулбар. Хятад улсад ирээд “Хятад хэлний гүүр” тэмцээнд оролцон шагнал авсан бол өргөмжлөл болон “Күнзийн институтийн тэтгэлэгийн батламж”-ийг хавсаргаж болно.

3.Танилцуулагч байгууллагын хариуцсан хүний бичсэн танилцуулсан захидал. (Бүртгүүлэгчийг бодьтойгоор дүгнэж Күнзийн институтийн суралцагч эсэх эсвэл бусад бие хүний байдлаа тодорхой бичих, хятад хэлний багшаар ажилладаг бол байгууллагаас гаргасан ажлын тодорхойлолт болон танилцуулсан захидлыг заавал хавсаргана.)

4.Өөрийн хамгийн дээд боловсролын гэрчилгээ (Төгсөх магадлагаа) болон дүнгийн хуудсыг хавсаргах.

Тав. Татгалзах нь

1.Бүрдүүлсэн материал бүрэн гүйцэд биш эсвэл оюутан элсүүлэх нөхцөлд нийцэхгүй бол хүлээн авахгүй.

2.Бүрдүүлсэн материал хуурамч эсвэл уг хүн өөрийн биеэр бичиж хураалгаагүйг илрүүлбэл бүртгүүлэх эрхийг хүчингүй болгоно.

3.Тэтгэлэгт тэнцэгч нь учир шалтгааны улмаас бүртгүүлж чадахгүй бол бүртгүүлэхээс 15 өдрийн өмнө Өвөр Монголын Их Сургууль руу бичгийн хэлбэрээр учир шалтгаанаа тодорхой мэдээллэнэ. Учир шалтгаангүй бүртгүүлээгүй оюутны тэтгэлэгийн эрхийг хүчингүй болгоно.

4.Хичээл эхлэхэд эрүүл мэндийн үзлэгт үл тэнцсэн, хугацааны дундаас сургуулиа орхисон, сургууль завсардагч нарын тэтгэлэгийн эрхийг хүчингүй болгоно.

Зургаа. Харилцах хаяг

Шуудангийн хаяг: Хятад улс ӨМӨЗО Хөх хот